Алдарт "Тaeyang" болон түүний гайхалтай хамтралууд

Алдарт "Тaeyang" болон түүний гайхалтай хамтралууд

Алдарт "Тaeyang" болон түүний гайхалтай хамтралууд

Удахгүй Монгол Улсад хүрэлцэн ирэх "BIGBANG" хамтлагийн гишүүн "Тaeyang" К-поп урлагт өөрийн өвөрмөц хоолой, онцгой мэдрэмжээр танигдсан, томоохон уран бүтээлч билээ. Түүний уран бүтээлийн замналд олон алдартай хамтрал бий бөгөөд энэ нь түүнийг зөвхөн соло уран бүтээлч биш, хамтран ажиллахад нээлттэй, авьяаслаг дуучин гэдгээр нь дэлхийд алдаршуулжээ. 


  1. “VIBE”

2023 онд "Тaeyang", "BTS" хамтлагийн "Jimin" нар хамтран “VIBE” хэмээх дууг гаргасан нь түүний хамгийн алдартай хамтралын нэг болж, дэлхийн хөгжмийн чартуудыг байлдан дагуулсан. Уг дуу нь "Billboard Hot 100" жагсаалтад багтсан бөгөөд, хоёр үеийн К-поп оддыг нэгтгэсэн ховор уран бүтээл болжээ. Дууны клип, бүжиг, хоолойн зохицол нь шүтэн бишрэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

  1. “Shoong!”

Түүний 2023 оны дөрөвдүгээр сард гарсан “Shoong!” дуунд "BLACKPINK" хамтлагийн гишүүн Лиза хамтарсан нь К-поп шүтэн бишрэгчдийн мөрөөдлийг биелүүлсэн үйл явдал болсон. Учир нь тэд хоёул хамтлагтаа хамгийн сайн бүжигчин гэдгээрээ алдартай билээ. Энэхүү дууны клип нь стилистик шийдэл, бүжгийн гайхалтай синхрон үзүүлбэрээрээ олон сая үзэгчийг татсан юм.

  1. “I Need a Girl”

Түүний анхны цомогт багтсан "G-Dragon"-той хамтран дуулсан “I Need a Girl” дуу нь олон хүний зүрх сэтгэлд хоногшсон бүтээл болжээ. "R&B" урсгалын энэхүү уран бүтээл нь түүний соло уран бүтээлийн амжилтыг эхлүүлсэн гэж үздэг.

  1. “Tomorrow”, “Eyes, Nose, Lips” /Англи хувилбар/

"Epik High" хамтлагийн Таблотой хамтран бүтээсэн “Tomorrow” болон “Eyes, Nose, Lips” дууны англи хувилбарууд нь түүний уянгалаг хоолой, гүн гүнзгий утга агуулга бүхий уран бүтээлийг илүү тодотгож өгсөн гэж үздэг. Уг хамтралын дараагаар "Epik High" хамтлагийн Табло түүнийг хамтран ажиллахад хамгийн таатай хүн хэмээн онцолж байжээ.

Дашрамд дурдахад, "BIGBANG" хамтлагийн гишүүн "Тaeyang" болон хүчирхэг хоолойгоороо алдаршсан соло дуучин "Ailee" нарыг багтаасан “Супер концерт-2025” шоу тоглолтыг зургадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Тус тоглолтод дэлхийн алдарт "DJ" артистууд, Монголын шилдэг уран бүтээлчид оролцоно гэдгийг дуулгахад таатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж