Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ сарын 20-ноос 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэлжээ.
Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой аж. Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болголоо.
Түүнчлэн дэлхийн “Тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гаргалаа. Мөн тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-нд тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалав.
Нэргүй 2025-05-27 139.5.217.237
Шагчид жаргах нь дээ.
Нэргүй 2025-05-27 59.153.114.24
архины асуудлаар мань мэтийг хүүхэд байхад ярьж л байсан одоо ч ярьж л байна яар вэ
Нэргүй 2025-05-27 103.57.92.22
Пээ, одоо яаанаа. Өө гайгүй, гайгүй шагчид маань туслах байхаа.
Зочин 2025-05-27 139.5.217.23
Зөв шд. 2 өдөр архигүй байхад үхчив гэж.
Нэргүй 2025-05-27 103.57.94.168
Архийг хориод ямар ч хэрэггүй гэдгийг бидний түүх баталсаар байхад худлаа шру хийхийн хэрэггүй.
Ха 2025-05-27 64.119.29.144
Хэдийчинээ хорино, тедийчинээ архидана. АНУ-ын хуурай хууль энэ тэнэгуудийн тархийг бага ч гэсэн сэнхруулээгуй юмаа даа. Шагчид л нэмэгдэхээс архичид багасахгуй, мал нараа!!!