"1xBet Mongolia"-ийн зүгээс Италийн хөлбөмбөгийн Сери-А лигийн 2024-25 оны улирлыг нэгтгэн хүргэж байна.
ИНТЕР АМАНДАА ОРСОН ШАР ТОСЫГ ХЭЛЭЭРЭЭ ТҮЛХЭВ
Лигийн сүүлийн гурван тойрог эхлэхэд Интер Наполигийн араас дөрвөн оноогоор хоцорч байв. Энэ үед неапольчууд хоёр дараалсан тоглолтод бүдэрсэн нь Интерт итгэл найдвар төрүүлсэн. Наполи эхлээд Генуатай тэнцэж, дараа нь Пармагийн хаалганд гоол оруулж чадаагүйгээс дөрвөн оноо алджээ. Гэвч “Хар, хөх”-үүд ийм том боломжийг ашиглаж чадаагүй. Тэд Ториног хожсон ч Лациогийн эсрэг оноо алдав. "1xBet"-ийн мэргэжилтнүүдийн таамагласан ёсоор сүүлийн тойрогт хоёр баг хоёулаа ялалт байгуулснаар Наполи нэг онооны давуутай хэвээр үлдэж, Симоне Инзагигийн баг аваргын цомдоо баяртай гэж хэлэхээс өөр аргагүй болжээ.
НАПОЛИГИЙН ДӨРӨВ ДЭХ СКУДЕТТО
Наполи энэ улирлыг Хеллас Веронад 0:3 гэсэн харьцаатай бут ниргүүлж эхлүүлсэн ч Антонио Контегийн удирдсан баг хурдан сэхээ авч, гурван жилийн дотор хоёр дахь түрүү цомынхоо төлөөх уралдаанд орсон юм. Сэтгэл зүй сайтай итали дасгалжуулагчийн баг зарим тоглолтод өрсөлдөгчөө илт давамгайлж чадаагүй ч, багийнхаа тэмцэгч чанараар ялалт байгуулж байлаа. Наполи энэ улиралд 13 тоглолтыг нэг гоолын зөрүүтэй хожсон бөгөөд тэдгээрийн долоо нь 1:0-ээр өндөрлөсөн.
Лигийн төгсгөлд Наполи Интерт онооны зөрүүг нэг болгож ойртуулсан ч, тэргүүн байраа хадгалсаар үлдэж чадсан. Тэд улирлын сүүлчийн тоглолтод Кальярийг хожиж, 82 оноотойгоор улирлыг дуусгаж, түүхэндээ дөрөв дэх удаагаа Сери А-гийн аварга болов.
ЕВРОПЫН ТЭМЦЭЭНҮҮДЭД ШАЛГАРСАН БАГУУД
Аталанта улирлын турш тогтвортой тоглолт үзүүлж, гуравдугаар байраа баттай эзэллээ. Харин Италийг төлөөлж Аваргуудын лигт тоглох дөрөв дэх эрхийн эзэн сүүлчийн тойрогт шийдэгдсэн. Ювентус Венециятай ширүүн тоглолт хийж ялснаар Ромагаас нэг оноо илүү гарч, дөрөвдүгээр байрт орсон юм. Тийнхүү “Гиалороссичууд” тавдугаар байрт орж, Европа лигт өрсөлдөх боллоо. Фиорентина зургаадугаар байрт бичигдсэн ч Европа лигийн сүүлчийн эрхийг Коппа Италигийн аварга Болонья авсан тул Конференц лигт тоглохоор болжээ.
ДООД ЛИГ РҮҮ УНАСАН БАГУУД
Монца энэ улирлын хамгийн муу баг байлаа. 17 тойргийн дараа тэд ахлах дасгалжуулагч Алессандро Нестаг халсан ч нэг сарын дараа эргүүлэн авчирсан нь үр дүн муутай шийдвэр болж, 18 оноотойгоор хамгийн сүүлд бичигдэв. Тэд Сери А-д үлдэх найдвараа улирлын сүүлийн үе эхлэхээс өмнө бүрмөсөн алдсан.
Харин Венец болон Эмполи нар 38-р тойрог хүртэл үлдэхийн төлөө тэмцсэн ч эцэст нь Венец Ювентуст, Эмполи Хеллас Веронад ялагдаж, тус тус 19 болон 18-р байрт орж, Монцагийн хамт Сери Б руу унах боллоо.
УЛИРЛЫН БААТРУУД
Скотт Мактоминэй улирлын хамгийн шилдэг үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгджээ. Манчестер Юнайтед түүнийг хэрэггүй гэж үзэн Наполид худалдаж, харин шотланд хагас хамгаалагч шинэ багтаа гайхалтай амжилт үзүүлсэн. Тэрбээр лигийн 34 тоглолтод 12 гоол, 6 гоолын дамжуулалт өгч, талбай болон хувцас солих өрөөнд багийнхаа гол удирдагч болж чаджээ.
Аталантын довтлогч Матео Ретеги 25 гоолтойгоор мэргэн бууч болов. Харин Ромелу Лукаку 10 гоолын дамжуулалтаар улирлын шилдэг гоолын шидтэнээр нэрлэгдсэн.
Сери А улирлын шилдэг тоглогчдыг байрлал тус бүрээр нэрлэв:
- Шилдэг хаалгач: Майл Свилар (Рома)
- Шилдэг хамгаалагч: Алессандро Бастони (Интер)
- Шилдэг хагас хамгаалагч: Тижани Рейндерс (Милан)
- Шилдэг довтлогч: Матео Ретеги (Аталанта)
Комо багийн тоглогч Нико Пас шилдэг залуу тоглогчоор нэрлэгдсэн бол Антонио Конте гурван өөр багийг Сери А-гийн аварга болгосон туршлагаараа улирлын хамгийн шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа.
Энэ улиралд Сери А бидэнд олон гайхамшигт мөч, сэтгэл хөдөлгөм тоглолт, гоёмсог гоолуудыг бэлэглэлээ. Италийн хөлбөмбөгийг 1xBet Монголоос үргэлжлүүлэн дагаарай!
Даритай 2025-05-28 202.126.91.15
Сүүлийн тойрог хүртэл улирал ширүүн байсан. Тиймээс бид Сери А-д дуртай!
Ботохой 2025-05-28 66.181.160.106
Аваргуудын лигт Ювентус – Тэд хэрхэн тоглох бол гэж би гайхаж байна. Бид сайхан тоглолтыг хүлээж байна
Беркечар 2025-05-28 66.181.160.106
Конте өөрийнхөө ангиллыг дахин нотолсон. Том үсэгтэй дасгалжуулагч
Есунгэ 2025-05-28 202.55.188.99
Ретеги бол машин! 25 гоол – гайхалтай
Есугей 2025-05-28 66.181.160.86
Монза бол улирлын урам хугарах явдал юм. Дасгалжуулагчийн өөрчлөлт ч тус болсонгүй
Йисуджин 2025-05-28 103.212.162.107
Аталанта байнга тэргүүлж байна. Хүндэтгэсэн!
Олджей 2025-05-28 66.181.160.111
МакТоминай бол жинхэнэ удирдагч! Юнайтед түүнийг явуулсандаа харамсаж байгаа байх
Гайхат 2025-05-28 66.181.160.19
Интерийн хувьд харамсалтай. Боломж байсан ч тэд үүнийг ашигласангүй
Каракуча 2025-05-28 202.126.91.29
Наполид дөрөв дэх Скудетто авсанд баяр хүргэе! Ийм эхлэлийн дараа цөөхөн хүн тэдэнд итгэсэн