Цахилгаан дугуй, скүүтэртэй осол гаргаж гурван хүн нас баржээ

Цахилгаан дугуй, скүүтэртэй осол гаргаж гурван хүн нас баржээ

Цахилгаан дугуй, скүүтэртэй осол гаргаж гурван хүн нас баржээ

Улсын хэмжээнд 2022-2024 оны хооронд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305 бүртгэгджээ.


Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэгдээ эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад осол гэмтэл нэмэгдсээр байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа юм. 2024 оны байдлаар тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт ажээ.  Мөн тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.

Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл, мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн 383, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн 93, явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлсэн 48, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн 8 осол тус, тус бүртгэгджээ. Тухайн шалтгаант ослын үед толгой, тохой ба шуу, өвдөг ба шилбэ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 98 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ГССҮТ-өөс мэдээлэв.

Нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байна. Нийт осол гаргаж буй болон осолд өртөж байгаа иргэдийн 50 орчим хувийг 10-19 насныхан эзэлж байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад их байгаа юм.

Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр мопедтой зорчигч суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас газар дээрээ нас барсан 1 тохиолдол ШШҮТ-д бүртгэгдсэн байна.

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтсэн тохиолдлуудын 44.9% доод мөчний, 27.6% дээд мөчний гэмтлийн оношоор оношлогдсон бол, 18.4%-ийг толгойн гэмтэл эзэлсэн байна.

Цахилгаан дугуй, мопедыг унах шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Журмын дагуу сурроныг А үнэмлэхтэй , 18 наснаас дээш насныхан зөвхөн авто зам дээр хэрэглэнэ гэж тусгаж байгаа. Харин скүүтер, цахилгаан дугуйны хувьд явган замаар зорчвол 10 км/цаг эсвэл 5 км/цагаас бага байхаар хуульчилж байгаа аж. Хэрвээ явган зам нь тусдаа байвал дугуйн замаараа зорчино гэж заасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.66

Явган явах ямар ч боломжгүй болж бна Хүүхэд настайчууд гарах нөхцөлгүй болсон Хаанаас хамаагүй скүотэр мопед унасан хүүхэд залуус гарч ирээд дайрч алчих гээд үнэн хэцүү бна аа Энэ хүний амь нас аюулгүй байдлыг хангадаггүй шулааны бизнесээ зогсоо

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 59.153.115.129

ene bur dendlee olon hun tahir dutuu bolloo amia ch aldlaa. tsegtsleechee durem juaram yaraltai garha

Avatar

Нэргүй 2025-05-28 59.153.115.212

Энэ хэний бизнесс вэ .Хурдан хориглохгүй бол олон хүний амь нас эрсдэнэ дээ,Ямар ч хамгаалах хэрэгсэлгүй охид хөвгүүд

Avatar

Зочин 2025-05-28 172.56.34.59

Улаанбаатар маш жижиг газар шүү дээ…бүгд явган яв,эрүүл мэнд,эдийн засагт чинь хэрэгтэй

Avatar

зочин 2025-05-28 103.168.34.44

Явган хүмүүс амьд үлдэхийн тулд ногоон зүлгээр л явах болж дээ

Avatar

Нэргүй 2025-05-28 202.21.96.212

Машин барихаар стреес, алхахаар бүүр стрес болон аюул. Яаж амьдрах бэ?

Avatar

Зочин 2025-05-28 139.5.217.25

явган хүний замаар яваад байгааг болиулаачээ,эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй нөхдүүд унаад яваад байна,шалгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-05-28 103.57.92.9

Хотын түгжрэлд өөрийн боломжоор суррон авч унасан иргэдийг хориглож байж наад МАН ын төлгөн коммунист гишүүдийн бизнес болсон скүүтэр дугуйнуудаа явган хүний замаас зайлуул бүү хөд тээглүүлээд бай, явган замаар битий явуулаад бай лалрын нянбактериа.

Avatar

Нэргүй 2025-05-28 172.56.180.9

Явж л байг. Залуу хүүхдүүдэд бүү атархацгаа

Avatar

Зочин 8 цагийн өмнө 103.212.119.211

бүгд бэртээд гэмтээд явж л байхаас арчаагүй тэнэг улс.

Avatar

Нэргүй 2025-05-28 59.153.115.73

Зарим гудамж дугуйн шар зураг явган хүнийхээ зам дээр зурчихаад явган хүн мото дугуй зэрэгцэж явах гэж үйлээ үзэж бна. Санаа ньсурон скутер унасан хүн осол гаргахад дугуйн замаар явсан гээд явган хүн буруутах юм байх. Явшан хүн автомашины замаар явж болохгүйгээс хойш тусад нь бас нэг зам гаргаж өгөх юм уу! Явган хүнд гишгэх газаргүй хөл гэдэг шиг юм болж бна. Хлтын даргаа

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.191.26

skuuter ene teriig horiglohgui bol gudmand taivan aidasgui alhahaa bailaaaa.guij togloj bgaa huuhdiig dairchih geed tun hetsuu bna daaa

Avatar

ih bolhi udaan uhseniihee daraa oilgodog 2025-05-28 59.153.112.56

hoid nutgiin zerleguud

Avatar

Нэргүй 2025-05-28 202.9.40.108

гудамжаар зорчих иргэдэд аюул учруулахгүй байхаар зорчих тусдаа замтай болсон тохиолдолд зөвшөөрч болох л юм.. Олон сайхан залуусыг аваар осолд оруулж гэмтүүлэх ийм аюултай нөхцөл байдалд хориглох хэрэгтэй… Зорчих аюулгүй нөхцөл үүссэн тохиолдолд тусгай зохицуулалттайгаар эрх олгож болох л юм… Монголд бол ёстой Гамшиг л болж байна…

Avatar

танил 2025-05-28 66.181.183.239

цахилгаан дугуй скүүтэрийг хаах хэрэгтэй ,одоо явган хүний замаар явахад ирээд мөргөчих вэ гэсэн хүмүүс айдас түгшүүртэй явдаг болсон ,,унаж байгаа залуучууд нь дандаа чадваргүй байна ,,хууль гаргаж хаах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-05-28 202.179.25.248

хууль дүрэм байхгүй бол юу ч байсан эхлээд хоригло

Avatar

Нэргүй 2025-05-28 103.168.34.77

машинтай л адил шүү дээ. машин ч скүүтэр ч адилхан нэг цэгээс нөгөө цэгт хүргэж байгаа тээврийн хэрэгсэл. жилд 600 хүн машины осолд үхэж байдаг. гэхдээ бид машинаа болих боломжгүй. тэрэнтэй л адил. Монголд скүүтэр орж ирээд хэдэн жил болж байгаа билээ тэгэхэд явган зорчигчыг мөргөөд алцан тохиолдол ганцхан гарсан юм билээ. машин 4 хүн скүүтэр унаж явахад нь дайраад алцан юм байна лээ. Эрсдэлийн түвшин бол маш бага.

Avatar

Car 2025-05-28 202.9.46.191

машин бол өөрийн замаар явдаг, скүтёрт зам байхгүй байгаа гээд байна зөрүүд тэнэг орк малны aлавчаакаа!

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 103.168.34.66

Одоогоор 3 хүн нас барьж 800 д хүн хүнд хөнгөн бэртсэн гэсэн мэдээ явж бсан санагдах юм

Avatar

зайсангийн далан 2025-05-28 202.131.232.157

зайсангийн далангийн замаар маш хурдтай суррон цахилгаан дугуй яваад л байна. Цагдаа байдаггүй юм уу

Avatar

Зочин 2025-05-28 66.181.160.76

Хэдэн хүний амь авч байж хориглох вэ?

Avatar

Нэргүй 2025-05-28 202.21.100.164

Дугуйн зам дээр явгачууд бэлчээд байгааг зохицуулж өгөхийг төр засгаасаа хүсье.

Avatar

Нэргүй 2025-05-28 202.126.89.177

skuuter mopedoo boli l doo uneheer alhaj bolohgui bna sh de

Avatar

20 2025-05-28 202.9.46.191

Зориулалтын замтай болоод ирэхээрээ хэрэглэ, одоо явган зам дээр боль боль, хорь

Avatar

Нэргүй 2025-05-28 103.145.234.109

зориулалтын зам байхгүй бол осол аваарийн тоо буурахгүй ээ

Avatar

Нэргүй 2025-05-28 202.9.40.47

Монголыг х***а манж гажиг бодлго ийм адгиын болгосон тогтолцоо нтр гэж янз бүриын юмруу чихж бухж манжлж хүнд даатгаад х***а манжууд ашиглчин хуульд даатгаад бас л х***а манжууд ашиглчин. Хулгайч л******д даварцан одоо тийм юм бхгүй шүү

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.225.197

?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж