Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнөөдөр /2025.05.26/ мэдээлэл хийлээ.
Ирэх сарын 10-наас барилга, барилгын материалын тусгай зөвшөөрлийг хялбарчилж, хүний оролцоогүй 100 хувь цахимаар олгохоор болсон байна.
ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.ТӨМӨРХҮҮ:
-Зургадугаар сарын 10-наас барилгын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжина. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгогдож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг license.mn зөвшөөрлийн нэгдсэн системээр дамжуулан олгохоор боллоо.
Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn Монгол Улсад тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг нэг цонхоор цахимаар шийдвэрлэх зорилготойгоор хөгжүүлсэн бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг зөвшөөрлийн нэгдсэн системээр олгодог болсноор хэд хэдэн шинэчлэлтүүд гараад байгаа. Тус системд шилжсэнээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын хувьд:
- Хуучин системээр аж ахуй нэгж байгууллага тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авахдаа зөвшөөрөл олгогч байгууллагатай биечлэн очиж гэрээ байгуулдаг байсан бол тус системд шилжсэнээр цахимаар гэрээ байгуулж, цаг хугацаа хүний оролцоогүй болгож автомажуулсан. Ингэснээр эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүйгээр зардал хэмнэх боломжтой болж байна.
- Хуучин системээр тусгай зөвшөөрлийн хүсэлт нь баталгаажиж сайдын тушаал гарсан тохиолдолд үнэт цаасан дээр бичилт хийж яамны сайдын гарын үсэг зурах, тамга тэмдэг дарах зэрэг хүний оролцоотой механик ажлуудад цаг хугацаа зарцуулдаг байсан бол одоо QR код бүхий нууцлалтай цахим гэрчилгээг тус системээр дамжуулан авах боломжтой болсон.
Зочин 2025-05-27 103.168.34.102
За энэ ч бас давуу тал байж мэдэх л юм. Гэхдээ цаг хугацаа л харуулах байх. Одоо тэр зөвлөх инженер, мэргэшсэн инженер гэсэн худлаа зэрэг цол, хуурамч гэрчилгээ цааснуудыг яаж цэгцлэх вэ. Их сургуульд хамгийн муу сурч байсан мэдлэг муутай нөхдүүд бүгд зөвлөх инженер гэсэн цаас авчихсан, энд тэнд зөвлөх нэртэй, барилгын компаниудаас мөнгө аваад л явах юм. Ихэнх нь бас оройгоор төгссөн байдаг шүү.
Нэргүй 2025-05-27 203.98.76.30
Ene heden avilgachin batsaanuud saihan solioroh yumaa. Barilgiin huviin kompaniudiin negdel geed neg TBB-d tusgai zovshoorol olgoh erh ogtson. nogooduul ni bur hansh togtootson, neg bol manai gishuun bol geel daramtlaad suuj bdag. buur utgaa aldsan doo ene tusgai zovshoorol. say bas ednii baahan ajilchdiig bariad horiod boon yum bolson biz dee. ulaan tsagaandaa garch bn daa kkkk
Bataa 2025-05-27 66.181.161.130
УБЦТС ХК -н захирал байсан Төмөохүү дарга тус компанийн улирдлага, ажилчид, иргэд хоорондын харилцааны ажиллагаа, бүртгэл мэдээллийн системийг онлайн болгож дэвшил хийсэн бол одоо Барилгын яамыг сайхан болгож байгаа юм байна. Баяр хүргэж ажилд нь амжилт хүсье
Даагий 2025-05-27 66.181.189.196
Их зөв байна. Ер нь бүх тусгай зөвшөөрлүүдийг дахин хянаж, мэргэжилтэнүүд, бизнэс эрхлэгчдийн санал авч сайжруулах хэрэгтэй шүү.
Нэргүй 2025-05-27 103.212.117.94
Худлаа л солиорно. ТНБД Төмөрхүү нь ойлгохгүй. өгч байгаа газар нь олон улсын судалгаагүй. энэ олон зөвшөөрлийг цөөрүүлэх нь хаана бн.