Байгалийн түүхийн музейн ажилд АНУ-ын компани зөвлөнө

Байгалийн түүхийн музейн ажилд АНУ-ын компани зөвлөнө

Байгалийн түүхийн музейн ажилд АНУ-ын компани зөвлөнө
Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан. Харин барилгаа нураалгаж, газраа булаалгасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн юм. Их тэнгэрийн аманд 6,6 га газарт Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд явц 50 хувьтай үргэлжилж байгаа талаар салбар яамнаас мэдээллээ.
Мөн шинэ музейг оролцоонд суурилсан соёл, шинжлэх ухааны орон зай, хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих төв болгон хөгжүүлэхээр АНУ-ын олон улсын зөвлөх үйлчилгээний "Лорд культурал ресорсес" компанитай хамтран ажиллахаар болжээ.
Ингэснээр "Лорд Культурал Ресорсес" компани дөрвөн багц ажлыг гүйцэтгэх гэнэ. Үүнд:
  •  Багц 1: Музейн үзэл баримтлалын зөвлөмж, байгууллагын стратегийн тойм
  • Багц 2: Музейн барилга байгууламжийн орон зайн үнэлгээ, зөвлөмж
  • Багц 3: Музейн үзүүллэг дэглэлтийн агуулгыг тодорхойлох судалгаа, хөгжүүлэлт
  • Багц 4: Музейн үзүүллэг дэглэлтийн дизайны төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын тооцоо
Шинэ музей нь гурван блок бүхий 39 мянган м² талбайтай бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Шинэ музейн барилга угсралтыг гүйцэтгэх компаниар "Содон номин" ХХК шалгарч, ажилдаа орсон талаар өмнө нь мэдээлж байв.  Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байсан удаатай.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа нэг жилийн өмнө /2024.09.05/ Их тэнгэрт болсон.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ССАЖЗ-ын сайд Ч.Номин тэргүүтэй сайд дарга нар оролцож, Ази тивдээ долдугаарт эрэмбэлэгдэх орчин цагийн музей барих шийдвэр гарсан гэдгийг онцолж байв.

Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.

Тэрбээр “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг 13 мянга орчим үзмэртэй. Шинэ цогцолбор барьж дуусахад үзмэрүүд нь бэлэн. Хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай бөгөөд цэвэр үзмэрийн талбай нь 40 мянган м/кв хүчин чадалтай” гэдгийг хэлж байв.

            БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ РҮҮ ШИЛЖСЭН

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр музей нэгдсэн. Үндсэндээ 2019 оны наймдугаар сарын 1-нээс Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейнхэн сан хөмрөг, ажилтнуудтайгаа нүүсэн.

Тус музейн захирал Н.Зоригтбаатар гавьяаныхаа амралтыг авч, түүний оронд Монголын үндэсний музейн хэлтсийн дарга И.Будбаяр томилогдон ажиллаж байна.

Музейн өмнөх захирал Н.Зоригтбаатар “Монголчууд ийм том хэмжээний соёлын бүтээн байгуулалт хийж байгаагүй учраас Солонгос Япон, Хятадын оролцоо байвал илүү чанартай болох болов уу гэж бодож байна” гэдгийг хэлж байсан. Харин одоогийн захирал И.Будбаярын хувьд "Музейн барилгыг дотоодын компани барих бүрэн боломжтой. Музейн тусгай зориулалттай хэсэгт гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах нь зүйтэй" гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-28 202.55.188.83

заавал гадаад архитектор авч ажиллуулдаг өлөн зангаа болиочээ улс орон, залуучуудаа доош нь хийсэн ядуу тархитангууд

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.191.95

би үнэгүй хийгээд өгье????

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.187.51

Дөнгөж эхэлж байгаа юм биш үү

Avatar

Ванган 2025-05-28 166.196.75.4

Ямар өрөвдөм юм харагдаад байна.
10% хүрэх үү ?
Манайхан өөрсдөө барахгүй бх аа

Avatar

Нэргүй 2025-05-28 203.91.115.51

Тэгсэн нь дээр.

Avatar

Иргэн 2025-05-28 203.23.199.179

Ямар ч ахиц байхгүй байна. 2 жилийн өмнө л ийм байсан даа

Avatar

Onoch 2025-05-28 103.57.94.104

Би дэлхийн олон газрын байгалын түүхийн музей үзсэн байна. Та бүхэнд зөвлөх үйлчилгээ үзүүлж болно шүү. Дашрамд хэлэхэд хэдхэн зарчим бий. Үзмэр дэглэх бол тусдаа асуудал. Түүнийг сайн хийдэг хувь хүн, компаниудыг шалгаруулах бол асуудал биш. Социализмын үед ч дажгүй хийдэг ажил байсан. Монгол хүн монгол хүндээ итгэхээ байсан. Мэддэг юмаа ч мэддэггүй болж, хэлж ярьж чадахаа байсан. Бие биенээ намнасаар.

Avatar

Нэргүй 2025-05-28 59.153.115.185

Монголын дуучид Өвөр Монголчуудын араас орлоо шүү. юу дуулж байгаа нь мэдэгдэхгүй.

Avatar

Зочин 2025-05-28 66.181.184.72

Мөнгө хусна гэж байгаа юм шиг ойлгогдрж бна

Avatar

Үнэн 2025-05-28 14.1.81.104

Барилгын ажил 50% хүрээгүй ээ, 6-7% байж магадгүй. Яагаачгүй байна.

Avatar

irvwn 2025-05-28 66.181.191.26

ZA OLIGTOIHON YM ANHNAAS NI HIICHEEREI DEEEE

Avatar

зочин 2025-05-28 192.82.66.30

Байршилруу нь нийтийн тээвэр явуулах биз дээ харин хурдтай барих хэрэгтэй удаад байлгүй

Avatar

Нэргүй 2025-05-28 43.242.242.59

Хүмүүс яаж тийшээ очиж үзэх болж байна. Ихтэнгэрийн ам хориотой бүс биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж