Ливерпул клубын Премьер лигийн ялалтын жагсаалын үеэр хөгжөөн дэмжигч олны дундуур машинтай хүн дайрч орсноор 27 хүн гэмтэж бэртсэн хэрэг Даваа гаригт /2025.05.27/ гарчээ. Тэдний дөрөв нь хүүхэд байв. Харин тус машины жолооч нь 53 настай цагаан арьст британи эр байжээ. Машин зогссоны дараа шүтэн бишрэгчид уур хилэнгээ илэрхийлж, цонхыг нь хагалжээ.
Цагдаа нар энэ үйл явдлыг терроризмтай холбоотой гэж сэжиглэхгүй байна. Зарим хэвлэлд энэ үйл явдлыг исламист халдлага байсан гэж таамаглаад эхэлжээ.
Ливерпул хамгийн сүүлд Covid-19 цар тахлын үеэр цом хүртсэн. Энэ үеэр хөл хориотой байсан тул баяр тэмдэглэж, олныг цугларахыг зөвшөөрдөггүй байсан. Тиймээс энэ удаагийн ялалтыг гудамжинд гарч, олон зуугаараа тэмдэглэсэн нь энэ юм.
Холбоотой мэдээ