Батлан хамгаалах салбарын хэмжээнд 2025 онд 60 авто машинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, өнөөдөр /2025.05.27/ яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Suzuki Jimni" маркийн 18 автомашин гардууллаа. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгдээгүй салбарын техник хангалтыг ийнхүү нийт 60 автомашинаар шинэчилсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн. Өчигдөр /2025.05.26/ Ниссан Навара маркийн 20 авто машин цэргийн ангийн төлөөлөлд гардуулсан билээ. Батлан хамгаалахын сэргэлт бодлогын хүрээнд,
- ХОРИН ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн батлууллаа.
- АЛСЛАГДСАН БҮС НУТАГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАА ДЭМЖИХ БОДЛОГО ГАРАВ
Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний албан хаагчдаа дэмжих, тэр дундаа Улаанбаатар хотоос алслагдсан бүс нутгийн цэргийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдаа урамшуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлууллаа.
- ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Цэрэгт татагдсан залуус цэргийн мэдлэгээс гадна англи хэл компьютерын анхан шатны мэдлэгтэй болж, жолооны сургалтад хамрагдан, цэргээс халагдахдаа бүгд жолооны үнэмлэхтэй гэртээ харих боломж бүрдсэн. Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн эрдмээс гадна эрэлттэй мэргэжил буюу арматурчин, өрлөгчин, мужаан, гагнуурчин, ойчин, машин механизмын оператор, жолооч мэргэжлээр сонголттой суралцуулж мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг болголоо.
- ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЛИЙГ 26 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид маань Нэгдүгээр зэрэг 20 хувь, Хоёрдугаар зэрэг 15 хувь, Гуравдугаар зэрэг 10 хувь нэмэгдлийг авдаг болсон.


















Нэргүй 2025-05-27 66.181.179.75
Татвар төлөгчдийн хөрөнгөөр хөл дүүжлэх гэж байж шуналтан сайд нь хармаанаасаа өгч байгаа аятай сүр үзүүлэх юмаа
Нэргүй 2025-05-27 202.126.91.214
2016 -онд Тоёто Ланд крүзер 10-гариу Бенз жип 20-д шаруу шинээр өгч баисан санагдана. Одоо цэргиин хэлтэс ангиудын захирагч , Дуулга , их сургууль гээд явж баигаад аа..,
Зочин 2025-05-27 103.57.94.12
цэргээсээ олон генерал худандаатай Улс дэлхий дээр Монголоос өөр хаана ч бхгүй тэр гүзээлсэн хэдэн хулгайчид нь л унана ш дээ үхсэний батлан хамгаалах
мэб 2025-05-27 104.28.135.80
Манайхан ийм л байх хэрэгтэй. Хөггжилтэй орны сайн унаа аваад. Нэг хүн шиг байх сайхан байна. Баяр хүргье
Нэргүй 2025-05-27 103.57.95.169
Яг үнэндээ хийх ёстой л ажил нь. Өмнөх сйадуудын үед баримт бичиг нь бүрдсэн, хүсэлт нь ирсэн л байсан байх. Яг өчигдөр шийдэгдсэн асуудал биш байх
Нэргүй 2025-05-27 202.131.225.178
Jimney zuv songolt bha
Тоймлоод зухас дурдвал ш дээ 2025-05-27 103.57.95.147
кккв Ховд аймгийн төвд хээрийн чоно ирчихсээн шоучин Бямбацогтыг эрээд гудмаар гүйж явна гэнэ шүү?Бодвол хээрийн амьтан их үнэнч их холоос мэдэрдэг тул Данхыг унахыг үнэрээр мэдээд нутгийн хүүгээ дэмжихээр ирсэнч юм билүү
Зочин 2025-05-27 59.153.112.44
Энэ Бямбацогт юм болгонд нэрээ дайгаад ойрд их л идэвхтэй байх, ЕС-д санаатай юм даг уу, данхын төгсгөлийг нилээн эрт олж харжээ дээ