УИХ-ын гишүүн П.Батчимэг суррон, скүүтерийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан хууль эрх зүйг сайжруулж, зорчих замыг шийдэж өгөх шаардлага үүссэнийг хэлэв.
УИХ-ын гишүүн П.Батчимэгийн хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тэрбээр "Шинэ төрлийн бичил тээврийн хэрэгсэл болох суррон, скүүтерээр иргэд замын хөдөлгөөнд оролцох болсон цагаас эхлэн зам тээврийн ослын тоо нэмэгдэж байна. Тиймээс энэ тээврийн хэрэгслийг хориглох, торгох гэхээсээ илүү хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлага үүсээд байна. Зорчигчийн эрх үүргийг тодорхой болгож нөгөө талаас тусгайлсан зам, зогсоол зэргийг бий болгох хэрэгтэй байна. Залуусын өдөр тутмын хэрэглээ болоод байгаа. Тийм учраас нийгмийн шаардлагаа дагаад өөрчлөлт хэрэгтэй байна. Нийслэл ямар ч төлөвлөлтгүй. Суррон, скүүтэрээр зорчиход эхлээд замыг шийдэх ёстой. Замын хөдөлгөөний дүрэм, журмаар шийдэх гэж зөндөө үзлээ. Хуульчилж өгөх хэрэгтэй байгаа юм" гэлээ.
И 2025-05-27 66.181.161.98
энэ гахай юу яриад бна аа? АПУ- гаа гударсаар мөнхийн согтуу байдгиймуу? Машин явах замгүй байхад ?
Зочин 2025-05-27 139.5.219.133
явган алхахад хэцүү бна суррон скүүтэр гэнэт нэг газраас гараад ирдэг яаралтай зохицуулахыг шаардаж жагсаал хийгээсэй
d 2025-05-27 139.5.218.202
Сурон, скуутер, дугуйг явган хүний замаар зорчихыг нь хориглох хэрэгтэй. Одоо явган ч явах боломжгүй бол байна.
зочин 2025-05-27 66.181.179.254
Яган хүн, скүүтер суррон хоёрын замыг салгаж өггөөч явган зорчигч тайван чөлөөтэй айх аюулгүй алхмаар бна,,