Мессиг энэ үеэс эхлэн Диего Марадонатай адилтгаж болно гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Мессиг энэ үеэс эхлэн Диего Марадонатай адилтгаж болно гэв

Аваргуудын лигийн финалын 8/1-ийн хариу тоглолтод Барсад 4:0-оор хожигдсон шалтгаанаа Германы "Штутгарт" багийн ерөнхий дасгалжуулагч Кристиан Гросс ийнхүү тайлбарлажээ. "Манай баг идэвхгүй зоримог бус байсан бол өрсөлдөгч барселоничууд, багийн болон тамирчин тус бүр гайхалтай чадварлаг тоглолт үзүүлсэн" гэж хэлснийг УЕФА-гийн албан ёсны сайт мэдээлжээ. Дасгалжуулагч "Хэрвээ Барселоны хагас  хамгаалалтыг нэвтэрч чадсан бол бидэнд боломж байсан" гэж нэмж хэлэв. Тэр эсрэг багийнхаа Лионел Мессиг илүү үнэлжээ. Түүний хэлснээр бол "Мессиг энэ үеэс эхлэн Диего Марадонатай адилтгаж болно" гэжээ. Барса Штутгартын тоглолт гуравдугаар сарын 17-ны орой Испанид болсон бөгөөд  4:0-ийн харьцаагаар талбайн эзэд хожсон юм. Энэ тоглолтын гол баатраар Месси тодорсон агаад тэр Штутгартын хаалганд хоёр бөмбөг хийсэн билээ.  Аваргын лигийн финалын 4/1-д Францын "Бордо" өөрийн талбай дээр Грекийн "Олимпиакос"-ыг /2:1/ хожжээ. Эдгээр тоглолтын өмнө Play Off-ын хоёрдугаар хэсэг рүү Английн "Манчестер Юнайтед", "Арсенал", Германы "Бавария", Италийн "Интер", Францын "Лион", Оросын "ЦСКА" багууд ороод байгааг бид мэдэх юм.
                                                                                                                            Л.Золбаяр
                

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж