Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс өнөөдөр /2025.05.28/ хамтарсан Засгийн газрын талаар тодрууллаа.
Тэрбээр "Засгийн газрын хурал дээр үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Бүх сайдууд үгээ хэлж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдаа юун дээр анхаарах талаараа ярилцсан. Ерөнхий сайдын хувьд сайд нарынхаа санаа бодлын сайн сонсч байх шиг байна. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа сайд нарын хувьд хамтарсан Засгийн газар үр дүнтэй ажиллаж, олон том төслүүдийн ард гарч, хийх хэрэгжүүлэх төслүүдээ эрч хүчтэйгээр ажилласан гэдгээ ярилцлаа. УИХ руу итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоолын төсөл оруулах нь цэвэр Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Энэ дээр төсөл нь ямар томъёололтой вэ гэдэг мэдээлэл алга. Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хувьд хамтарсан Засгийн газарт Ардчилсан намаас томилогдсон найман сайд өөрсдөө чөлөөлөгдөх өргөдлөө бичнэ. Тэр төслийг нь бэлдэх даалгаврыг надад өгсөн. Би бэлдээд байж байна. Бүгдээрээ гарын үсгээ зурна.
Бид бүлгийнхээ шийдвэрийг дагана. Угаасаа бид Засгийн газарт хамтрахдаа Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөл, бүлгийн хурлаар шийдвэр гаргасан. Одоо ч бүлгийн шийдвэрээ дагана. Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч бай, үзүүлээгүй ч бай хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарна.
Ардчилсан намаас томилогдсон найман сайд хариуцлагатайгаар ажиллаж байхад МАН-аас гэрээгээ зөрчсөн гэж дүгнэсэн. Бид гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Тиймээс улс төрийн соёлын хувьд өөрсдөө өргөдлөө өгөх нь зүйтэй. Найман сайд хичээж ажилласан. УИХ дээр Засгийн газартай холбоотой ямар ч шийдвэрийн төсөл, санал байхгүй. Нийгэм олон асуудал явж байна. Гэхдээ албан ёсоор УИХ ямар асуудал хэлэлцэх нь хуулийн нарийн зохицуулалттай. Энгийн үгээр хэлэхэд УИХ дээр ямар ч цаас байхгүй. Гэхдээ Ерөнхий сайд итгэл үзүүлэх асуудлаар тогтоолын төсөл оруулах гэж байна гэж ойлгосон. Үүн дээр нам, эвслийн бүлгүүд дотооддоо шийдвэрээ гаргаад явна. Хувь хүнийхээ хувьд бүлгийнхээ шийдвэрийг 100 хувь дагана. Ерөнхий сайд бүлгийн хурал дээр мэдээлэл өгөх ёстой. Өөрөө тайлбар хийх ёстой. Бид өргөдлөө өгнө. Танхимаа яаж бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал өөр хэн ч тайлбар өгөх боломжгүй. Бидний байр суурь маш тодорхой байгаа" гэв.
Нэргүй 2025-05-28 202.9.47.85
Alangerel said hiisen ajilaa duusgaahn
Zochin 2025-05-28 63.250.179.194
Zuv shdee. Olonhi bolson bol zasagaa burduuleed l yavah heregtei shde.
irgen 2025-05-28 66.181.191.45
Зөв байна. Хамтарсан ЗГ-аас АН-ыг гаргах хэрэгтэй. Тийм ч учраас Оюунэрдэнэд итгэл үзүүлэхгүй гэдэг нэгдсэн шийдвэртэй УИХ-ын чуулганд орох хэрэгтэй дээ.
зочин 2025-05-28 66.181.184.228
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэ
Зочин 2025-05-28 66.181.191.59
АН засгаас гарах нь зөв, МАН дангаараа засаглаг, тэр нь зөв байх буух эзэн буцах мөртэй, дүнг нь харин ялаанууд дараагийн сонгуулиар тавиад л өгнө ш дээ, асуудалгүй
Сөрөг хүчний үүргэ гүйцэтгэ 2025-05-28 14.1.81.26
Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой доо. 2028 онд МАН ард түмэн дүнгээ тавиулна боломжийн өг
зочин 2025-05-28 192.82.64.167
МАН олонхи болсон байхад бусад намтай эвсэж засаг байгуулах нь буруу. Иймээс ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийнхэн засагт хамтрах нь буруу шүү. Тэд сөрөг хүчнийхээ үүргийг л гүйцэтгэх ёстой. Энэ бол иргэдийн сонголт. Иймээс иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж сурах хэрэгтэй.
зочин 2025-05-28 192.82.64.167
АН маш зөв шийдэж байна. Оюун-Эрдэнэ Баттулга гэх жанхуу этгээдийг хамгаалахын тулд суудалтайгаа зууралдах нь буруу. нэгэнт МАН-ын бага хурал 63 хувиар шийдвэрээ гаргачихсан байхад намын дарга эсрэг загнах нь маш буруу. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын өндөр сэнтийд залсан их хүчтэй кран бол МАН юм шүү дээ. ҮҮнийг насан туршдаа мартах ёсгүй.
Иргэн 2025-05-28 43.228.129.178
Засгаас гарна л гээд байхын тэгэхээр АН-с томилогдсон томилгоонууд бүгд огцорно гэсэн үгүү. Ажиглаад байхад төрийн байгууллага, төрийн өмчит компанид ажиллагсдын дийлэнх нь МАН-ын харъяалалтай нөхөд байна тэд баяжаад л сонгууль болохоор намынхаа төлөө ажиллаад л МАН ялаад байна. Ардчилсан намын гишүүд ажилгүй, орлогогүй болоод л цөөрөөд өөр намруу шилжээд байна ингэхээр 2028 онд АН ялах гээд байна ЗГ-с гарна гээд л онгирцгоогоод байх юм. Юунаас болж сонгуульд ялагдаад байгаа шалтгаанаа ойлго.
Нэргүй 2025-05-28 12.172.251.103
Сөрөг хүчний ажлаа хийж, иргэдийнхээ хүслийн дагуу ажиллах ёстой ш дээ, иргэд сөрөг хүчин бай гэснээс МАН хамтар гээгүй шүү!!