Энхтайвны өргөн чөлөөний авто замыг 2007 оноос хойш засч, шинэчлээгүй. Иймээс энэ онд хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Ингэхдээ полимер битум материалыг ашиглаж буй. Учир нь хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн автобусны буудал, гэрлэн дохионы ойролцоо уулзвар хэсгүүдэд дугуйн мөрний ховил тогтмол үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй гэдгийг НЗХГ-ын дарга Б.Одбаяр хэллээ.
Тодруулбал, “Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчилнэ. Хотын гол гудамж авто замуудад полимер битум материалыг ашиглах юм. Агаарын температур 20-30 хэмд хүрэхэд асфальт хучилттай зам 40-50 хэм хүртэл халдаг. Энэ үед хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн авто зам дээр дугуйн мөрний ховил үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй. Ингэснээр авто замын чанар дээшилж, насжилт уртасна” гэлээ.
Мөн гол гудамж, замыг шинэчлэхдээ суурь хүчитгэх, суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар хийж байна. Харин полимер битум материалтай өнгө хучилтын ажлыг өдрийн цагаар хийхээс өөр аргагүй. Учир нь шөнийн цагаар агаарын температур унадаг тул полимер битум материал нягт авахгүй байх эрсдэлтэй. Иймээс аль болох амралтын өдрүүдэд өнгө хучилтын ажлыг хийж байна" гэлээ. Түүнчлэн гол гудамж, авто замуудыг долдугаар сарын 5-наас өмнө шинэчилж дуусгах юм байна.
Нэргүй 2025-05-27 103.212.116.245
чанартай хийх ажиллах хүчин хэцүү байгаа цуглаанд очоод өдөржин хэвтэж байхад яаж ажил урагшлахын
И 2025-05-27 66.181.161.98
Өнгөрсөн жил бродюраа шарахдаа эвдсэн явган замуудыг засаагүй байж дахиад л баахан хэрггүй ажил эхлүүллээ. энэ Нян зайлаасай !
Зочин 2025-05-27 14.1.81.86
Тев талбайгаа засч цэвэрлэмээр!!! Чанартай хийхгуй, татсан шугам нь жил болохгуй алга болчихно!!!!!!
Zochin 2025-05-27 157.15.7.111
Дугуйны ховил тогтмол үүсээд байхдаа яахав дээ. Битгий тэгэж худлаа ярь. Өмнө нь ингэж ховил үүссэн, дэгэн догонтой замтай байгаагүй. Сүүлийн хоёр жил тавьсан замууд чинь л ийм байна. Сууриа буруу тавьсан юм уу. Бүгд суулт өгчихсөн. Тийм зөөлхөн юмаар тавьчихдаг юм уу. Хачин юмнууд хийсэн замын компаниудаас төлбөрөө нэхэмжилмээр байна.
зочин 2025-05-27 59.153.112.44
МАНгарууд юм хийхгүй, нэг жаахан юм хийхээрээ үргэлж биеээ магтаж, поопроостой, иргэд сохор дүлий биш ш дээ, ингэж сүржигнэсэн сүржигнээгүй, юуг яаж хийж байгааг харж, өөрсдийнхөөрөө дүгнэж л байгаа ш дээ, тархи угаах гээд л үхэлдээд байх, хэдийд хаана, ямар хугацаагаар зам хаахаа хүртээмжтэй, сайн мэдээлээд л хийгээд явахад болох ш дээ
Нэргүй 2025-05-27 203.17.23.177
ГОНШИГОНУУР ООРКУУД ЮМ ХИЙСЭН Ч ХИЙГЭЭГҮЙ Ч ГОНШИГОНООСТОЙ. ҮНЭН ЯДАРГААТАЙ. ЭСВЭЛ ЮУ Ч ХИЙХГҮЙ ХОГИЙН УЛААНБААТАРТАА УЛНЫ АМЬДРАЛААР АМЬДАРЧ БАЙВАЛ ТААРНА.
Нэргүй 2025-05-27 66.181.189.63
Арай удаан уу,