"ASEAN" ирэх 20 жилийн алсын хараагаа тунхаглав

"ASEAN" ирэх 20 жилийн алсын хараагаа тунхаглав

"ASEAN" ирэх 20 жилийн алсын хараагаа тунхаглав

Малайзын нийслэлд болж буй 46 дэх удаагийн "ASEAN"-ны дээд хэмжээний уулзалтын үеэр "ASEAN-2045"-г тунхаглав. Энэ нь зүүн өмнөд Азийн орнуудын холбоо ирэх 20 жилийн хугацаанд тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг нэн тэргүүнд тавих зорилготой юм. Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим мэдэгдэхдээ, "Бидний эрэлхийлж буй ирээдүй тогтвортой байдал, гар нийлэн оролцох хүчин чармайлт дээр тулгуурлах ёстой. ASEAN-ны интеграци нь жинхэнэ хүн төвтэй байх ёстой. Энэ нь хөгжлийн цоорхойг арилгаж, амьжиргааны түвшнийг дээшлүүлж, хүн төрөлхтний оюун санаа, чадавхад хөрөнгө оруулалт хийхийг хэлнэ" гэжээ.

"ASEAN-2045" нь нийтлэг хөгжлийг эрэлхийлэх, шинээр гарч буй сорилтыг даван туулахын тулд бүх гишүүн орны эрх ашгийг дээдлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд оршино.

"ASEAN"-ны ерөнхий нарийн бичгийн дарга Као Ким Хоурн хэвлэл мэдээлэлд хэлэхдээ, хамтын нийгэмлэгийн 2045 он хүртэлх алсын хараа нь бүс нутгийн хөгжлийг чиглүүлэх прагматик 20 жилийн стратегийн замын зураглал болох зорилготой юм. Хятад болон "ASEAN" нь олон жилийн турш түнш байсаар ирсэн тул энэхүү алсын хараанд хамтран ажиллах болсон байна. Дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон хамтын ажиллагааны ажлын жагсаалтад талууд холбогдох салбартаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болсон юм.

"ASEAN-2045" нь дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Тодруулбал:

Энх тайван, тогтвортой байдал: Олон улсын нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, сорилт тулгарсан ч "ASEAN"-ны орнууд нэгдмэл, хүчирхэг байж, Хятад зэрэг түнш оронтой хамтран ажиллана. Мөн нэг талт байдлыг эсэргүүцэж, барууны нөлөөллөөс хараат бус байхад анхаарна.

Эдийн засгийн чадвараа нэмэгдүүлэх интеграци :"ASEAN"-ны орнууд хоорондын худалдааны хэмжээгээ нэмэгдүүлж, зүүн өмнөд Азийг эдийн засгийг нэгтгэж, хүчирхэгжүүлэхэд анхаарч ажиллана. Энэ нь Хятад болон "ASEAN"-ны орнуудын хооронд худалдаа наймаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай юм.

Хүн ба ажиллах хүчнийг хөгжүүлэх: "ASEAN" нь хүртээмжтэй, чадварлаг, шинэлэг ажиллах хүчийг бий болгохоор төлөвлөж байна. Энэ нь хамтын ажиллагааны ахиц дэвшлийн үр дүн, ашиг шимийг зөвхөн цөөн тооны хүн биш зүүн өмнөд Азийн бүх хүн хүртэх боломжийг олгоно гэж үзэж байна. Үүнд их дээд боловсрол олгох, мэргэжлийн сургалтад хамруулах, тэгш хүртээмжтэй хөгжлийн бодлого хэрэгжүүлэх зэрэг багтана.

Тогтвортой байдал ба инноваци: Байгаль орчныг хамгаалах технологийг хөгжүүлэхэд анхаарч хамтран ажиллана. "ASEAN" нь амьдралын чанарыг сайжруулах, эх дэлхийгээ хамгаалахын тулд инноваци, ногоон эдийн засаг, технологийг салбар даяар ашиглаж, хэрэгжүүлэхийг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-28 202.9.40.47

х***а манж уих зг устга х***а манж хулгайг тасдан зогсоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж