"Golden Dome" системийг дэлхийн томчууд сайшаахгүй байна

"Golden Dome" системийг дэлхийн томчууд сайшаахгүй байна

"Golden Dome" системийг дэлхийн томчууд сайшаахгүй байна

АНУ футуристик загварын "Golden Dome" пуужингийн хамгаалалтын системийг Трампийн бүрэн эрхийн хугацаанд багтаж ашиглалтад оруулах болсон билээ. Уг систем нь сансарт суурилсан мэдрэгч, таслан зогсоогч бүхий шинэ үеийн газар, далай, агаарыг хамрах технологи байх юм. Трампийн магтан сайшааж буйгаар тус систем нь дэлхийн нөгөө өнцөгөөс, аль эсвэл сансраас хөөргөсөн пуужинг ч таслан зогсоох чадвартай.

Тэгвэл дэлхийн томчууд "Golden Dome" системийг хэрхэн харж байна вэ? 

Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд Мягмар гаригт /2025.05.27/ "Golden Dome" системийг буруушаасан мэдэгдэл гаргав. Тодруулбал, тус улсын Гадаад хэргийн яам албан мэдэгдэл гаргахдаа "Энэхүү систем нь АНУ-ын нэг туйлт ноёрхлын стратегийг дэмжиж буй сансар огторгуйн цөмийн дайны хувилбар. Цаашилбал, ‘Бүхний түрүүнд Америк’ бодлогын нэг бүтээгдэхүүн, өөрсдийгөө зөвтгөж, дээрэнгүй загнаж буй хэлбэр" гэжээ.

Мөн өөрсдийгөө хамгаалах төсөл гэх нэрийдлээр сансрын орон зайг цэрэгжүүлэхийг оролдсон гэж АНУ-ыг буруутгаж байна.

Цөмийн зэвсэгтэй Хойд Солонгос улс нь дэлхийн хамгийн том армитай орнуудын тоонд зүй ёсоор багтдаг. Тус улс 1.3 сая орчим идэвхтэй албан хаагчтай. Мөн АНУ-ын эх газарт хүрч чадах тив хоорондын баллистик пуужинг тогтмол харвадагаараа алдартай. 2024 онд л гэхэд 47 удаа пуужингийн туршилт хийжээ. Вашингтонд төвтэй Зэвсгийн хяналтын нийгэмлэгийн мэдээлснээр Хойд Солонгост 70-90 орчим цөмийн зэвсэг байгаа аж. Ингээд зогсохгүй зэвсгийн нөөцөө үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байгааг АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлж буй.

ОХУ, Хятад улсууд АНУ-ын мэдэгдлээс ч өмнө "Golden Dome"-ыг сайшаахгүй байгаагаа илэрхийлээд байв. Хоёр улсын хамтарсан мэдэгдэлд "Golden Dome" системийг байгаль орчныг тогтворгүйтүүлж байгаа хөтөлбөр гэж нэрлэжээ. Мөн "Стратегийн довтолгооны зэвсэг, стратегийн хамгаалалтын зэвсгийн хоорондын салшгүй холбоог АНУ үгүйсгэж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Сансар огторгуйг байлдааны талбар болгоход чиглэсэн аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааг хамтран эсэргүүцнэ" гэжээ.

Гэвч Трампийн дэлгэрэнгүй мэдэгдлийн дараа Кремль ахин зөрүүдэлсэнгүй.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Энэ төсөл нь АНУ-ын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Хэрэв АНУ пуужингийн аюул заналхийлж байгаа гэж үзвэл пуужингийн довтолгооноос хамгаалах систем бүтээнэ. Төслийн нарийн ширийн нь тодорхойгүй байгаа тул ОХУ цөмийн заналхийллийг үнэлж дүгнэхэд эрт байна" гэжээ.

Түүнчлэн Гадаад хэргийн сайд Сергей Рябков "ОХУ тус төслийг нухацтай авч үзэх шаардлагатай байгаа ч манай стратегийн системүүд агаарын довтолгооноос хамгаалах аливаа системийг, тэр дундаа давхаргын системийг давах чадвартай гэж ерөнхийлөгч Путин нэг бус удаа мэдэгдсэн" гэжээ.

Оросын сансрын хөтөлбөрүүдийн ихэнх нь олон улсын хориг арга хэмжээний хүрээнд хязгаарлагдмал байдалтай байна. Гэвч тус улсын пуужингийн зэвсэглэл аюул заналхийлэл дагуулсан хэвээр. АНУ-ын Батлан ​​хамгаалахын тагнуулын мэдээллээс харвал ОХУ 2035 онд дуунаас хэт хурдан 1000 зэвсэг, хуурай замын довтолгооны 5000 орчим далавчит пуужин, тив алгасагч 400 орчим баллистик пуужинтай болно.

Хятад улсын тухайд Оростой хамтарсан мэдэгдэл хийснийхээ дараа ч байр сууринаасаа ухраагүй байна.

Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин тавдугаар сарын 21-нд хэлэхдээ "Энэ төсөл нь сансар огторгуйг дайны талбар болгон хувиргаж, сансрын зэвсгийн уралдааныг бий болгох эрсдэлтэй. Мөн олон улсын аюулгүй байдал, зэвсгийн хяналтын системийг ганхуулах болно" гэжээ.

Пентагоны 2024 оны тайланд дурдсанаар Хятад улс 600 гаруй цөмийн цэнэгт хошуу, тив алгасагч 400 орчим баллистик пуужинтай. Энэ үзүүлэлт нь Хятадын дуунаас хурдан зэвсгийн арсеналыг дэлхийд тэргүүлэгч болгож буй.

ЭХ СУРВАЛЖ: TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.182.34

Хэн ч АНУ руу дайрахгүй гээд байхад юун параноид юм бэ!

Avatar

Зочин 2025-05-28 139.5.217.178

1990 оноос өмнө АНУ ын цөмийн нэг пуужин УЛААНБААТРЫГ ОНИЛЧИХСОН байсан гэж яригддаг юм билээ .

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-05-28 66.181.179.100

Дэлхий.жижиг Алтан дээвэр хэрэгтэй.Оросын.пуужин ааймшигтай.

Avatar

Зочин 2025-05-28 139.5.217.178

Бага далжигна .Хөрштэйгээ хөрш шиг л бай . Үглээ өвгөн биш ЗӨНӨГ ӨВГӨН юм биш үү чи

Avatar

Нэргүй 2025-05-28 203.91.115.43

70-90 орчим цэнэгт хошуутай гээрэй.

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.191.26

MANAIH ER NI TSOMIIN ZEVSEGTEI BOLOHGUI BOL BOLHGUINEE

Avatar

Нэргүй 2025-05-28 202.9.40.121

Хошногон Трамп

Avatar

Юу вэ 2025-05-28 103.57.95.28

Наран жаргал мандах аа ,тэгээд чамд харагдаж байгаа томчуул нь энэ 3 дарангуйлагч мангасууд уу?.Чамд л том байх даа, сэтгүүлч ийм байх гэж

Avatar

зочин 2025-05-28 66.181.191.59

Сайшаахгүй байгаа томчууд нь хойд со, орос, хятад нар юм уу, удахгүй өөрсдөө иймэрхүү маягийн систем хийнэ гээд дагаад хошуурах биз, эд сайшаасангүй гаад АНУ яана гэж, Трамп зүтгэдгээрээ зүтгээд л хийх биз

Avatar

Нэргүй 2025-05-28 202.9.40.47

Гяхх гяхх юун алтн дээвр мээвр бэ хужаагууд биш дэ хачин хачин юмаар нэрлдийн ану-д муу х***а нөлөө их нөлөөлцн х***а манж аймар юмыг шунхарч өмчлхөх дуртай үгийг хүртл гяхх гяхх манжлж хужаагуудтай их ойрхн бвал хужааруу сэтгэхүйтэй болон шүү тийм ч болоосой гэж манжл ажллж бгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж