Нийслэлийн зам гүүрийн ажлууд урагштай байна

Нийслэлийн зам гүүрийн ажлууд урагштай байна

Нийслэлийн зам гүүрийн ажлууд урагштай байна

Улаанбаатар хотын түгжрэл бол хотын даргын төдийгүй нийслэлчүүдийн ганц толгойны өвчин гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр хотын дарга Х.Нямбаатар Засгийн газраас гаргасан бодлого, түүнтэй уялдах нийслэлийн түгжрэлийн асуудлыг цэгцлэх зорилгоор  2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчлэхээр төлөвлөж, ажлаа эхлүүлээд байна. Үүнээс томоохон нь Туулын хурдны зам болон Тойрог зам юм.

Туулын хурдын зам нь нийтдээ 33 километр урт, зургаан эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 километр нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.

Тэгвэл хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил дуусжээ. Нийт 25.7 километр бөгөөд мөн зорчих хэсгийн зургаан эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдох юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, нэгдүгээр тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол гаргаад байна. Өөрөөр хэлбэл, хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой. Одоо бол зорчигчид нийслэлээр орох шаардлага байхгүй ч заавал дамжин өнгөрч байгаа нь түгжрэлийн нэг томоохон шалтгаан болдог байна.

Энэ бүх томоохон зам гүүрний ажлыг хийнэ гэдэг амар ажил биш. Амар бишээс гадна захын нэг хотын дарга хийчих ажил биш. Гагцхүү Х.Нямбаатар УИХ-д хоёр удаа сонгогдож, Байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан зангаргаа харуулж, хотод энэ олон төслийг зэрэг эхлүүлээд байгаа юм.

Нийслэлд томоохон 24 төсөл хэрэгжүүлэхээс гадна зөвхөн зам гүүрний чиглэлд 10 байршилд зам гүүр барих, 41 байршилд шинэчлэл хийнэ гэдэг бол төсөв даахгүйгээс гадна баргийн хотын даргын шийдвэрлүүлэх асуудал биш. Гэтэл Х.Нямбаатар эдгээр зам гүүрний ажлын хөрөнгө санхүүг гаднын хөрөнгө оруулалт, концесс гээд төр хувийн хэвлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөчихсөн, ажлаа эхлүүлжээ. “Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг мундахгүй” гэгч энэ байх.

Тиймээс Х.Нямбаатарыг тогтвортой ажиллуулж, болж өгвөл 2028 онд улираан томилж, эхлүүлсэн ажлуудыг нь дуусгуулах ёстой. Тэгээд дараа нь үр дүн нэхээд суухаас өөр сонголт нийслэлчүүдэд байхгүй. Х.Нямбаатарыг зайлуулах хүсэл хэнд байна вэ гэхээр газрын наймаачид, нийслэлийг өмчийг үнэгүй эзэмшигчид, зөвшөөрлийн наймаачид гэх мэт нөхөд л байгаа шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mm 2025-05-27 202.179.15.43

Ажил хийж байгаа хүнээ муулаад л хийхгүй хүмүүс нь пээдийсэн өлөн нүдтэй хүмүүсээр энэ улс дүүрчээ….

Avatar

Нэргүй 2025-05-27 103.57.92.240

5 шарын нүхэн түгжээгээ гүйцээж орчны тохижилт энэ тэр хийгээчээ

Avatar

Зочин 2025-05-27 59.153.114.211

Ажиллаж чадаж байвал 10 хувийг нь хуссан ч яахав. Хуслаа гээд хичнээн идэх билээ. Хэмжээ хязгаар байж л байгаа. Хото сайхан болгоё гэсэн сэтгэл Нямбаатарт байдагт талархах хэрэгтэй. Дандаа хүнийг харлуулж болохгүй тэр зүгээр суулаг хүн биш хуулиа ч мэднэ хэлэх үгээ ч онож хэлдэг залуу лидер. Амжилт . Хотын хөгжил таны гарт таны сэтгэлд байх болтугай.

Avatar

Зочин 2025-05-27 139.5.219.133

хотын дарга 1р тойрог замаа хурдхан эрлүүл энэ зам хотын иргэдэд маш хэрэгтэй болохыг харуулаад өг түгжрэл яалтчгүй буурна иргэд одоо тоохгүй бгаа боловч хамгийн үр дүнтэй зам шүү шуурхай ажиллаж бгаад баярлаж бна

Avatar

Нэргүй 2025-05-27 202.9.40.151

Коммунист хүн гэдэг чинь хамгийн ёс суртахуунтай, хувиа боддоггүй, ганцхан улс орныхоо төлөө явдаг тухайн нийгэмдээ шилдэг байсан гэдгийг одооны шалдан баньд нар ойлгохгүй. АН-ынхан тэнэг хүүхдүүдийн тархийг угаагаад коммунист гэдэг чинь хувиа бодсон бэртэгчин хадны мангаа капиталист гэж ойлгуулсан байна. Дайны фронд, бүтээн байгуулатын тэргүүн эгнээнд коммунистууд л явдаг байсан. Коммунист хүн гэмт хэрэг үйлдэхгүй, луйвар хийхгүй, хөрөнгөжихгүй, хар тамхи архидалтаас хол байдаг байсан.

Avatar

Нэргүй 2025-05-27 59.153.113.75

сайн ажиллаж байгаа шүү хотын дарга

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.90.110

Одоо коммунистууд нь Ленин сталины зурагтай хамт нямбактерийн зургийг барьж жагсах нь дутаж гэнэ МАНгарууд гэж аргагүй МАНгарууд байхымдаа

Avatar

Нэргүй 2025-05-27 103.212.117.177

Тэгсэн ч яадаг юм! Үнэхээр ажил хийгээд байхад байнга муулаад байхаар хааяа бухидалгүй яах юм.

Avatar

Нэргүй 2025-05-27 103.57.93.20

Энэ Төлгөн коммунист хол явахгүй. Тендер шалгаруулахдаа их мөнгө хусч байгаа

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.88.117

тэнэг хөлдүү толгойгоор хол явахгүй төрийн хүний алсыг харсан холч ухаантай бай…хөлдүү л***р ажил хтйж болно иргэдийнхэа хоолыг битгий булаагаач эргүү хөлдүү минь….

Avatar

нянбактерийн хүргэн 2025-05-27 45.117.35.11

хахаха. Хотын захиргаа танай сайтад хэдийг төлөв дөө

Avatar

Нэргүй 2025-05-27 202.131.236.22

Нямбаатар дарга шантрахгүй байж эхлүүлсэн ажлуудынхаа үр дүнг үзэх хэрэгтэй, нийслэлчүүд аятайхан амьдрахын тулд юм хийдэг хүнийг дэмждэг байгаасай.

Avatar

Bsn 2025-05-27 103.212.162.67

ter ni deer baihoo

Avatar

Зочин 2025-05-27 103.145.234.48

Хотын дарга Х.Нямбаатар маш сайн ажиллаж байгаа. АН-ынхан харлуулах гээд дийлэхгүй ээ. Хотын иргэд хоёр нүдээрээ харж байна.

Avatar

Зочин 2025-05-27 66.181.171.37

Хотын дарга маш сайн ажиллаж байна, амжилт

Avatar

b 2025-05-27 202.179.26.250

ene nuhurtei nuhurgui hotiin tuluvlultund tuluvlugdsun asuudal shuu dee ene l uuriiguu hiisen bolgoj duviilguud baigaagaas bish

Avatar

Нэргүй 2025-05-27 59.153.113.129

тэнэг ч амьтан бол доо! Би хийсэн гэж яриагүй шүү дээ!

Avatar

Нэргүй 2025-05-27 103.212.117.165

Ерөөсөө тийм юм төлөвлөөгүй байсан яагаад гэвэл мөнгө байхгүй.Харин Нямбаатар хөрөнгө санхүүг нь олон эх үүсвэрээс босгож ийм том ажлыг хийж байна.Ингэж нэг дор олон том ажил эхлүүлж чадах хүн ховор шүү.Өмнөх хотын дарга нар ер нь юу хийдэг байсан юм гэж бодогддог шүү

Avatar

Нэргүй 2025-05-27 43.242.242.57

Нямбаатарыг дэмжсэн төлбөртэй нийтлэл бн. ккк

Avatar

зочин 2025-05-27 124.158.125.71

УБ ын унаган иргэн би Нямбааг маш ихээр дэмжиж бгаа. Элдэв газар байр өмчийн хулгай луйврыг маш зоригтой илрүүлэн тасалж хотын өнгө үзэмж тав тухыг гутааж бсан хогийн түц үүдийг зайлжуулж их юм хийж бгаа шүү. Ийм хотын дарга өмнө нь бгаагүй.

Avatar

Нэргүй 2025-05-27 103.212.117.177

Үнэн шүү

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.89.196

mundag huu dee.

Avatar

Нэргүй 2025-05-27 203.17.23.177

ЗАН ХАРАКТЕРТ НЬ ДУРГҮЙ Ч, ЯМАР Ч БАЙСАН НҮДЭНД ҮЗЭГДЭХ ЮМНУУД БОЛ ХИЙГЭЭД БАЙГАА ШҮҮ. ӨМНӨ НЬ БОЛ ТЭЗҮ Ч БАЙХГҮЙ ЗҮГЭЭР ИНГЭНЭ ТЭГНЭ ГЭЖ ЯРЬДАГ БАЙСАН. ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС АЙМШГИЙН ЭНХЭЛ ДОНХОЛ, НӨХӨӨСТЭЙ НҮХТЭЙ ЗАМУУДАА ЗАСААД ЭХЭЛСЭН, ОДОО ЯВЖ Л БАЙНА. НЭГ ӨДӨР БҮХ ЗАМЫГ ХААГААД ЗАСНА ГЭЖ БАЙХГҮЙ ШДЭЭ. ХЭЛ АМ ДАГУУЛСАН АГААРЫН ДҮҮЖИН КАБИН НЬ БАРИГДААД ЭХЭЛСЭН. ХОГИЙН ТҮЦГҮЙ БОЛЛОО. АВТОБУСНЫ ЗОГСООЛЫГ МАШИН ЗОГСОХ БОЛОМЖГҮЙ БОЛГОСОНД ООРКУУД БУХИМДААСТАЙ. ХАХАХА

Avatar

зочин 2025-05-27 66.181.180.209

Нийслэлээ сайжруулах,гоё сайхан болгох гэж Нямбаатараас өөр хэн энгэж зүтгэж байлаа, Нийслэлийн засаг даргад яг тохирох хүн,Нүдээ олсон сонголт, АН-ынхан бол мэдээж дургүй, Тэдэнд нийслэлийн асуудал чухал биш, Намын амбиций нь л чухал,, Гэхдээ энэ онд хотыг хөгжүүлэх урагшлуулах талаар тавьсан бүх зорилт бүрэн хэрэгжинэ гэж найдахад хэцүү,Гадаад хүчин зүйлээс балж экспортын орлого буурч төсөв хүндэрч байна Дээр нь АН-ынхны буянаар засгийн газар огцорч ,улс орон самуунд автах шинжтэй

Avatar

Нэргүй 2025-05-27 43.242.242.57

Одоо бас юун АН болоод явчихваа? АН-д дургүй чинь тэнд бдг юм бга биз. Бид энэд Нямбаатарыг ярьж бн ш дэ. МАН өмнөх 8 жилдээ хязгааргүй ноёлж байхдаа энэ бүх ажлыг хийж байхгүй яасан юм бэ? Хэн та нарт саад болох гээд бсн юм бэ тэр үед?

Avatar

Нэргүй 2025-05-27 43.242.242.59

Улаанбаатарыг яаж ч сайхан болгосн сөрөг хүчнийхэн түүнийг нь харлуулж гутаах болно. сөрөг хүчнийхэн хийсэн ажилд нь биш угсаа гарал намын харьяалалд нь үнэлэлт дүгнэлт өгдөг нь харамсалтай. Уул нь хэн зөв зүйтэй сайн ажил хийж байна түүнийг дэмжих учиртай байтал огт тэгдэггүй нь эмэгнэл юм. Ажил хийхгүй бусдын дургүйг хүргээд байвал ч харин АН-ын дийлэнх гишүүд нь дэмжиж магадгүй юм.Цаана нь том бодлого явагдаж байна

Avatar

Зочин 2025-05-27 59.153.112.44

Угаасаа Нямбаатартай Нямбаатаргүй хийх л ёстой ажил, харин ч удаан байна, энэ зун бас л ярьсаар байгаад өнгөрөхөөр болж байх шиг

Avatar

Нэргүй 2025-05-27 59.153.113.129

чи бол ч бүүр байхгүй дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж