Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан нь хуульд нийцээгүй гэж дүгнэжээ

Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан нь хуульд нийцээгүй гэж дүгнэжээ

Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан нь хуульд нийцээгүй гэж дүгнэжээ

Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдож, анхан шатны шүүхээс тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүхээр өчигдөр /2025.05.27/ хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэжээ.

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгасан байдаг.

Тодруулбал, нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, Н.Болормааг “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Цэрэндоржийг “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгч Б.Цэрэндорж болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг шүүхийн шийдвэрт тусгах бөгөөд шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, үндэслэл болгосон нотлох баримтуудаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг зөрчсөн байна. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болж заавал биелүүлэх бөгөөд тус шүүхийн 2023 оны долдугаар сарын 27-ны өдрийн магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно.

Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-28 73.109.136.113

Баясгалан гое авалцдаг

Avatar

Bujin 2025-05-28 88.183.144.162

2 luivarchin

Avatar

Нэргүй 2025-05-28 103.168.34.141

aimaar hulgaichdee bayasgalan medne shorongiin hadaas henii bilee gudas bolj nuursnii uuurhai deer heruul higed suuj bsn gichiide batbayar bol japand yamar ner hundgui mongo hooson l***r bandi bsn gej bn le bas huuhemseg aimaar p zdaa

Avatar

Нэргүй 2025-05-28 103.168.34.243

УДАМИ ЁРЫН ХҮМҮҮС…ЭЦЭГ ТҮВШИНЖАРГАЛ НЬ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ ОХИН БАЯСГАЛАН ШУНАЛТ ХУЛГАЙЧ ХҮНИЙ ГЭР БҮЛ ҮЙМҮҮЛЭН МӨНГӨНД ШУНАСАН ХУЛГАЙЧ ОДОО ШОРОНДОО ОРЦГОО…СҮҮЛД НЬ НӨГӨӨМУУ ЖАВХЛАНГИЙНХАА ГЭР БҮЛИЙГ ҮЙМҮҮЛЧИХСЭН я***н..

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.176.52

Сумочдод анх даваа наймаалцхыг анх зааж өгсөн хүн гээд байгааз . . .

Avatar

Зочин 2025-05-28 103.57.94.12

2 хулгайчийн хөрөнгийг хураа өөрсдийг нь шоронд хатаа

Avatar

Нэргүй 2025-05-28 178.174.229.45

SHOROND N YUAVUUL LUIVARCHIDIIG

Avatar

Нэргүй 2025-05-28 103.57.95.146

Амьдралыг бодитоор хардаг шүүгчид байдаг л юм байна

Avatar

Нэргүй 2025-05-28 103.212.116.59

2 луйварчинг шоронд хий

Avatar

Иргэн 2025-05-28 59.153.114.182

Эцэг нь луйварчин охин нь я***н/луйварчин.

Avatar

Нэргүй 2025-05-28 59.153.115.212

Тэнэг

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.186.192

ЭНЭ 2 НҮДНИЙ БУЛАЙНУУД ТААРСАН ТААР ШУУДАЙНУУДДАА

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.181.201

Энэ муу хоёр яахав дээ, Женко хамаг мөнгий нь гусчихсан юм чинь хөөрхий, тэр төвдийн Гарз нохойг хорих хүн хүч Ар Монголд алга доо !!!

Avatar

Зочин 2025-05-28 66.181.190.254

Баримт дэлгээд хүмүүст ойлгуул. Тэгэхгүй бол итгэхгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж