Трамп: Путин галаар тоглож байна

Трамп: Путин галаар тоглож байна

Трамп: Путин галаар тоглож байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед Путинд хандаж цөөнгүй шүүмжлэл хэлсэн. Тэгвэл түүний хатуу үгсийн цуваа Мягмар гаригт "Truth Social"-д дахин үргэлжлэв.

Тэрбээр "Хэрвээ би байгаагүй бол Орост маш их муу зүйл тохиолдох байсан. Маш муу шүү. Үүнийг Владимир Путин ойлгохгүй байна. Тэр галаар тоглож байна" гэжээ.

Маш муу зүйл гэдгээрээ чухам юуг хэлж байгаагаа тэр тодруулсангүй. Мөн ямар нэгэн заналхийлэл ч хэлээгүй. Гэхдээ түүнийг ойрын хугацаанд ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч магадгүй байгааг зарим хэвлэл таамаглаж байна. Ням гаригт тэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангалах талаар бодож байгаа" гэж байв.

Трамп өмнө нь Путиныг шүүмжилдэггүй, харин ч түүнийг байнга бахархаж ярьдаг байв. Гэтэл сүүлийн үеийн мэдэгдүүдийг нь харахад түүний байр суурь өөрчлөгдөж эхэлсэн бололтой.

Тэрбээр Ням гаригийн шөнө цахим хуудсандаа "Би Владимир Путинтэй үргэлж л сайхан харилцаатай байсаар ирсэн. Гэвч түүнд ямар нэг зүйл тохиолдчихоод байна. Тэр үнэхээр галзуурчээ. Путин шаардлагагүйгээр олон хүний амийг хороож байна. Путин Украиныг бүхэлд нь эзлэхийг хүсвэл энэ нь Оросыг сүйрүүлэх болно" гэсэн юм.

Түүнчлэн мөн өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Путины үйл хөдлөл таалагдахгүй байна. Тэр маш олон хүний аминд хүрч байна. Путинд ямар чөтгөр нь тохиолдчихоод байгааг ойлгохгүй байна. Би түүнийг эртнээс мэднэ, түүнтэй үргэлж хамт байсан. Гэхдээ хотууд руу пуужин илгээж, хүмүүсийг хөнөөж байгаа нь огт таалагдахгүй байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-28 103.168.34.243

ККК УКРАЙНД НИЙЛҮҮЛСЭН НАТО АМЕРИКИЙН з****г АЧСАН АЧААНЫ ХӨЛӨГ ОНГОЦЫГ ОРОСУУДЫГ УСТГАЧИХСАН ККК БОЛЬЖ ДЭЭ..ОДОО ОРОСУУД УКРАЙНЫГ БҮРЭН ЭЗЛЭХ Л ҮЛДСЭН..

Avatar

Өвгөн 2025-05-28 192.82.65.103

эмээ уу

Avatar

Нэргүй 2025-05-28 103.87.255.62

Овоо хэдэн янк сургагч нар Оросын пуужинд чад хийсэн бололтой.

Avatar

зочин 2025-05-28 66.181.180.209

Харин барууныхан л галаар тоглож байна уу даа, АНУ,Англи Франц Герман зэрэг орон Украинд алсын тусгалт ,орчин үеийн өндөр нарийвчлалтай пуужин нийлүүлж,Цохилт өгөх бүх хязгаарыг цуцлалаа, Москва болон бусад хот,чухал гол обьектүүд түүний дотор цөмийн байгууламж цохилтод өртөх зам нээгдэж байгаа бололтой, Барууны тусгай бэлтгэсэн хүмүүс эдгээр пуужинг ажиллуулдаг гэнэ, Орос украины дайнд, НАТО шууд оролцож байгаагийн илрэл гэж оросын тал удаа дараа мэдэгдээд байна

Avatar

иргэн 2025-05-28 192.82.64.167

галаар тоглох юуч бишээ Трампаа. Харин цөмийн бөмбөгөө украйн болон НАТО-гийн хаалга руу битгий өшилөчихөөсэй гэж залбирч суудаа.

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.181.201

Оросын цөмийн цэнэгт хошуунууд цөм хугацаа нь дуусаад тэсрэхээргүй болчихсон, сэлбэх шинэчлэх мөнгий нь Оро сын том дарга нар идэж уучихсан байгаа доо !

Avatar

зочин 2025-05-28 66.181.180.67

хэ хэ сайхан мөрөөдөж байх шив

Avatar

Гал 2025-05-28 202.9.46.191

Гал биш гранадаар шоглож байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-05-28 78.246.3.167

Хамгийн сайн орос бол үхсэн орос

Avatar

зочин 2025-05-28 66.181.180.209

Үхэр нэрдээ таарсан хүмүүс манайд олон бий,

Avatar

Зочин 2025-05-28 139.5.217.178

ХАМГИЙН ТЭНЭГ ХҮН бол МОНГОЛЫГ ТУСГААР УЛС БИШ гэж ХЭЛСЭН ХАР ТАМХИЧИНГ ДЭМЖИГЧ ХАРЬ ГҮРНИЙ ТАГНУУЛУУД . ТЭД БАЯРЛААД БАРАРЛААД АЛГА ТАШААД ҮХЭХ НЬ ЭЭ . ТЭГЭЖ ХЭЛСЭН ХҮНИЙГ МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛ ХҮН БОЛГОН ҮЗЭН ЯДАХ ЁСТОЙ .

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.160.66

орон тэнэг юм

Avatar

Зочин 2025-05-28 202.126.89.227

Трамп , Путинийг , Орос ороныг огт мэдэдгүй юм байнөөөө…
Оросууд гадагшаа дайн хийж байж л дотооддоо үймээн самуунгүй амар жимэр байнаа ..Ер нь л цусандалайд сэлж байж л таашаал авдаг гаж үндэстэн

Avatar

зочин 2025-05-28 66.181.180.209

Харин баруун л бусад орныг түрэмийлж, цусан далайд живүүлж байж боолчилдог, Даян дэлхийг баруун 500 жил колончилсон, Одоо ОХУ, БНХАУ-ыг устгаж, дэлхийг бүхэлд нь дахин боолчлохоор заналхийлж байна

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.181.201

Орос, Хятад хоёр хэдэн үндэстний,хэдэн улс орныг өөртөө нэгтгэчихээд колоночилж байгаагмнэг бодоод үз дээ !
Орос нь 1991 онд 15 колонио нэгэн зэрэг алдчихаад одоо харамсахдаа цуст дайн хийж бна, цаана нь бас 30 гаруй жижиг улс орон ОХУ-ын бүрэлдэхүүнд хүчирхийлэл дор оршиж бна!
Хятадад 50 гаруйүндэстэн тусгаар тогтнолынхоо төлөө тэ мцэж бна ! ИНГЭЭД БОДДОО !!!

Avatar

Нэргүй 2025-05-28 188.162.254.58

трамп тусгай ажиллагааг 24цагт дуусгана гэж хэлэхдээ л галзуураад солиорчихсон.

Avatar

Нэргүй 2025-05-28 139.5.217.61

Оросын бүхэл Эдийн Засаг нь АНУ-н Калифорни мужийн эдийн засагт ч хүрдэггүй. Түүхий эдээс өөр экспортгүй орон .Одоо Путиний дайнаас болоод улам багасч байгаа.

Avatar

зочин 2025-05-28 66.181.180.209

Барууны 52 орон ,ОХУ-ыг устгахаар дайрч байна, Тийм л сул дорой юм бол хормын дотор л сөгдмөөр юм, Энэ олон жилийн дайн оросыг яагаад сөгдүүлсэнгүй вэ, Харин хүчирхэгжиж зөвхөн сүүлийн 2 жилд эдийн засаг нь 9 хувь өсөв,Дэлхийн 5 хүчирхэг эдийн засгийн нэг нь болов,Гэтэл европын эдийн засгийн өсөлт нольлож олон орон хасах рүү оров,

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.181.201

Монгол цустай, монгол хэлтэй атлаа Орос эх оронч үзэл тэй орк бнаа, чи !

Avatar

зочин 2025-05-28 66.181.180.209

Би худал зүйл яриагүй, Барууны энэ их хүчтэй дайралтыг оросууд няцаагаад зогсохгүй бүр ялалт байгуулж байна, Эдийн засаг нв өсч дэлхийн хүчирхэг 5 эдийн засгийн нэг болсон нь худал уу, Асар их цөмийн зэвсгийн хүчтэй,хэн ч зогсоож дийлэхгүй пуужинт зэвсэгтэй агуу гүрнийг устгах гэж чам шиг малууд л оролдох б**х, Муурын сахлаар хулгана оролдов гэгч л болох б**х,

Avatar

Зочин 2025-05-28 139.5.217.178

139.5.217.61 д АНУын Э/З бол хөөсөрсөн , өрөндөө баригдчихсан улс шүү дээ .Тэгээд ч монголчууд бид АНУын Э/З аар гайхуулаад яах ч юм билээ дээ .Хөгжилтэй хөөрүү хийрхүү өвчтэй галзуу гарууд байх юм аа .

Avatar

Нэргүй 2025-05-28 202.9.40.47

Tramp. Tramp биш болсон бн ингэж өөрчлөгдөж болохгүй аюултай. Ингэж яридаг ийм бодлоготой хүн биш дэ.

Avatar

зочин 2025-05-28 66.181.180.209

Украины дайныг АНУ, НАТО өдөөсөн, Украины сүйрэл ,үй олон хүний үхэлд, оросууд биш баруун буруутай,Одоо оросын эсрэг дайнд баруун европын орнуудыг бүхэлд нь татан оруулахаар шийдсэн бололтой, Алсын тусгалт пуужингууд Украинд нийлүүлж ОХУ-ын гүнд үүний дотор Москвад цохилт өгөхийг зөвшөөрлөө, Мэдээж үүний эсрэг оросууд хариу арга хэмжээ авна, Гэхдээ орост улам дарамт үзүүлж бүр цөмийн з****г хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүргэж байх шиг байна, Дэлхий бүхэлдээ цөмийн аюул рүү ойртоод л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж