Дулааны V цахилгаан станцыг барина

Дулааны V цахилгаан станцыг барина

Дулааны V цахилгаан станцыг барина
Улаанбаатар хотод 1984 онд Дулааны IV цахилгаан станцыг ашиглалтад оруулснаас хойш эх үүсвэрийг дорвитой нэмээгүй. Үүний улмаас хотод дахин барилга баривал дулаан, цахилгааны эх үүсвэрээр хангахад хүндрэлтэй байдал үүсээд байна. Сүүлчийн 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг барих талаар ярьсан хэдий ч дорвитой үр дүнд хүрээгүй. Тэгвэл өчигдөр /2025.05.26/ тус станцын урьдчилсан шалгаруулалтыг нээлттэй зарласан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээллээ.
БГД-ийн 20-р хороо, II цахилгаан станцын үнсэн сан дээр тус станцыг барина. Ирэх есдүгээр сард шалгаруулалтыг дуусган гэрээг үзэглэж, түүнээс хойш 30 сарын хугацаанд ашиглалтад оруулах юм.
Дулааны V станцыг ашиглалтад оруулснаар шинээр 40 мянган айлыг дулаанаар, 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхондоо, дутагдаж буй хэрэгцээний багагүй хувийг нийлүүлж, эрчим хүчний хэрэглээний импортыг бууруулах өгөөжтэй гэлээ.
Түүнчлэн НЗДТГ-аас дулааны V цахилгаан станц төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах аж.
Ингэхдээ сонгон шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Тодруулбал, сонирхсон хувийн хэвшлийн түншлэгч нь хүрэн нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн таван жилийн хугацаанд доод тал нь нэг удаа барьсан туршлагатай байх бөгөөд төр, хувийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Уг шаардлага нь түншлэлийн гишүүн бүрт хамаарах юм.
May be an image of blueprint, map and text
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.119.211

ИЙШ ТИЙШЭЭ ХУЦАЛГҮЙ НЭГХЭН АЖИЛИЙГ 100 ХУВЬ ХИЙЧЭХ нямбаатраа

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.186.116

2-р ДЦС-ийн буурь чинь ХУД-т Улаанбаатар сувилал хавьд биш билүү. Тэнд хотын төвдөө ДЦС барьж болох юмуу. Багануурт дээр бишүү. Вагоноор нүүрс зөөж зардал нэмэхгүй. Эсвэл Налахй, Багахангай хавьд.

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 202.179.27.131

Энэ төсөл гацахгүй л байгаасай. Мөн нэг ч болов АЦС-тай болох юмсан. Хөгжлийн тулгуур нь эрчим хүчний хангалттай, найдвартай эх үүсвэр шүү дээ

Avatar

Зочин 2025-05-27 59.153.112.44

ДЦС -V гэж хичнээн ч жил ярьж байгаа юм, одоо ч яриастай, хийсэн шийдсэн юм түй ч байхгүй

Avatar

зочин 2025-05-27 66.181.180.209

Нямбаатар мэтийн улс орныхоо төлөө бүхнээ зориулсан эх оронч хүмүүс л ийм том ажлыг хэрэгжүүлж чадах б**х, Батүүл мэт нь харин худлаа ярьж ,бусдыг гүтгэж, хоосон зураг үзүүлж иргэдийг хуурна,Нийгмийн хөрөнгө рүү гараа дүрж, хулгай луйвар хийхийг л бодно

Avatar

Б 12 цагийн өмнө 202.131.225.197

чи яг зөрүүлээд хэлчихлээ малаа. нянбактери яг барьж харагдаач, харин Батүүл байсан бол барих байсан биз.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.181.201

За хүү минь чи, амь нас, аюулгүй байдлаа анхаараарай !!!
Чамайг алахгүй гэхэд зодох нь энүүхэнд шүү, Орос ах нар 50 жил л хориг саад хийж бгаа юмшүү дээ !
Баярыг ерөнхий сайд байхад нь л зодсон юм гэдэг ш дээ, чи Жегкотой муу, тэр л "даалгавараа биелүүлэхэд" чи муу будаа ш дээ ! Болгоомжтой байгаарай !!!

Avatar

Нэргүй 2025-05-27 202.70.44.46

"Голомт"-ын Баясгалан барин гээд шууд зарлачихаа ч дээ. Хугацаа хэмнэнэ

Avatar

Нэргүй 2025-05-27 124.158.107.157

Хурдан бариарай Нямбаатараа. Баяр хүргэе. Утаа бага гаргадаг зуухтай гэж найдая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж