ХХБ ЭХЭМҮТ-д хагалгааны иж бүрэн багаж хэрэгсэл бэлэглэлээ

ХХБ ЭХЭМҮТ-д хагалгааны иж бүрэн багаж хэрэгсэл бэлэглэлээ

ХХБ ЭХЭМҮТ-д хагалгааны иж бүрэн багаж хэрэгсэл бэлэглэлээ

ХХБ 2018 оноос эхлэн “Хязгааргүй мөрөөдөл” төслөө хэрэгжүүлж ирсэн билээ. Тус төслийн хүрээнд ХХБ хүүхэд багачуудын сурч боловсрох орчныг сайжруулаад зогсохгүй эрүүл мэндэд нь чиглэсэн хөрөнгө оруулалт хийсээр байна.

Энэ жилийн хувьд ХХБ “Хязгааргүй мөрөөдөл” төслөөрөө дамжуулан, ЭХЭМҮТ-ийн “Чих хамар хоолойн тасаг”-т стандартад нийцсэн 20 гаруй нэр төрлийн хагалгааны багаж хэрэгсэл бэлэглэлээ. /2025.05.27/

Энэхүү тасаг нь Монгол Улсын хэмжээнд байгаа хүүхдэд зориулсан цорын ганц чих хамар хоолойн тасаг юм. Жилд дунджаар 27-28 мянган хүүхдэд чих хамар хоолойн үзлэг, эмчилгээ, 2500 гаруй мэс засал хийдэг байна.

Төслийн үр дүнд хүүхэд багачуудад зориулсан эмнэлзүйн хүртээмж нэмэгдэж, олон улсын түвшинд нийцсэн эмчилгээ, хагалгаа олноор хийгдэх зэрэг илүү ээлтэй эмнэлзүйн орчин нөхцөл бий болох юм. Бид цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд уг төслөө үргэлжлүүлж, Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуусынхаа эрүүл мэнд, боловсролын чанарыг дэмжин ажиллах болно.

Хүүхэд бүр эрүүл, жаргалтай инээж байг…

Төслийн спонсор CARGILL INC

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.91.134

Монголын эмч нар өвчтөнүүдийг алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж