Сурвалжлага: Төв талбай ядуу айлын ноорхой гэр шиг харагдаж байна

Сурвалжлага: Төв талбай ядуу айлын ноорхой гэр шиг харагдаж байна

Сурвалжлага: Төв талбай ядуу айлын ноорхой гэр шиг харагдаж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын зүрх нь болсон Сүхбаатарын талбайд нэгэн өдрийн наран жаргах дөхжээ. Уран барималч С.Чоймболын зураг төслөөр 1946 онд талбайн голд сүндэрлэсэн Ардын хувьсгалын удирдагч, бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын морьтой хөшөө жаргаж буй нарны туяанд улам ч үзэсгэлэнтэй харагдана. Хэдийгээр нар жаргах дөхөж байгаа ч төв талбайд олны хөл үл тасарна.

ДУГУЙ УНАХ Ч ЗАЙ АЛГА

"Ээж ээ, дугуй унамаар байна" байна гэж шаналгах бяцхан хүүгийн хүсэлтээс ээж нь татгалзаж чадсангүй. Төв талбайн хэд хэдэн хэсэгт байршсан дугуй түрээсийн үйлчилгээ хүүхэд, залуусын хувьд эрэлттэй үйлчилгээ аж. Хүү хүссэндээ хүрч 10 минутын турш төв талбайг дугуйгаар туулах эрхтэй болж, харин ээж нь халааснаасаа 10 мянган төгрөг тушаав. "Болгоомжтой унаарай, хүн амьтан дайрчихав аа" гэх ээжийн анхааруулгыг бүтэн сонсох ч завдалгүй хүү хүссэн унаандаа сууж цааш давхин одлоо. Алсаас шиг ажиглаж, араас нь дагах ажилтай ээж хүүхдийнхээ гадуур хувцас, гар цүнх, ууж байсан ундааг нь барьсаар үлдэв.

Дөрвөн хүний суудал бүхий бүхээгт дугуйг залуус 20 минутыг нь 10 мянган төгрөгөөр түрээслэжээ. Тэдэнд төв талбай болоод хүүхдийн паркаас өөрөөр амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байгааг учирлаж байна. Мөн дугуйгаа чөлөөтөө жийх зай талбайн хүрэлцээ тийм ч хангалттай биш байгаа ч тэдэнд өөр сонголт байхгүй учраас "Холдоорой, болгоомжтой, зогсоорой" гэх мэт үгсийг амны уншлага мэт давтсаар 20 минутаа дуусгадаг байна.

"Яг үнэндээ Д.Сүхбаатарын талбайн ёроолоор л дугуйтай тойрох боломж байна. Урд барьчихсан байгаа энэ том асарыг буулгачихвал илүү их зай талбай гарна гэж бодож байна. Гэхдээ хотын удирдлагууд буулгахгүй юм шиг байна лээ. Зурагтаар тийм утгатай мэдээ гарч байсан. Дээр нь яагаад бас төмөр хаалт тавьж талбайн зайг улам жижигхэн болгочихсон байгааг сайн мэдэхгүй байна. Хүмүүс гаднаас хүн ирсэн гэж ярихыг сонссон. Үйл явдал нь болоод өнгөрчихсөн бол энэ хаалтуудыг хураачихаж болдоггүй юм байх даа. Таны харж байгаачлан талбайн хоёр талд ногоон зүлэг дэвсчихсэн. Хүүхдүүд тоглож, амарч байхад дугуйтайгаа дээгүүр нь явж болохгүй. Тэгэхээр дугуй түрээсэлж унасан хүмүүст чөлөөтэй явах зай талбай алга байна шүү дээ" гэж тэдний нэг нь гомдоллов. Бусад нь ч түүний үгийг дэмжив.

Өчигдөр /2025.05.26/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг 10:00 цагт Д.Сүхбаатарын талбайд угтаж авсан. Тиймээс төрийн өндөр дээд айлчлалтай холбоотойгоор их эзэн Чингис хааны хөшөөний урд хэсгийг төмөр хаалтаар тусгаарласан нь тэдэнд таатай санагдсангүй бололтой. Нээрээ л өглөөний 10:00 цагт болоод өнгөрсөн үйл явдалд зориулсан төмөр хаалтыг 18:00 цаг өнгөртөл буцаагаад хураачихаж болдоггүй л юм байх даа гэж тэдэнтэй санал нэгдэв.

Улмаар төв талбайд ирсэн иргэд хогоо хогийн саванд хийхгүй ил задгай орхиж байгаа нь тэдний бухимдлыг төрүүлдэг гэнэ. Бүхэл бүтэн туурга тусгаар улсын төв талбай гэхэд өнгө үзэмж, эмх цэгц муутай байгаа талаар ч тэд шүүмжилж байна.

"Ээж ээ намайг харж байна уу" гэж хөлийн хурдаар дугуйгаа жийх таван настан бол төв талбай дээр байх жаргалтай хүмүүсийн бас нэг тод өнгө. Түүний хувьд хоёр хоногийн өмнө аав, ээжээрээ хүссэн дугуйгаа авахуулсан учраас өөрийн хүслээр төв талбайг тойрч байгаа нь энэ. Дугуйгаа аваад гэртэйгээ ойрхон учраас төв талбайг зорьж хоёр дахь өдрөө энд тоглож байгаа аж.

Анх дугуйгаа унахдаа эвсэл муутай байсан бол одоо дугуйгаа чадмаг жолоодож сурчээ. Түүний хувьд заримдаа юм мөргөчих гээд жаахан хэцүү байдаг ч энд цагийг өнгөрүүлэхдээ жаргалтай байгаа талаар бидэнд ярьсан юм. Охины дугуйгаараа туулах зам бүр нь сонирхолтой. Дугуйн урд байрлах сагсан дотор охин ундаа, чихэр бас тоглоомоо хийжээ. Гэвч замд нь зарах элдэв сонирхолтой тоглоом, бөмбөг, чихэр, ундаа түүний сонирхолыг дахин дахин татна. Ээж ээ, эндээс авч болох уу гэж Куромигийн дүрс бүхий тоглоомыг гартаа барина. Өдөр бүр тоглоом авах мөнгө байхгүй шүү дээ. Тиймээс байранд нь тавь гэх ээжийнхээ үгэнд амархан орж, байсан байранд нь тавьчихаад дугуйгаа жийж одов.

Хүүхдийн хүсэл хязгааргүй. Харин түүнийг нь гүйцээх эцэг эхчүүдийн санхүүгийн боломж, нөхцөл хязгаарлагдмал нийгэмд амьдарч байгаа мянган мянган ээж, аавуудын туулдаг л зам. Харин ч хүссэн бүхнээ авна гэж газар тийчилж, гайхамшиг үзүүлэхгүйгээр ээжийнхээ үгэнд ордог хэрсүүхэн охиноор бахархав. Хязгааргүй эрэлт хэрэгцээг хязгаарлагдмал нөөц баялагаар хангах нь эдийн засаг гэдгийг тэр том болоод ойлгох л болно. Ирэх намар сургуульд ороод "Онц сурна" гэх түүний ирээдүйн зам нь гэрэлтэй байг.

ИРЭЭДҮЙН ТАМИРЧДЫН БЭЛТГЭЛИЙН ЗААЛ

Дугуйн түрээс үйлчилгээтэй залгуулан ногоон зүлэг байршиж байна. Залуус тус зүлгэн дээр гар бөмбөг тоглож, амарч, тухлахаас гадна дурлалт хосуудын болзооны газар ч болсон. Аравдугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнийн хувьд хичээлээ тараад гэрийн даалгавраа хурдхан шиг дуусгаад, яарч ирдэг газрын нэг нь төв талбай болоод удсан байна. Тэрбээр өдөрт ойролцоогоор 2-3 цагийг төв талбайд ирж гар бөмбөг тоглоход зарцуулдаг аж. Заримдаа найзуудтайгаа ирж тоглодог бол заримдаа бөмбөгөө бариад ирэхэд хамт тоглох хүүхдүүд амархан олддог гэв. Түүнд төв талбайгаас олж нөхөрлөсөн найз, дүү, ах, эгч нар ч байгаа гэнэ. Түүний хувьд энд тоглоход тухтай сайхан байдаг бөгөөд тоос, шороо бужигнаад байдаггүй нь сайхан гэнэ. Мөн гэртээ зурагт үзэх, гар утсаараа тоглох зэргээр дэлгэцний хамааралтай болж байснаас төв талбайд ирж танил найз нөхдийнхөө хүрээллийг нэмэх, гар бөмбөг тоглох ур чадвараа сайжруулах нь үр дүнтэй гэж боддог талаараа ч хэлэв.Ирээдүйд гар бөмбөгийн шилдэг тамирчин болохыг хүсдэг түүний хувьд төв талбай бэлтгэлийн заал шиг л санагддаг гэнэ.

Хүүхэд залуучууд ногоон зүлгийн өнцөг булан бүрт гар бөмбөг харилцна. Тэдний нэг А.Отгончимэгийн хувьд хоёрдугаар курсын оюутан. Хичээлдээ явах, ирэхдээ төв талбайг хөндлөн гулд туулдаг түүний хувьд хичээлийн дараах хэсэг амралт нь энд өнгөрдөг гэв. Зарим тохиолдолд алдарт эхийн одон, төгсөлтийн баяр, жагсаал цуглаан гэх мэт олон үйл явдал давхцахад тэдэнд чөлөөтэй тоглох боломж тэр хэрээр хомсддог.

Гэсэн ч "Хүн дуртай зүйлээ аргыг нь олоод л тоглодог юм билээ" гээд жаргалтайгаар инээмсэглэнэ. Хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр тэд санаандгүй байдлаар бөмбөгөөрөө хэн нэгнийг онох тохиолдол гардаг аж. Ийм үед уучлал гуйгаад бөхөлзөхөд зарим нь өөдөөс нь халуун дотноор инээмсэглэдэг бол зарим нь ууртай ширүүнээр зандрах нь ч байдаг гэдгийг учирдаж байна. Тиймээс аль болох тайван байж, хэн хэндээ эерэг хандаж, хүлээцтэй байхыг уриалсан юм.

ЯДУУ БУУРАЙ ОРНУУД Л ИЙМ ЭМХ ЦЭГЦГҮЙ БАЙДАГ

Хичээлээ тараад талбайд зассан зүлэг дээр түр амс хийж суугаа оюутан Э.Азжаргалын нүдээр төв талбай тийм ч тухтай санагддаггүй гэнэ. Түүний хувьд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай эмх цэгцгүй байгаа мэт санагддаг гэнэ. Хөгжиж буй ядуу буурай улс орнууд л ийм эмх цэгцгүй байдаг гэж тэр үзэж байна. "Хүүхэд, залуусын хувьд зориулалтын талбай байхгүй учраас төв талбайдаа гарч ирж байна. Үүнийгээ эрх чөлөөгөө эдэлж байна гэж андуурч байна. Угтаа гадны улс орнуудад ногоон зүлэг бүхий талбай олон байдаг. Тэнд залуус нь ном уншиж, амарч тухалж, алхаж байгаа харагддаг. Гэтэл манай хотод ийм газар ховор учраас төв талбай дээрээ бужигналдаж байна. Энэ бол эмгэнэлтэй дүр зураг гэж би хардаг. Нэг л их хөглөрсөн хүмүүс. Хүүхдийн баяр болохоор бараг л зах нүүгээд ирдэг. Хүүхдийн баяраа ч тэмдэглэх газар байхгүй учраас ийм дүр зураг бий болж байна. Татвар төлөгчдийн мөнгийг иргэддээ ээлтэй хот байгуулахад зарцуулмаар байна.  Яг үнэндээ бидэнд төв талбай ядуу айлын ноорхой гэр шиг л харагддаг. Ийм төв талбайтай улс дэлхийд хэд байгааг хэлж мэдэхгүй байна. Уг нь бид газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн 200 гаруй улс орноос 19 дүгээр байрт ордог. Гэтэл нийслэл хотдоо хүүхэд залуустаа зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зай талбай гарын таван хуруунд багтахаар байгаа нь ичгэвтэр явдал. Талбай дээр цагаа өнгөрүүлж буй залуусын буруу байхгүй. Харин тэднийг үүнээс өөр сонголтгүй амьдруулж байгаа томчууд, төр засгийн буруу гэж боддог" гэсэн юм.

ТӨГСӨХ ХАВРЫН УЯНГА

Д.Сүхбаатарын талбайг тойрон байршуулсан 14 арслан бий. Тэднийг 208 төмөр гинжээр холбосон байдаг ба энэ нь “Монгол орон халдашгүй дархан бат” гэсэн санааг илэрхийлдэг. Энэхүү билэгдэл бүхий гинжин хэлхээс дээр дунд ангиа төгсөж буй сурагчид дурсгалын зургаа татуулна. Тэдний хувьд төв талбай “эрх чөлөөний индэр” мэт харагддаг гэж тодотгов.

Эгч ээ, Чингис хааны талбай бил үү, Д.Сүхбаатарын талбай бил үү гэх өсвөр насны эдгээр охидтой адилхан одоо ч төөрөлдөж явдаг иргэд олон бий. Төр засгийн тогтворгүй бодлого шийдвэртэй шууд холбоотой асуудал л даа. Сүүлдээ хэнийх нь ч яах вэ төв талбай гээд ярьчихвал амар гэх нь ч бий.

Өмнө нь "Их Чөлөө" гэдэг нэртэй байсан тус талбайг 1921 оны Ардын хувьсгалын дараагаас “Индрийн талбай” хэмээн нэрлэж байгаад, 1946 оны АИХ-ын тогтоолоор Д.Сүхбаатарын талбай гэж албан ёсоор нэрийдэж хөшөө босгосон. Дараа нь 2013 оны долдугаар сарын 15-наас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Эзэн богд Чингис хааны нэрэмжит талбай гэж өөрчилж байсан боловч 2016 онд шүүхийн шийдвэрээр 2013 оны тогтоолыг хүчингүй болгож Сүхбаатарын талбай нэрийг буцаан сэргээсэн байдаг. Тиймээс зарим иргэн одоо ч Д.Сүхбаатарын талбай бил үү, Чингис хааны талбай бил үү гэж эргэлздэг.

Төгсөлтийн баяраа тэмдэглэж буй тэдний хувьд төв талбай хүн бүхэн өөрийнхөөрөө байх, жагсаал цуглаан хийх, баярт мөчөө хуваалцах ийм л эрх чөлөөний талбар гэв. Тэд төгсөлтийн баяраараа Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг татуулахаар төлөвлөсөн ч айлчлалтай холбогдуулан төмөр хайш байршуулсан нь тэдний төлөвлөгөөг нурааж орхижээ. Тиймээс ногоон зүлгэн дээр ангиараа дурсгалын зургаа татуулсан гэнэ. Харин тэд төмөр гинжин дээр чөлөөт зураг даруулж үлдсэн нь энэ байж. Ямар сайтаар гарах билээ гэж биенээ нудрах охид төгсөлтийн баяраараа телевизэд ярилцлага өгчихлөө гэж баярлан цааш гүйв. Тэдний дурсамж бас нэгээр нэмэгдэв бололтой.

Гэнэхэн насныхаа өдлөөгүй ухаанд

Уртхан юм шиг санагдаж байсан

Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг

Энэхэн насандаа та бид мартахгүй

Эрдмийг сураад буцлаа гэхээс

Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай

Эргээд ангидаа суухгүй гэхээр

Алаг нүдэндээ дүүрэн нулимстай гэх Уяхан цэнхэр хавар дуунд уярсан, уйлсан, хөгжилдсөн хөөрсөн мянга мянган төгсөгч төв талбайд ирж баярт мөчөө мөнхөлсөн. Төгсөлт бүхэн шинэ амьдрал, шинэ аялал, сайхан бүхний эхлэл байх нь дамжиггүй биз ээ.

БИДНИЙ АЯЛЖ БАЙСАН ХОТУУДЫН ТӨВ ТАЛБАЙ ИХЭВЧЛЭН ЦЭЛГЭР ХООСОН БАЙДАГ

Эцэст нь Кыргызстан улсын иргэн "Aizat K"-ийн хувьд найз залуугийн хамт дэлхийн олон улс орноор аялсан аж. Тэд Монгол Улсад анх удаагаа аялахаар ирсэн байна. Монголд ирээд хоёр хонож байгаа тэдний хувьд эхлээд нийслэл Улаанбаатар хоттой танилцахаар төлөвлөж, төв талбайд ирээд байгаа нь энэ. Тэдний хувьд Чингис хааны хөшөө санасаныг бодоход том байгаа талаар хэлж байна. Мөн "Илүү ойрхоноос харах боломжтой гэж бодож байсан ч хаалт тавьсан байна. Орчуулагч өнөөдөр л ийм зүйл болсон, маргааш ирвэл хэвийн болсон байх талаар хэлсэн. Тиймээс маргааш дахиж ирэхээр төлөвлөж байна. Мөн төв талбай нь өргөн зай талбайтай бөгөөд өнцөг булан бүрийг нь ашиглаж байгаа нь сонирхолтой санагдаж байна. Мөн урд байршуулсан том цагаан асарт юу байгаа бол гэсэн хүлээлттэй байсан боловч юу ч байгаагүй. Орчуулагч хэлэхдээ, өмнө нь олон улсын хоолны үзэсгэлэн зохион байгуулахаар барьсан гэж хэлсэн. Тэр үеэр нь ирсэн бол илүү их сонирхолтой санагдах байсан байх. Монгол орны цаг агаар таатай сайхан санагдаж байна. Төв талбайгаа тойруулан барьсан орчин цагийн болоод өмнөх үеийн хуучин барилга байгууламжийн хувьд Кыргызстан улсын төв талбайн өнгө үзэмжтэй төстэй санагдаж байна. Анх удаа Монголд ирж байгаа учраас бүх зүйл нь шинэ содон байна. Бидний аялаж байсан хотуудын төв талбай ихэвчлэн цэлгэр хоосон байдаг. Гэтэл нийслэл Улаанбаатар хотын төв талбай үнэхээр их хөл хөдөлгөөнтэй, амьд мэдрэмж төрүүллээ. Бид Монгол Улсад ойролцоогоор 14 хоног аялах төлөвлөгөөтэй байгаа. Аялал дурсамж дүүрэн сайхан өнгөрөх байх гэдэгт итгэлтэй байна" гэв.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-27 202.180.219.55

ene dugui muguigaa tsetserlegt hyreelen ryy shiljyyl.hotiin tov talbaid iim yum baij bolohgyi.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.185.215

Сүхбаатарын талбай Улсын нийслэлийн төв талбай байхаа байгаад удлаа даа. 2016 оны УИХ ын сонгуулиас хойш шавхайндаа дарагдсан хонины хашаа шиг болсон доо. Тосгоны жаалууд тосгоноос явсан ч тосгон тэднээс явахгүй гэж тосгоны жаалууд улсыг нийслэлтэй нь самрч байна. ядаж наад хятад ногоон хулдаасаа аваад хаячаач наана чинь хэдэн хөдөөнөөс ирсан ажлгүй иргэд өдөр очиж хэвтдэг бололтой юм билээ. түүнээс биш монголд хөдөө мундсан биш хэн наана чинь очиж доороосоо жиндэж суухав дээ.

Avatar

Албатай бишшүүдэээ 2025-05-27 202.126.89.164

Монголчуудаа УБ хотоос яваааа яв, Өөр газар очоод хүссэнээрээ амьдарцгааа. албатай биш шүүдэээ

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.89.164

Ер нь нийтээрээ УБ Хотруу тэр дундааа Сүхийн талбайруу яагаад ингэтлээ шамбааралддаг юм бээ ??? УБ Хотоос яваад өөр газар амьдаицгаалдаааа

Avatar

Нэргүй 2025-05-27 202.9.40.144

Хууртаж ханахгүй ул чацгуууд

Avatar

Иргэн 2025-05-27 202.126.88.138

Нийслэл хотын төв талбай бол улсын нүүр царай. тул хуучин хоцрогдсон муухай унадаг дугуйнууд, тоглоомын машинууд байлгахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. хүүхдийн парк биш төрт ёсны төв талбай шүү дээ

Avatar

Зочин 2025-05-27 14.1.81.86

Маш зев асуудлыг хендсенд талархаяа. Унэхээр гутмаар болсон. Тэр том 2 ноль, хагарч хэмхэрсэн талбай, хог н**ш, баахан темер арай ч дээ. Хун дайрчих шахсан дугуй, бугдийг еер газар гаргаж, талбайд зай гаргаж, цэцэг тарьж, усан оргилуур ухаантай юмаа ажиллуулмаар!!! Бидний царай!!!

Avatar

Нэргүй 2025-05-27 59.153.114.24

энэ хиймэл зүлэг л онцгүй байна элдэв бусын идэж уух юм хэрэггүй ээ !хогын саванд хогоо хийж сураагүй соёлгүй улсууд ихэнх нь

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.161.128

21 аймгийн нэгдсэн зах болсон доо.Модоо барьсан хөдөөнийхөнөөр хот маань дүүрсэн.

Avatar

Иргэн 2025-05-27 66.181.181.125

Сүхбаатарын хөшөөний эргэн тойронд бол гутамшигтай!!! Гаднын хүнд үзүүлэлтгүй;!! Ядаж хөшөөны эргэн тойронд зүлэгжүүлэх хэрэгтэй!!

Avatar

Нэргүй 2025-05-27 202.9.40.151

Сүхбаатарын хөшөөг буулгаж болохгүй. Тэр ямар ч байсан эх орныхоо төлөө зүтгэж явсан эх оронч хүн. Бид бахархах үлгэр жишээ болох юмтай байх нь чухал юм. Одооныхон бол эх орныхоо төлөө амиа өгч чадахгүй. Дайн боллоо гэхэд эх орноо хаяад л зугатна

Avatar

Өвгөн партизан 2025-05-27 202.126.91.42

Монголчууд юмыг дандаа ард түмэн гэдэг утгаар илэрхийлж нийтийн жорлон байгуулдаг.Муу нэртэй комунизмийн үед ийм ажилгүй хогийн шаар шиг зугаацсан үлбэгэр хүмүүс байгаагүй шүү

Avatar

Нэргүй 2025-05-27 103.57.95.169

Нямбаатар гэж юу ч хж удирдаж чадахгүй юм, Зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-05-27 103.57.95.169

Тэр Дүрвэгсдийн майхнаа буулгаач, нохойн дэвсгэрнээс дор тэр хогоо аваач. Жагсаал цуглаан зохион байгуулахгүй гэсэндээ ингэж хог новшоор төв талбайнаа дүүргэж байгаа аргаа барсан эрх баригчдын арга

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.89.10

ТӨВ ТАЛБАЙГАА ХООЛ УНДААР ДҮҮРГЭХГҮЙ БОЛ ХЭН ТУРЖ ҮХЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?????

Avatar

yaduu ulsiin noorhoi ger camp 2025-05-27 66.181.180.148

baigaa n l ter iom. hoish 100 m shagaihad l 1 yagaan nuhen jorlon laglaigaad otsoij haragdah. nyangarinn usan orgiluur gej neg ereenii huviin yakuzi shig jijken huvingaar duurgedeg sumiin disco shig duu hajuugaar n yawaltgui hachin iomtai za yer n mongol gedeg chin amidiin tam bsn bsar ch bh iom balee. dordsnuu gehes oligtoi iom nudend torohoorgui. hun amitad n yasan ch tsarai aash muutain kakaka.

Avatar

Зочин 2025-05-27 202.131.230.163

Төв талбай ч дүүрч. Засгийн газрын ордныг яана гээч. Адууны зогсоол л гэсэн үг. Манай хүмүүс энэ ядуу сэтгэлгээнээсээ салах цаг болжээ. Парламентийн Засаглалтай орон нь үнэн бол нэг сайхан Парламентийн ордон барих цаг болжээ. Ордноор дүүрэн сэтгүүлч нэртэй хэрүүлч авгай нар. Тэр хүмүүсийг ордноор бүү шагайлга. УИХ, Засгийн газар, Ерөнийлөгчийн тамгын газрын үйл ажиллагааг 7 хоногт 1 удаа хэвлэлийн төлөөлөнгч нар нь мэдээлээд болоо. Нэг юмыг Монголын бүх телевиз бүх сонин тоть шиг давтана.

Avatar

бодлын хулгайч 2025-05-27 103.57.95.47

Нямбаатараа хотын өнгө үзэмжийг гутааж байгаа ТҮЦ-ээ буулгаачээ. Улс орны төв талбай ямар сайхан уужим цэлгэр байнаааа. Хэнээс юунаас айж энд тэндгүй хог овоолоод байгаа юм бэ. ХҮСВЭЛ нураагаад буулгаад хаяж чадна шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.91.134

Танайх ардчилсан намын вэбсайт учраас Сүхбаатарын хөшөөтэй талбайг үзэн ядаж байна. Ардын намын ба социализмын ачаар өдий зэрэгт явж байгаадаа талархцгаа.

Avatar

бодлын хулгайч 2025-05-27 103.57.95.47

өнөөдөр тал талх ч олдохгүй, хоногийн хоолгүй өлөн зэлмүүн амьдарч байгаа ард түмнийг чи харсан юм уу…..ардын намын б**с долоогч чи хэдэн халтар цаас авсан байлгүй тэр чинь чамд хоол болохгүй хор болно. удахгүй харнаааааа чи

Avatar

Irgen 2025-05-27 91.86.153.163

Henii ued zasgiin gazriinhaa ergen toirond ondor bair barih zovshoorol ogson um be? Tor zasgaa dooshluulj ? gedgee harchih !!!!

Avatar

Нэргүй 2025-05-27 202.9.41.37

Гяхх гяхх гяхх угааса ядуу дэлхмй адаг бга биз дэ байгааг нь хуэаа мхнжууд хулгайлцн.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.168.82

ядаж энэ заваан хятад бичигтэй дугуйнуудыг унуулдаггүй болох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.178.119

Элбэгдорж, Хангай, Бат-Өлзий, Сандагдорж эд нар өөрийн хүчээр яваад байгаа гэж бодоод байх шиг байна. Том эндүүрэл шүү

Avatar

Нэргүй 2025-05-27 103.212.116.254

шал солиотой юм зуслангийн байшингуудын дунд байгаа юм шиг

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.178.119

Хашааны ногоон хаалгаа хар хүрээтэй болгосон. Өмнөх ногоон нь их муухай харагдаж байна лээ.

Avatar

Нэргүй 2025-05-27 43.242.242.59

Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан өлсгөлөн зарладагаа болих хэрэгтэй. Өмнө нь эрх чөлөөний талбайд хийдэг байсан шигээ болговол гадаадын жуулчид болон хөдөөнийхөнд таалагдаж байна

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.177.112

SEKSEER VANXANDAAD BOOW XXNO DOLOONO GOE BOOW XOXOJ80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж