Аялал жуулчлал эрхлэгчид зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлал эрхлэгчид зөвлөлдөнө

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан Өвөрхангай аймгийн аялал жуулчлал эрхлэгчдийн III зөвлөлдөх уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран энэ сарын 17-нд зохион байгуулна. Зөвлөлдөх уулзалтад  Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны дэргэдэх Аялал жуулчлалын үндэсний төв, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ХБХэлтэс, Татварын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хархорин сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэ-Зуу, Хархорин музейн захиргааныхан болон тус аймагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, зочид буудал, малчны нөхөрлөлийнхөн зэрэг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зөвлөгөөн болно.

Уулзалт, зөвлөгөөний үеэр аймаг орон нутгийн аялал жуулчлалтай холбогдсон гол гол асуудлуудын талаар ярилцах бөгөөд аж ахуй нэгжүүдийг орон нутгийн харъяалалд оруулах, ингэснээр татвар төлөлтийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг төрийн болон төрийн бус байгууллагууд,  аж, ахуйн нэгжүүдийн удирдлагын хамтын оролцоотойгоор хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж