Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУБИС-ийн төгсөгч Хорлоогийн Баянмөнхөд тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр “МУБИС-ийн ХҮНДЭТ ДОКТОР” цол олгох тогтоол гарч, өнөөдөр ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.05.28/ боллоо.
Үйл ажиллагаанд Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга, доктор Ж.Ариунболд, МУБИС-ийн Ректор, профессор Батбаатар, Монгол улсын Ардын багш Бадрахын Жадамба, Монгол улсын Ардын багш Цэдэвийн Өнөрбаян, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх, МУБИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд оролцсон байна.
МУБИС-ийн төгсөгч Хорлоогийн Баянмөнх 1964 онд Багшийн сургуулийг Бага ангийн багшаар, 1964-1971 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг Түүх-газар зүй, 1979 онд тус сургуулийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн эчнээ ангид суралцан төгсчээ.
1979 оноос хойш Улсын Багшийн Дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд үндэсний бөхийн багшаар ажиллаж байх үедээ ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон түүхтэй. Тэрээр Улсын Багшийн Дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд биеийн тамирын багшаар ажиллах хугацаандаа анх удаа “Монгол үндэсний бөхийн кабинет”-ыг санаачлан тохижуулж, үндэсний бөхийн өв уламжлалыг оюутан залууст түгээн дэлгэрүүлж, үндэсний бөхийн уламжлал, хөгжил, барилдах арга техникийн талаар судалгаа хийхийн зэрэгцээ оюутнуудыг секцэд хамруулан үндэсний бөхийн эрдэмд сургасан байна.
Тэрбээр 1994 онд “Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал" сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, 2021 онд “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны докторын зэргийг тус тус амжилттай хамгаалжээ.
Шинжлэх ухааны доктор Хорлоогийн Баянмөнх нь үндэсний бөхийн 725 мэхийг судлан, боловсруулж түүгээрээ "Хагас зуун жилийн ганцаардал: Миний ялалт", "Монгол бөхийн барилдааны өв, мэхийн чуулган судар" хэмээх номуудыг бичиж туурвисан нь үндэсний бөхөөр хичээллэх хэн бүхний өмнө нээлттэй "сурах бичиг" болсон юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх нь Монгол улсын болон ОХУ-ын гавьяат тамирчин, Монгол Үндэсний бөхийн “Дархан аварга”, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны “Манлай бөх” цолыг тус тус хүртэж төгссөн сургууль, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм хүн юм.
Zochin 2025-05-28 202.131.251.130
бүх цол, төмрийг бүгдийг зүүсэн ч шунал нь барагдахгүй хорчин доо.
Нэргүй 2025-05-28 66.181.183.197
БҮХНИЙГ АВАХ ГЭЖ ШУНАДАГ ХОРЧИН ХАР ХЭРЭЭ ҮХЭЖ ДАЛД ОРМОР
Нэргүй 2025-05-28 139.5.217.238
Зууны манлай шунал даа энэ өвгөн.
Нэргүй 2025-05-28 103.212.117.160
Үхсэний чинь доктор бичиг үсгийн ч боловсролгүй байж шунал дэндсэн хөгшин шүү
Нэргүй 2025-05-28 73.109.136.113
ЗАЙЛ МУУ МАНЖИЙН ШЭЭС ЧИ БАЯНМОНХИЙГ ИНГЭЖ ХЭЛДЭГ ХЭН БЭ?
зочин 2025-05-28 66.181.191.59
Бөх л хүн биз дээ, боловсролын салбарт яг юу хийсэн гэж хүндэт доктор өгдөг байна, логикгүй л юм даа
Нэргүй 2025-05-28 66.181.181.201
Аварга ч яах вэ, байгаа шагналуудыг л бүгдийг олж авах гэж зүтгэдэг хүн ! Гэтэл хөөе цаана чинь, байхгүй шагнал ыг бий болгоод над өг гээд явдаг хүн бас байдаг гэжүгаа шүү !!! Гайхмаараа хө !
Иргэн 2025-05-28 43.228.129.178
Монголын боловсрол худлаа буруу учраас л улс нь хөгжихгүй байгаам ш дээ. Цол гуншин нь шал худлаа.
иргэн 2025-05-28 192.82.64.167
ийм хөгшин өвгөнд хүндэт доктор моктор өгч юу хийнээ. Ийм тэнэг юмаа больцгооёо. Ардын багш бэлтгэдэг их сургуулийн удирдлага л ингээд тэнэгэрчихээр монгол орон улам л уруудахаас өөр яаж дээшлэх билээдээ.
Нэргүй 2025-05-28 27.123.212.86
Хэлээд юүкэв , өвгөн ч авч байхын
ООГИИ 2025-05-28 66.181.188.208
ЭНЭ ӨВГӨНД НЭР ТӨРИЙН ХЯЗГААР ГЭЖ АЛГА АА. МОНГОЛЫН ХААН ГЭХЭЭС БУСАД ЦОЛЫГ АВЛАА. АМЬДДАА ХӨШӨӨГӨӨ БОСГУУЛСАН ХҮН МОНГОЛЫН ТҮҮХЭНД БАЙХГҮЙ ДЭГЭЭ. ХААЯА Ч ГЭСЭН ИЧИЖ БАЙЬАЛ ЗАЛУУ ҮЕД ҮЛГЭР БОЛМООР ЮМ.
Нэргүй 2025-05-28 73.109.136.113
ЗАЙЛ МАНЖИЙН ШЭЭСУУДЭЭ
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.184.112
ЧИ БААС НЬ, ЯЛГАА ЮУ БНА АА