"ASEAN"-ны эдийн засгийн шинэ эхлэл

"ASEAN"-ны эдийн засгийн шинэ эхлэл

"ASEAN"-ны эдийн засгийн шинэ эхлэл

Зүүн өмнөд Азийн орнуудын бүс нутгийн холбоо (ASEAN) Мягмар гаригт (2025.05.27) Хятад болон Персийн булангийн зургаан орны холбоотой (GCC) хамтарч гурван талт дээд хэмжээний уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар АНУ-ын тарифын өсөлтөөс болж ганхсан олон улсын худалдааны тогтворгүй байдалтай тэмцэж, талууд эдийн засаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай амжилттай хэлэлцсэн байна. Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим чуулганыг нээж хэлсэн үгэндээ, анх удаа Куала Лумпурт болж буй дээд хэмжээний уулзалт нь дэлхийн өмнөд бүсийн улс орон, Ази-Номхон далайн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх болно гэв.

Мөн "ASEAN"-ны 10 гишүүн орон, "GCC" болон Хятад улс нийтдээ 25 их наяд ам.долларын ДНБ, хоёр тэрбум гаруй хүн амын зах зээлтэй.

Энэхүү хүчирхэг эдийн засгаа нэгтгэж, бүс нутаг дамнасан хөрөнгө оруулалтын боломжийг өргөн цар хүрээтэйгээр олгох болно гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ. Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян гурван талт уулзалтад өөрийн биеэр оролцож буйд Анвар Ибрахим талархсан. Улмаар дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид Хятад улс нь "ASEAN", "GCC"-ын өвөрмөц шинж чанарт тулгуурлан, илүү уян хатан, хөгжиж дэвшсэн ирээдүйг бүтээхэд гар бие оролцоно гэж үзэж буйгаа илэрхийлж байв. Ерөнхий сайд Ли Цян мөн адил ёслолын арга хэмжээнд үг хэлж, гурван талт хамтын ажиллагаа нь бүх талд ашиг тусыг авчирч, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, энх тайванд хувь нэмэр оруулах болно гэж мэдэгдсэн юм. Хятад улсын хувьд "ASEAN"-ны худалдааны гол түнш бөгөөд АНУ-тай өрсөлдөж буй энэ цаг үед бүс нутгийн найдвартай холбоотон гэдгээ харуулахыг зорьж буй.

Үүнээс гадна Хятадын түүхий нефтийн импортын гуравны нэгээс илүү хувийг Персийг булангийн орнууд хангадаг байна.

Бруней, Камбож, Индонез, Лаос, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсаас бүрдсэн "ASEAN"-ны одоогийн даргалагч орон нь Малайз юм. Тус улсын ерөнхий сайд Анвар Ибрахим хэлэхдээ, "ASEAN болон GCC-ын түншлэл дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн сорилтуудыг даван туулахад чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Хятад улсын дэмжлэгтэйгээр чөлөөт худалдааны бүс байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөж байна" гэв. "ASEAN" болон "GCC" 2023 онд Эр Риядад анхны дээд хэмжээний уулзалтаа хийсэн байдаг. Тиймээс энэ удаад талууд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хямралын даван туулах чадвараа сайжруулах болно гэж Кувейтийн угсаа залгамжлах хунтайж Шейх Сабах Халид Аль Сабах мэдэгдлээ. Тэрбээр мөн "GCC" бол "ASEAN"-ны долоо дахь том худалдааны түнш бөгөөд 2023 онд худалдааны нийт хэмжээ 130.7 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг онцолсон юм.

"GCC" нь Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг газрын тос олборлогч орнуудаас бүрддэг байна.

ХЯТАД БОЛОН "ASEAN"-НЫ ШИНЭЧЛЭЛТ

Нээлтийн арга хэмжээний өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Анвар Ибрахим хэлэхдээ, "ASEAN" төвийг сахисан байр суурьтай. Гэхдээ Хятад улстай хамтран ажиллах сонирхолтой байна" гэсэн байна. Тиймдээ ч Хятад болон "ASEAN" хамтарч, чөлөөт худалдааны хэлэлцээрээ шинэчилж "CAFTA 3.0" гэж нэрлэв. Энэ нь эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, бүс нутагт дэлхийн худалдааны сорилтыг даван туулахад туслах зорилготой юм.

"CAFTA 3.0" нь түнш орнуудад бага тариф тогтоохоос гадна есөн чиглэлээр ажиллана.

Эх сурвалжийн мэдээлснээр, үүнд түнш орнуудын дижитал эдийн засаг болох цахим худалдааг өргөжүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих, нийлүүлэлтийн гинжин холбоо болох тогтвортой худалдааг хангах чиглэлээр хэрэгжинэ. Мөн жижиг, дунд бизнесийг дэмжих, хил дамнасан худалдааг хялбарчлах замаар ирээдүйн эдийн засгийг цогцлоох эхлэл гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сүүлийн үед Малайз зэрэг "ASEAN"-ны орнууд Хятадын зах зээлд илүү хялбар замаар нэвтрэх болжээ. Түүнчлэн "ASEAN" болон Хятад нь томоохон түнш гэдгийг 2025 оны эхний дөрвөн сарын нийт худалдааны дүн харуулж байна. Тодруулбал, 330 тэрбум ам.долларт хүрсэн тул ногоон эрчим хүч, газар тариалан зэрэг салбарт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь талуудын эдийн засгийн чадварыг хүчирхэгжүүлнэ гэж үзэж байна.

Мөн барууны зах зээлээс хараат бус болоход "CAFTA 3.0" үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой.

Эдийн засгийн монополчлол давамгайлах болсон өнөө цагт "CAFTA 3.0" нь нээлттэй байдал, хамтын ажиллагааг дэмжих болно. Энэ нь олон улсын худалдааны журмыг сахиж, Хятад болон "ASEAN"-ны орнуудын хамтын ажиллагааг ахиулах юм. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудад өөрсдийн хурдаар өсөхөд туслах зорилготой худалдааны хамтын ажиллагааны уян хатан, хүртээмжтэй загвар болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-28 192.82.65.103

"АНУ-ын тарифын өсөлтөөс болж ганхсан олон улсын худалдааны тогтворгүй байдалтай тэмцэж" гэнээ тогтворгүй байдал ганхвал сайн юм биш үү кк.

Avatar

ШХАБ будаа 2025-05-28 103.212.116.251

Путины хүсээд байдаг "ШХАБ+АСЕАН=Их Еврази" төсөл будаа боллоо шүү. Нөгөө Евразэх, БРИКС ч будаа боллоо. Оросгүйгээр овоохойгоо босгоод авлаа. Одоо эдэн дээр Америк тоглож өгнө. Энэтхэг нэмэгдэнэ. Сайхан юм болох нээ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж