Газын зурвас дахь хамгийн залуу нөлөөлөгч Якин Хаммад 11 настай байв. Харамсалтай нь, Израилийн арми өнгөрсөн Баасан гаригт /2025.05.23/ Газын төв хэсгийн Дейр аль-Бала орчимд дараалсан цохилт өгөхөд охин амиа алджээ.
Түүний амьдралын ихэнх цаг хугацаа дайны хөл үймээн дунд өнгөрсөн ч тэр инээмсэглэх шалтгаанаа олдог байсан юм. Агаараас тасралтгүй бөмбөгдөж байхад хэрхэн амь гарах тухай, газ ашиглахгүйгээр хоол хийх арга зэргийг хуваалцсан бичлэгүүдээ тэр цахим сүлжээнд нийтэлдэг байжээ. Гэнэн цайлган инээмсэглэл, эерэг хандлагаараа олон мянган хүний хайрыг татсан Якин Хаммад нэгэнтээ цахим хуудсандаа "Би хүүхдүүдэд жаахан ч гэсэн аз жаргал бэлэглэхийг хүсдэг. Тэгж байж тэд дайныг мартаж чадна" гэж бичиж байжээ.
Охины үхлийн тухай мэдээ Даваа гаригт /2025.05.26/ цахим сүлжээнд тарснаар түүний дагагчид болон бусад идэвхтэн, сэтгүүлч зэрэг хүмүүсийн эмгэнэлийн сэтгэгдэл тасрахгүй хөвөрсөөр байна.
Түүний дагагчдын нэг нь "Х" хуудсандаа "Якин Хаммад сургуульд явж чадаагүй ч хүүхэд насаа өөрийнхөөрөө мэдэрч өнгөрөөж байсан юм. Тэр инстаграмд идэвхтэй байж, Газын зурвасын хүмүүст туслах кампанит ажлуудад оролцдог байв. Хэлэх үг алга даа. Үнэхээр юу хэлэх билээ" гэж бичжээ.
Харин Газын зурвас дахь гэрэл зурагчин сэтгүүлч Махмуд Бассам хэлэхдээ "Түүний бие махбод байхгүй болсон ч нөлөөлөл нь хүн төрөлхтөний гэрэлт цамхаг хэвээр үлдлээ" гэсэн юм.
Якин Хаммад Газад төвтэй ашгийн бус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байжээ. Тийм ч учраас тэр ах Мухамед Хаммадтайгаа хамт орон гэрээсээ дүрвэсэн хүмүүст хоол хүнс, тоглоом, хувцас зэргийг хүргэдэг байв. Тусламж хүргээд зогсохгүй очсон газар бүртээ инээд хөөр түгээхийг хичээдэг байсныг нь "Al Jazeera" хэвлэлд бичжээ.
Түүний хийдэг байсан ажлын талаар ашгийн бус байгууллагад хамт ажилладаг байсан сэтгүүлч ярихдаа "Якин Хаммад бизнес сэтгэлгээтэй, хамгийн сайн сайхан зүйлийг юун түрүүнд хийдэг хүүхэд байсан. Хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран хүмүүст итгэл найдвар, эерэг хандлагыг түгээдэг байлаа. Цахим сүлжээнд оруулдаг бичлэгүүд нь чин сэтгэлийн, үнэн, хүний зүрхэнд хүрэхүйц байдаг тул бусдад хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Хоёр жил үргэлжилж буй харгислалын улмаас зовж шаналж буй хүүхдүүдийн бодит байдлыг Якин Хаммад бичлэгүүдээрээ уламжилдаг байлаа" гэсэн юм.
Якин Хаммад хамгийн сүүлийн нийтлэлдээ 103 мянган дагагчдаа хандаж "Өнөөдөр Газын өнчин хүүхдүүдийн хувьд баяр жаргалтай өдөр. Бид тэдэнд бага ч болов аз жаргал бэлэглэхээр шинэ хувцас өгөх гэж байна" гэжээ.
Газ ашиглахгүйгээр хоол хийх арга хуваалцсан бичлэгийнхээ тайлбар хэсэгт "Тэд газыг маань тасалчихсан. Тэгсэн ч бид аргаа олсон. Бид мод ашиглан гал ноцоож чадлаа. Үүн дээр бүх л хоолыг хийж болно. Газын зурваст боломжгүй зүйл гэж байхгүй" гэж бичжээ.
Дашрамд дурдахад, Израилийн арми сүүлийн өдрүүдэд Газын зурвас дахь агаарын цохилтоо эрчимжүүлж байна. Даваа гаригт л гэхэд дор хаяж 52 хүн агаарын цохилтод өртөж нас барав. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр амиа алдагсдын тоо 100 давсан гэдгийг албаныхан хэлж байна.
Нэргүй 2025-05-28 172.56.16.83
Mongol Isreal esreg duu holoigoo garga aluurchid
Нэргүй 2025-05-28 202.21.100.210
Ум сайн амгалан болтугай.
Израил гэж чөтгөр шүгэлсэн улсыг бурхан гэсгээг.
Нэргүй 2025-05-28 64.114.211.120
Palestine tiim sain humuus bish oorsdoo hucheer huuhduudiig tatah oruulz baigaa ter zavaan yumandaa
Нэргүй 2025-05-28 202.126.91.115
Тэнэгт. Үхсэний чинь хүчээр татан оруулах. Ямар ч газар оронгүй Бурханаасаа тэрслэн урвасан ёрын муу израйлчуудын зөв гэх гээд бн уу. Ямар ч гэмгүй хүүхдүүд жирийн иргэд яагаад тэдний суманд өртөх ёстой вэ. Тэгж өөрийн газар нутаг дээрээ байгаа шүү эд нар ядаж л.
хөх 2025-05-28 66.181.164.23
Орос Путиныг дагаж далбинахаар ингэдэг л юм лдаа, Путин хэдэн тэнэг арабуудыг турхираад өөрөө нуувчиндаа ороод сураггүй нөгөөө тусална нтр гэсэн байхгүй, Оросын арми амиа яая гэж байхад юун Израйлтай дайтах…хахаха
Onoch 2025-05-28 103.57.94.104
хэцүү юмаа…Израйль ГАЗ-ын зурвасыг байхгүй болгоно, израйлын бүрэн хяналтад авна гэдэг зорилго тавьсан. Урьд нь Шимон Пересийн үед Газын зурвасыг Палестины мэдэлд өгч энх тайванд хүрлээ гэсэн боловч Газыг Хамас бүлэглэл хяналтдаа авсан, Палестины засаг захиргаатайгаа хэл амаа ололцохгүй тохиролцохгүй 30 орчим жил явсан юм л даа. Палестины засаг гэдэг нь зайлуул хандив тусламжаар цалингаа тавьдаг израйлын өөдөөс юу ч хийж чаддаггүй засаг захиргаа нэртэй, хэдэн хотод цагдаатай юм байдаг юм.
Onoch 2025-05-28 103.57.94.104
Израйль оршин тогтнохын тулд ГАЗ-ыг заавал авах ёстой, нутгаа тэлэхээс өөр аргагүй гэдэг. Хамас нь болохоор Израйлын оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа. 180 градус эсрэг талууд хэл амаа ололцоно гэж байхгүй. Дайн эсвэл мөнхийн дайны байдал. Палестин хүчгүй учраас олуулаа ч гэсэн яаж ч чадахгүй байна. Бусад арабууд ч яж чадахгүй бна.
Onoch 2025-05-28 103.57.94.104
Монгол ч гэсэн хүчтэй 1 хүнд оногдох орлогоо нэмэхгүй бол удахгүй хэцүүднэ дээ. Монгол хүүхнүүд өвөрмонгол-руу бэрлээд эхлэхэд л ..
Нэргүй 2025-05-28 27.123.212.86
Одоо Израйлчууд арай бишээ ,
номун 2025-05-28 66.181.189.251
нутаггүй еврэйчүүд их галзуурчинаа
Нэргүй 2025-05-28 103.212.119.129
SEKSEER VANXANDI TACHAANGUI SEKSYGEER UILCHLEED XUCHINDUULEED BOOW XXNO ANUSDAAD80955877
Нэргүй 2025-05-28 66.181.187.119
Um ma ni bad me hum