Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй

Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй

Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.27/ хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчнөөс нас барах магадал 35 хувь, дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүнд ногдох төвшин 214.7, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын 10 мянган хүнд ногдох шалтгаан 21 байгаа нь 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд оноо буурч байгаа нь сайжруулах шаардлагатай чиг хандлага бүхий үзүүлэлт болж буй аж.

Засгийн газраас Эрт илрүүлэг урьдчилсан үзлэгийг 2022 оны тавдугаар сарын 21-нээс эхлэн улс орон даяар зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1.6 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 49.5 хувийг эзэлжээ.

Эрт илрүүлгийн дүнгээр 1.5 сая хүнд ямар нэг өвчлөлийн сэжигтэй тохиолдол  бүртгэгдсэн. Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 15.3 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 9.8 хувь шээс,  бэлгийн замын тогтолцооны өвчин, 7.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.2 хувь нь амьсгалын замын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж байна. Мөн 0-17 насныхан дунд шүд цооролт 78 хувийг эзэлжээ.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шинэ дарга оччихсон дарга цэргийг нь хөдөлгөнө гээд бөөн хар хэрүүл байгаа юм билээ. Нэг дарга очсон бол урдах ажлаа л хийнэ биз, тэр олон эмч нарыг бужигнуулж нааш цааш болгох ямар хэрэгтэй юм бэ. Нэг дарга очихдоо нэлээд хэдэн хүн дагуулж очно гэсэн Монгол Улсын хууль байдаг юм уу.

Байгаа хүмүүстэй нь хамтарч ажиллаж чадахгүй бол өөрөө явах хэрэгтэй шүү дээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиход бас ийм асуудал ярьсан. Нэг дарга биш Монгол Улсын хүүхдийн амь нас яригдаж байгаа ш дээ. Манай Монголд баг бүрдүүлнэ гэж хавийн юмыг самардаг хөгийн юмаа болих хэрэгтэй.  Дарга болсон хүнд таалагдвал ажил явдаг, таалагдахгүй бол чөлөөлөгддөг байдлаа болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Идэрээ гишүүн хэллээ үнэний ортой. Надад бас санал гомдол ирээд байгаа. Эрүүл мэндийн байгууллагыг өөрийг нь эрүүл байлгах хэрэгтэй байгаа.

Төрөх эмнэлэгт тэтгэвэртээ гарсан цагдаагийн баахан хурандаа томилоод гүйцэтгэх ажиллагаа хийгээд жилийн дотор 100 гаруй хүнийг нь хөөгөөд явуулсан тохиолдол ч гарч байсан.

Энэ асуудалд сайд анхаараарай. Нийслэлийн эрүүл мэндийн газар гээд бужигнуулдаг нөхөд байдаг юм билээ. Сэтгэцийн эрүүл мэндийн газар, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт очиход дарга нар нь УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх шаардлагагүй гэдэг хандлагаар хандаж байсан. Ингэж болохгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Эрт илрүүлэг 2:0 аян энэ жил өрнүүлнэ. Яаж зохион байгуулах вэ санхүүжилтийг нь хэрхэн хийх вэ?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Эрт илрүүлэг 2:00 аяныг аль боолох бага зардлаар их өвчлөлийг илрүүлдэг, олон улсад хийгддэг урьдчилсан үзлэг рүү чиглүүлнэ. Ирээдүй болсон хүүхэд ,залуучуудаа эрүүл байлгаж байж, Монгол Улс эрүүл үндэстэн болно гэдэг зорилго руу чиглүүлж байна. Тийм учраас нярайн эрт илрүүлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэг, байгууллагад суурилсан эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-27 202.72.243.182

энэ үнэн шүү

Avatar

Нэргүй 2025-05-27 27.123.212.86

Ажлын байрны зорилго, стратегиа, онцлог чанараа мэддэг, мэдлэг чадвар сайтай ажлынхаа төлөө сэтгэлтэй нэгэн бол баг бүрдүүлнэ гэж туршлагатай ажилтнуудаа халж солих биш харин тэднээр илүү ихийг л хийлгэхэд чиглэх ёстой. Баг бүрдүүлэх гэдэг бол 1-рт туршлага мэдлэггүй хүний хийдэг ажил, 2-рт ашиг сонирхолын зөрчил бий болгож илүү ихийг гусах санаа байна л гэсэн үг. Тиймээс бүгдээрээ "БАГ БҮРДҮҮЛЭХ" нэрээр халаа солио хийж байгаа дарга нарыг чадваргүй сул дорой, бас шунахай амьтан байна гэж ойлго

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.181.201

Хэнтийн хэдэн тэнэгийн залгамжир, унтах идэх, унгах хэх рэхээс өөр эрдэмгүй шал мангар хар юм !

Avatar

Zochin 2025-05-27 66.181.189.199

Дээрээ суудлаа ологүй бж, эмнэлэгүүдээр дүүрэн түр орлон гүйцэтгэгч дарга, захиралууд бна, ядаж эхлээд эд нарыгаа хууль журмынх нь дагуу жинхэлчих.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.180.57

ямар юмны эрүүл мэндийн салбар байх вэ үлгэр болоод удаж байна зүгээр л бохир ашгийн салбар болж халдварлаад байгаа биз

Avatar

Нэргүй 2025-05-27 158.59.146.30

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:aa, bayarlalaa, baij bolohgui zuiliig said soligdsonoor hiideg boljee, said ni emnelegiiin darga naraa solino, emnelegiin darga nar ni dood alban tushaaltnuudaa solino, ted ni emch naraa solih gej oroldono, bie bie nee yalgavarlana gaduurhana, gutgej gujirdene, er ni hiihgui muu muuhai yum alga tedend

Avatar

Нэргүй 2025-05-27 158.59.146.30

Iderbataa, bayarlalaa, baij bolohgui zuiliig said soligdsonoor hiideg boljee, said ni emnelegiiin darga naraa solino, emnelegiin darga nar ni dood alban tushaaltnuudaa solino, ted ni emch naraa solih gej oroldono, bie bie nee yalgavarlana gaduurhana, gutgej gujirdene, er ni hiihgui muu muuhai yum alga tedend

Avatar

Зочин 2025-05-27 66.181.191.19

АН гэгч устаж үгүй болоод удаж байгаа байх аа. Баасных нь АН. Баас, баас, баас

Avatar

Нэргүй 2025-05-27 103.212.117.130

компанийн засаглалын суурь ойлголтгүй байнаа хаана хаанаа, хуулиа яаралтай өөрчил, сайд томилдоггүй, бодлогоор хангадаг байх, ТУЗ байгуулах асуудлаа цэгцэл, гүйцэтгэх удирдлага багаа бүрдүүлж ажилланаа, сайд дарга нар танилаа хүчээр томилуулдаг ёс зүйгүй үйлдэл их байна, дэд захирал, алба тасгийн эрхлэгч нарын томилгоонд хүртэл оролцохын, ДЭМБ засаглалын төсөл юу болж байгаа болдоо, яамны оролцоо их байсан интермед MCS гайгүй юм хийчихээсээ

Avatar

Нэргүй 2025-05-27 202.9.40.151

Хамтарсан засгийн газрыг огцруулах жагсаал болсноор бензиний үнэ нэмэгдэж ард түмэн дараас учрууллаа. Энэ нь огцор жагсаалыг зохион байгулсан хүмүүст таалагдаж болох ч ихэнх хүнд таалагдахгүй байна. Одоо юмны үнэ нэмэгдэнэ. Засгийн газар юмны үнэ нэмчихлээ гэж тэнэг хүмүүс нь ойлгож ярьцгаа бас бичиж эхлэнэ. Монгол улсын хөгжил доороо л хий эргээд урагш явахгүй байна. Ард түмэн нь 2 хуваагдаад хоорондоо үзээд байдаг. Амьдрал нь бахь байдгаараа Ха ХА Ха

Avatar

Зочин 2025-05-27 103.145.234.48

АН хоорондоо шуудайд хийсэн үхрийн эвэр нэгдсэн зохион байгуулалт байхгүй, үүнийгээ Монголын улс төрд халдааж эдийн засгийг унагаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж