МИАТ Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ

МИАТ Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ

МИАТ Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж, ирэх сараас /2025.06.06/ эхлэн Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах орны төв болох Хөх хот чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Баасан, Ням гаригт тогтмол хуваарийн дагуу шууд нислэг үйлдэхээр болжээ.

Тус шинэ чиглэл нь Монгол, Хятад хоёр улсын худалдаа, аялал жуулчлал болон соёлын харилцааг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болохыг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.

Хөх Хот чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон тийзийн мэдээллийг МИАТ ТӨХК-ийн албан ёсны вэбсайт, фэйсбүүк хуудас, мэдээлэл лавлагааны 11-333-999 дугаар, тасалбар түгээврийн төвүүд, болон Зорчигчийн тийз борлуулагч агентуудаас авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-28 59.153.114.211

Нислэг байсан. шинэ зүйл биш

Avatar

Нэргүй 2025-05-28 202.9.40.11

Хүнамын зохистой бодлго хийх ёстой хэдэнтэрбум хүнтэй улс бж болохгүй байгаль дэлхийд хортой нөлөөлтэй улс орнуудыг эзлх гэсэн гажиг бодлготой улсыг хүнийг багасгаж шахах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж