Хөндөх сэдэв: Ууттай бэлэг 72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулдаг

Хөндөх сэдэв: Ууттай бэлэг 72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулдаг

Хөндөх сэдэв: Ууттай бэлэг 72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулдаг

Нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагддаг гэдгийг та мэдэх үү?  Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэд дахин өндөр байгаа юм. Тухайлбал, хүүхдийн бэлгэн дэх ундаа нь стандарт хэмжээнээс хэд дахин их сахар агуулж байна. Судалгаагаар, таван багц бэлгэнд буюу 37 нэр төрлийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд 591 ккал илчлэгтэй буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр үзүүлэлт гарчээ. ДЭМБ-ын нэмэлт чихрийн хэмжээг нийт илчлэгийн таван хувиас багагүй байхаар зөвлөдөг.

Жишээлбэл, 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 ккал илчлэг, эмэгтэй хүүхэд 1650 ккал илчлэг хүнсээр авах хэмжээтэй байдаг.

НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайханий өгсөн мэдээллээр "Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бол бага насны хүүхдүүдийн илүүдэл жин таргалалт юм. Улсын хэмжээнд 2023 онд хийгдсэн Хүн амын хоол тэжээлийн үндэсний 6 дугаар судалгаанаас хүүхдийн илүүдэл жин, таргалалт, чихэрлэг хүнсний хэрэглээтэй холбоотой дараах үр дүн урьдчилсан байдлаар гарсан байна. Үүнд:

Монгол улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй, 31.8% жимс, хүнсний ногоо огт хэрэглэхгүй байна.

Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ (42.2%) харьцангуй түгээмэл, 3 хүүхэд тутмын 1 чихэрлэг ундаа хэрэглэж байна. Түүнчлэн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн суралцагчдын 19.6% илүүдэл жинтэй, тарган 6.2% байгаа нь тогтоогдсон.

Илүүдэл жин ба таргалалтын тархалтын түвшин охидтой харьцуулахад хөвгүүдийн дунд, орон нутагтай харьцуулахад хотын хүүхдийн дунд илүү их байна. Илүүдэл жингийн тархалтын түвшинг хүүхдийн насаар харьцуулан үнэлэхэд,

6-9 нас 24.5 хувь

10-12 нас 22.4 хувь

13-15 нас 13.6 хувь

16-19 нас хүүхэд 15.7 хувь байна.

Дээрх үр дүнгээс харахад хоол хүнсний нэр төрөл, хэрэглээг өөрчлөх, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дундах жингийн илүүдлийг бууруулах, цаашид жин нэмэх, насанд хүрсэн хойноо илүүдэл жин ба таргалалттай холбоотой архаг өвчлөлд өртөх эрсдэлээс сэргийлэх асуудал нэн тулгамдаж байна" гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ын захирал О.Нандин-Эрдэнэ "Стандарт хэмжилзүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр томоохон худалдааны төвүүдэд худалдан борлуулж буй хүүхдийн ууттай бэлгэнд хүнсний хими, хүнсний нэмэлт, хор судлал, хүнд металл, микробиологийн шинжилгээ, хаяг, шошгожилтод стандарт арга аргачлалын дагуу шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгааг хийхэд,

Стандартын шаардлага хангаагүй үзүүлэлт нэг гарсан бөгөөд ундааны дээжийн хуурай бодисын хэмжээ MNS 0687-1:2012 төрөл бүрийн жимс жимсгэнэ, ногооны шүүс. техникийн ерөнхий шаардлагын дагуу 4-9% байх ёстойгоос 13% байв. Энэ нь ундааны сахарын агууламж стандартад заасан хэмжээнээс их байгааг илтгэж байна.

Бэлгийн багц тус бүрд орсон бүтээгдэхүүний нийт жин нь 732-1085г, эдгээр бэлгийн нийт жинд агуулагдах сахарын хэмжээг тооцож үзэхэд 18.9-28.0 хувь үүнийг массаар илэрхийлбэл 145.8-361.5г сахар нэг уут бэлгэнд агуулагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотон хийсэнтэй ижил хэмжээтэй сахар агуулагдаж байна. Мөн бэлгийн багцад орсон бүтээгдэхүүнүүд нь хаяг, шошгын стандартын шаардлага огт хангахгүй байна" гэх мэдээллийг өгч байв.

Нэг үеэ бодвол эцэг, эхчүүд уламжлал болсон ууттай бэлгээс татгалзаж, хүүхдийнхээ эрүүл мэнд, хүсэл сонирхлыг чухалчилдаг болсон. Гэвч ууттай бэлэг хэрэглээнээс гарсан уу гэвэл үгүй. Иймд хүүхдэд бэлэг сонгохдоо аль болох сахарын агууламж багатай бэлэг сонгохыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-05-28 66.181.161.242

supermarket,company..d buh hudaldaachda hileech huhd idrheerch hor bolohor zavasn ignuude,zovlontoi yumnuud

Avatar

Нэргүй 2025-05-28 45.117.34.122

Жилийн ганц өдөр энэ асуудлаар халтуурын сурвалжлага хийхийн оронд цуврал нийтлэл, дүн шинжилгээ хийчих хоншоортой сэтгүүлч олдохгүй байна уу?

Avatar

Нэргүй 2025-05-28 43.242.242.59

Бэлэг гэж бөөн хор хугацаа нь хэтэрсэн хүнсийг бяцхан үрдээ өгч болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж