АН-ын даргад ГОРИЛОГЧДЫН албан бус CV

АН-ын даргад ГОРИЛОГЧДЫН албан бус CV

АН-ын даргад ГОРИЛОГЧДЫН албан бус CV

МАН-ын Бага хурлаас Хамтарсан засгаас АН-ыг гаргах шийдвэр гаргасан. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засаг тарснаар АН-ын дарга Л.Гантөмөр албан тушаалаа өгөхөө олон нийтэд зарласан. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчний дараагийн дарга хэн байх вэ гэсэн марафон ил далд өрнөж эхэлсэн. Л.Гантөмөрийн хувьд "Дараагийн намын дарга намаа хүчтэй, эвтэй байлгахад ур ухаан гаргадаг хүн байгаасай гэж хүсэж байна" гэдгээ ч намын нөхөддөө захисан юм.


АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ

АН-ын дарга горилогчдын тэргүүн эгнээнд тэрбээр бичигдэх нь зүй ёсных. Хоёр парламент дараалан сөрөг хүчний бүлгээ удирдаж ирсэн О.Цогтгэрэлийн хувьд намдаа "Нэг Монгол" фракцийнх. Том улс төрд UBS фракцдаа багтах байх. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Хамтарсан Засгийн газрыг анхнаасаа эсэргүүцэж байсан. Энэ удаад тэрбээр "болох ёстой юм болдгоороо боллоо" гэж байр сууриа товч, тодорхой илэрхийлсэн юм. Мөн намын дарга өрсөлдөхөд бэлэн гэдгээ ч нуугаагүй.

Ямар ч байсан намын даргын төлөөх хүчтэй, мөнгө өрсөлдөгчийн нэг. АН хоёр тамгатай, хоёр даргатай байх үед АН-ын даргад сонгогдсон ч харамсалтай нь УДШ түүнийг бүртгэж аваагүй юм.

О.Цогтгэрэлийн хувьд өмнө нь Л.Гантөмөрийг АН-ын даргад балиашиглаж байсан. Бүртгэлгүй, тамгагүй АН-ын дарга байх үед О.Цогтгэрэлийн генсек нь Л.Гантөмөр байлаа. Тэрбээр  2012-2015 оны хооронд Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх, 2015-2017 онд Увс аймгийн АН-ын дарга, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2024 онд УИХ-ын гишүүнээр мөн сонгогдсон. 2022 оноос хойш Ардчилсан Намын бүлгийн даргаар ажиллаж байна.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Х.ТЭМҮҮЖИН

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин АН-ын даргад өрсөлдөх жагсаалтад зүй ёсоор бичигдэнэ. "МонДе" фракц. Мөн Л.Гантөмөрийн "Нэг ардчилал"-д харьяалагдаж байсан. Түүний хувьд ганцаарчилсан тоглолт ихтэй. Энэ нь түүний сул тал болох байх. Гэхдээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай нам дотоод дүрэм, журам болон улс төрийн намын тухай хуулийн дагуу даргаа нээлттэй сонгоно. Хэн ч байж болно гэсэн үг” гэх байр сууриас харвал тэрбээр өөрийгөө сойж байгаа нь тодорхой. Х.Тэмүүжингийн хувьд массын дэмжлэг муутай. УИХ-д жагсаалтаар хоёр удаа сонгогдсон ч хоёуланд нь листээр гарч ирсэн гэнэ. Тойргоос гарч чаддаггүй нь олон нийтийн дэмжлэгтэй улстөрч бишийг харуулна. Түүний хувьд АН-ын дарга болохоос илүү Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших амбицтай яваа. Гээд АН-ын дарга хэн болохоос Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх нь хамаарна.

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж С.Эрдэнэ түүнд намын тамгаа үлдээснээр АН-ын хагарал, талцал эхэлсэн гэж хэлж болно. АН-ын даргаар С.Эрдэнийг ажиллаж байх үед Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ц.Туваан байсан юм.

Ц.Тувааны хувьд АН-ын тамгыг Женко.Баттулгад бараг тушаачих шахсан нь болсон явдал. Тиймээс С.Эрдэнэ буцан ирж, нэгэн цагт дарга, генсек явсан хоёр хүн хонь, чоно болж хувирсан.

АН-ын генсек явсны хувьд намын даргад өрсөлдөх нэрсийн жагсаалтад бий. УИХ-ын сонгуулийн дараа АН ялагдахад Л.Гантөмөр тамгаа өгөх ёстой гэсэн байр суурьтай байсан. Хамтарсан засгийн газарт Аж үйлдвэрийн сайдаар ажилласан агаад онгоцны түлшээ оросуудад өгөх асуудлаар нийгэмд нэлээд гөвүүлсэн. Бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй адил "Нэг Монгол"-ынх.  Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар АН-ын нэр дэвшигчдийн нэр удаа, дараа солих ажлыг Ц.Туваан хөшигний араас удирдаж ирсэн. АН-ын Тамгын газрын дарга Н.Лхагвадорж түүний хамаатан садан шахуу гэдгийг намынхан нь хүртэл ярьдаг.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мөн байж болох хувилбар. АН-ын генсекээр ажиллаж байсан туршлагатай. Хэн нэгний хүн гэх шошго түүнд наахад хэцүү. Аливаа асуудалд буурь суурьтай ханддаг нь түүний нэг давуу тал. Ямар ч байсан намаа хоёр хувааж, талцуулах хүн биш. Нөгөө талдаа ардчиллын амин сүнсээс урвахгүй кандитат. УИХ-д анх удаа сонгогдсон ч тэрбээр ногоон гэрлээр биш улс төрийн мерит зарчмаар дээшээ өгссөн. Дүүрэг, НИТХ гээд шат дараатайгаар улс төрийн албан тушаал хашиж ирсэн түүнийг наяад оныхон налах болов уу. АН-ын "Морьтон" фракцийн гишүүн. АН-ын шинэчлэх амбиц  ч түүнд бий байх. Тэрбээр АН-ын даргаар сонгогдлоо гэхэд гайхах юмгүй.

 

 

УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ-ЫН ДЭД ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хувьд анхнаасаа л хамтарсан засгийг эсэргүүцэж ирсэн. Парламентын сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж огцрохыг Л.Гантөмөр ил тод шаардаж байсан нэгэн. С.Баярцогтыг жийж, Х.Тэмүүжинг АН-ын жагсаалтад оруулсан гол хүмүүсийн нэг, адилхан "МонДе" фракц. АН-ын даргад горилогч дундаас УИХ-д удаан сууж буй улстөрч юм. Энэ нь түүний давуу тал болох байх. Хувь хүн нэлээд зальжин, мөн хүний мөс муутай гэгддэг. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч мөн горилж яваа нэгэн юм.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг АН-ын даргад зүтгүүлж буй хүн Женко.Баттулга. "Алим модноосоо хол унадаггүй, Алтангэрэл Женкогоос хол явахгүй" гэдгийг хуулийн сайд хийсэн богино хугацаандаа харуулчихсан. Түүний өргөн барьсан авлигын эсрэг хууль үндсэндээ ардчиллын аранга болохоор байлаа. О.Алтангэрэлийн хувьд Х.Баттулгаар дамжин АН-д орсон хүн. Итгэл үнэмшил нь "эзэнтэй"-гээ маш ижилхэн. Ийм хүн АН-ын дарга болбол ардчилал, эрх чөлөөний аранга болно гэсэн үг.  МоАХ-д харъяалагддаг. Мөн "Морьтон"-д ч ордог.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий. АН хоёр тамга, хоёр даргатай болох үед гол зарчим, үнэт зүйлээ хадгалж үлдсэн нэгэн. Өөрөөр хэлбэл, АН-ыг Х.Баттулгад "алчуур" болгохын эсрэг тэмцэж явсан нэгэн. Үндсэндээ өнөөдрийн АН-ыг нэг тамга, нэг толгойтой болоход Ч.Өнөрбаярын үүрэг оролцоо чамгүй. Зарчимч, бас үнэт зүйлдээ тууштай нэгэн.  Тэрбээр АН-ын даргаар сонгогдлоо гэхэд гайхах зүйлгүй. Харин ч АН-ын гоё имиж болж харагдах байх. АН-ын "Олуулаа" фракцийнх. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын дарангуйллыг тууштай эсэргүүцэж ирсэн байдаг.
ШИНЭ ГОРИЛОГЧИД

Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Гансүх  нарын нэрс ч сонсогдож байгаа. АН-ын дарга хэн болохоос Монголын ардчилал, аюулгүй байдал ч шалтгаална.

Ч.Лодойсамбуу
Ж.Баярмаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 12 цагийн өмнө 202.55.191.194

Алтан гэрэл байх магдал өндөр

Avatar

Д.Ганбаатар 2025-05-27 202.131.225.242

Хамгийн сайн боломж нь Пүрэвдорж л гэж би бодож байна.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.177.26

Цогтгэрэл ✊

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.177.26

Лодой ✊

Avatar

Нэргүй 2025-05-27 103.57.92.9

Лодой сэтгүүлчээ ч сайн хийж чаддаггүй байсан нь түүний улаан бал гэж хөгийн нэвтрүүлэгээс харагдана. Оролцогчдоо тавьж байгаа таван асуулт нь ямар ч утгагүй мэдлэггүйг шууд илчилдэг байсан даа.

Avatar

Шарав 2025-05-27 202.179.3.111

АН-д зоригтой тууштай тэмцэгч л хэрэгтэй. Дээрээс нь мэдлэг боловсролтой, ардчилалын үнэт зүйлсээ хамгаалаж чадах шинэчлэгч хэрэгтэй. Энэ болзолыг хангаж чадах хүн өол Лодойсамбуу л гэж би хувьдаа дүгнэж байгаа. Хууччуул бол ямар нэгэн байдлаар эрх ашигийн зөрчилтэй нь АН 2 хэсэг болсон болгосон үед харагдсан даа. Тиймээс бид шинэ дүр төрөхтэй, өөрчлөлт шинэчлэлийн шинэ арга барилтайгаар эхэлмээр байна.

Avatar

Нэргүй 2025-05-27 202.9.46.96

Зоригтой, мэдлэгтэй, тууштай, мэдрэмжтэй нь Ж.Баярмаа гишүүн бна. 15н давхраас дахиж нэг зохиол бичээд масс руу хаяж өгөхөөр бэлдэж байгаа биз

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.185.215

ЛОДОЙД БОЛОВСРОЛ МЭДЛЭГ ЧАДВАР ДУТНА.ПҮРЭВДОРЖ ОРОСЫН ТАЛЫГ БАРИМТЛАГЧ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ДЭМИЙН. ТУВААН САЯ ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМ ДЭЭР ХЭТ ХЯТАДЫН ЭРХ АШИГТАЙ ҮЙЛЧИЛСЭН НЭР ХҮНДГҮЙ БОЛСОН БАС ХЯТАДЫН АВЛИГЫН ӨГӨӨШИНД ДАНХТАЙ ХАМТ УНАСАН БАЙХ МАГАДЛАЛ МАШ ИХ ТИЙМЭЭС ДЭМИЙ. БАЯРМАА ЖУЛДАНА. ТЭМҮҮЖИН, ӨНӨРБАЯР, БААТАРХҮҮ ГУРВААС БУСАД НЬ ДЭМИЙ ӨРСӨЛДӨХ Ч ШААРДЛАГАГҮЙ. ГЭХДЭЭ ЭНЭ 3-С ТЭМҮҮЖИН ХАЛ ҮЗЭЖ ХАЛУУН ЧУЛУУ ДОЛООЖ УНАЖ БОСОЖ ҮЗСЭН ХҮН АРАЙ ДЭЭР ДЭЭ.

Avatar

Зочин 2025-05-27 66.181.191.19

УГЖ, Төрийн шагналт, Хошин шогийн жүжигчин, Д.Сосорбарам АН-ын дарга байхад яагаад болохгүй гэж. Зеленский алиалагч Украйны ерөнхийлөгч хийгээд байгаа шүү дээ. Сосорбарам юугаараа дутадгийм бэ?Ерөөсөө Сосорбарамыг АН-ын дарга болго.

Avatar

Зочин 2025-05-27 66.181.191.19

Б.Пүрэвдорж АН-ын дарга болох ёстой.

Avatar

Нэргүй 2025-05-27 103.212.117.102

баатархүү нь дээр дээ бусад нь дэмий

Avatar

Зочин 2025-05-27 66.181.191.19

Бөхчулууны Пүрэвдорж л АН-ын дарга болбол болох нь тэр дээ.

Avatar

Уншигч 2025-05-27 68.238.164.111

Энэ намд Алтанхуяг л намын дарга хийж чадна. Бусад нь чадахгүй ээ

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.161.106

Н.Гансүх мэтийн шинэ залуучууд дээрээ бусад нь дандаа гар хөл салхи эргэсэн ш дээ залуу үеийнхэн чинь улс орноо авч явна. Бусад нь зөвлөөд явах хэрэгтэй

Avatar

хүннү 2025-05-27 124.158.120.198

АН-хан зөвлөе. Х. Баттулга АН-ыг тиймч амархан тавиад туучихгүй байлгүй дээ. Цаадахтайгаа тохир.

Avatar

Нэргүй 2025-05-27 178.174.229.45

BAYARMAA N DEER

Avatar

Зочин 2025-05-27 66.181.161.86

Энэ дотор Алтангэрэлээс өөр олигтой хүн алга. Алтангэрэл ч бас жулдах байх?! Энэ үхрийн эврүүдийг яаж нэг шуудайнд эвийг олж багтаах вэ гэдэгт л хамаг учир оршино. Мөхөл сүйрлээ үзэх гээгүй бол Гантөмөрийг хэвээр үлдээ!!!!

Avatar

иргэн 2025-05-27 139.5.216.244

Баярмаа ч шулам гэсэнтэй санал нэг Ардчилсан нам ч үүнээс болгоомжлох хэрэтэй

Avatar

Нэргүй 2025-05-27 139.5.216.53

О.ЦОГТГЭРЭЛ

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.160.51

баярмаа жжингэр энхбаяр мэндбаяр 2 ацынхаа өрийг тал ллалараа энэ аалмасын толгой дээр баас шшээстэй уут хагалана гар бүлээрээ зэвүүн зда нар

Avatar

Нэргүй 2025-05-27 192.82.65.172

Алтангэрэл зөв байх

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.183.222

Баатархүү л гарч ирэх вйи бусад нь дүүрч

Avatar

Нэргүй 2025-05-27 59.153.113.40

Эбигийн ямар олон нохой байхын Лодой Баярмаа Өнөрбаяр гэх мэт

Avatar

Зочин 2025-05-27 103.145.234.48

АН хоорондоо шуудайд хийсэн үхрийн эвэр нэгдсэн зохион байгуулалт байхгүй, үүнийгээ Монголын улс төрд халдааж байна.

Avatar

Болдаа 2025-05-27 139.5.219.242

Өнөрбаяр гэж шаймий хэрэггүй дээ,

Avatar

Зочин 2025-05-27 66.181.191.80

Ардчилсан Амеркийн ерөнхийлөгч ардчилал гэж байхгүй гээд хэлсэн үү.

Avatar

Нэргүй 2025-05-27 103.57.92.137

ардчилал гэдэг чинь нэг хүн биш

Avatar

Нэргүй 2025-05-27 202.9.41.13

Altangerel zugeer dee

Avatar

Нэргүй 2025-05-27 139.5.216.70

Ж.Баярмаа, Х.Тэмүүжин, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар л зүгээр санагдаад бна.

Avatar

Нэргүй 2025-05-27 124.158.107.157

Баярмаа Тэмүүжин Лодойсамбуу Өнөрбаяр болноо.

Avatar

Нэргүй 2025-05-27 202.179.18.55

Elbegdorjiin huuheldei

Avatar

Нэргүй 2025-05-27 103.212.119.213

ан хэнд хамаатай юмбэ, ман-ын даргыг сольмоор байна, эхлээд тэр асуудлаа шийдмээр байна аа

Avatar

mgl 2025-05-27 103.9.90.130

шулам баярмаагаа тавиад дуус

Avatar

Нэргүй 2025-05-27 43.242.242.59

Хамтарсан засгийн газрыг хэрхэх нь шийдэгдээгүй байхад ингэж болж байгаа юмуу. Лодойсамбуу, Баярмаа нар бол манай намыг гутааж байгаа гишүүд учир намын даргын даргын суудал хүндэд нь. Намын даргад буурьтай эвтэй байхыг чухалчилдаг, хадуурч давхиад байдаггүй хүн тохирно

Avatar

иргэн 2025-05-27 202.179.18.29

Лодой MCS суганы үс бүтэхгүй нөхөрөө жоохон мөнгө хийж аваад алга болох нөхөр. Алтангэрэл, Ж. Баярмаа 2 л бна.

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.90.166

Bas Tuvaan .Pvrevdorj 2 baij boloxim!Busad n bvr zailj dald oroxtun!

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.90.166

Altangereliig 2garaa urguj demjine de!

Avatar

Нэргүй 2025-05-27 202.9.46.96

Алтангэрэл, Туваан гэсэн МоЯа Жэнкоистууд нь МАН руу гаа яваарай. Хиншүү Ганбаа, Бэтзандан гэх мэт олон opportunist динэгүүд нь ХҮН рүү яваад, Баярмаа, Тэмүүжин, Жаргалан, Лодой гэсэн үнэт зүйл, үзэл баримтлалтай шинэ кадрууд дээрээ сөрөг хүчин болж ажиллавал улс оронд хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.178.119

Шанду Дайду хотоороо байлдаж Хайсан хааны хүү Тугтөмөрийн тал ялж байсан

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.178.119

Дайду хотынхон ялсан

Avatar

dr 2025-05-27 203.98.76.176

Altangerel

Avatar

Монгол хүн 2025-05-27 202.21.120.187

Ардчилсан намыг Баярцогт л удирдах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2025-05-27 202.21.96.212

Цогтгэрэл Пүрэвдорж 2оос бусад нь одоохондоо жулднаа. Женко, Эби гэсэн мангасуудын эсрэг хүчтэй дуугарч чадах хүн хэрэгтэй.

Avatar

Эрдэнэ 2025-05-27 43.228.131.118

Өнөрбаярмаа минь чи больж үз, ич

Avatar

Мөнхжаргал 2025-05-27 43.228.131.118

Анхан шатаа сайн мэддэг, олон жил анхан шатны намын байгууллагыг ялуулсан, ялж мэддэг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хамгийн боломжит хувилбар даа.
2028 онд ялмаар байгаа бол Жамбын Батсуурь, тэр анхан шатыг, намыг байгууллагыг ялуулж сурсан, ялж мэддэг туршлагатай зөв хандлагатай улс төрч.

Avatar

Дэнзэн 2025-05-27 43.228.131.118

За боль доо арай арай.
Энэ Туваан эхлээд биеэ зас, яагаад ч байгууллага, институт төлөөлөх нүүр царай болох боломжгүй энийгээ ойлго ичмээр юм.
Алтангэрэл бас одоо өөрийгөө хэн гээд бодцийн бээ, өвөрхангайгаас ирсэн нэг Зи-гийн суултуур, эхлээд усанд ор өмхий үнэрнээсээ сал, амаа сайн угааж сур Алтэнгэрэлээ ич чи.
Баатархүү бас боль МАН ын бас л нэг БЭТ.
Тэр Өнөрбаярмаа бас боль л доо чи хэнч биш шүү дээ, Элбэгийн бөгсний алчуур.

Avatar

zochin 2025-05-27 64.119.31.179

Yun Tuvaan HAA-n yamand bdaa ikh zuil idsen nuhurduu. Mulguu hog

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.177.112

SAWI80955877

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.183.88

Алтангэрэл, Туваан хоёр л байна даа. АН-д Алтангэрэл шиг шударга бөгөад ноён нуруутай хүн байгаад хүмүүс гайхдаг юм билээ. Баярмаа, Лодойсамбуу, Тэмүүжин мэт туйлшрагчид яг одоогийн АН-ын төрх мөн боловч бусад намд бол хог шаарууд

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.177.112

SEKSDI80955877VANXANI SEXSEER BOOW XXOOD ANUSDI URN SHINEGENE AMSI80955877

Avatar

Зочин 2025-05-27 202.179.18.210

Хамгийн боломжтой, тулхтай нь Ц.Туваан,, О.Алтангэрэл шүү дээ. Харамсалтай ньЦ.Элбэгдоржийн бүлэглэл, түүний уяаны ноход С.Баярцогт, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, УИХ-ын хөлсний гишүүн Л.Мөнхбаясгалан, С.Цэнгэг, Ж.Баярмаа нарын этгээдүүд дэмжихгүй дээ. АН 35 жил Ц.Элбэгдоржийн хараат байгаа болохоор ард иргэд дэмжихгүй.

Avatar

Нэргүй 2025-05-27 124.158.107.157

Харах царайны дүнхүү Алтангэрэл биш шүү. Баярмаа, Тэмүүжин хоёрыг дэмжнээ.

Avatar

Нэргүй 2025-05-27 103.168.34.174

Одоо та нар Алтанхуягийгаа даргаа болгодоо Өөр хувилбарууд хэрэггүй дээ

Avatar

Нэргүй 2025-05-27 202.55.191.194

ХАРАГДАХ НЬ О.АЛТАНГЭРЭЛ ЮМДАА

Avatar

Нэргүй 2025-05-27 103.145.234.109

Баатархүүгээс бусад нь популистууд.Баярмаа Лодой 2 бол одоохондоо балчир бна

Avatar

Нэргүй 2025-05-27 103.26.95.170

ТЭМҮҮЖИН Л ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ. АЛТАНГЭРЭЛ НАМЫН ДЭД ДАРГА БОЛООД ХАМТРААД АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. ХОЁР САЙН ХУУЛЬЧ ГАР НИЙЛЖ САЙН АЖИЛЛАНА.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.184.107

Тэмүүжин онолын мэдлэг сайн

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.181.201

Тэмүүжин УИХ-д гуравдахь удаагаа сууж бгаа шүү ! Анх 2008 оны сонгуулиар их өндөр хувийн саналаар гарч ирсэн, УИЯх-ын гишүүн, Хуулийн сайд байхдаа хуулийн шинэчлэлийг эхлүүлж,нэр хүнд нь эрс өссөн.
Женко Баттулга, Зика Энхболд нарын зэрэг ноход өрсөлдөгчөө гэж үзэн, цагдаагийн хурандаа нарыг түүний эсрэг турхиран, гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулан, нэр төрийг нь гутаах ажил хийсэн,цагдаагийн дарга нарын эхнэрүүд сэтгүүлч авгай нар хэвлэл ТВ-ээр тултал нь сэвсэн.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.181.201

Цагдаагийхан одоо ч түүний нэр нөлөөнөөс үргэлж айн чичирч явдаг, хуулийн салбар хуучрал хоцрогдлоосоо салах дургүйдээ л энэ хүнийг аль болохоор харлуулахыг хичээдэг юм даа !!!

Avatar

сонгогч 2025-05-27 202.9.46.159

Алтангэрэл АН- н дарга болох нь Монгол улсын эрх ашигт 100% нийцнэ

Avatar

Зочин 2025-05-27 202.9.46.114

Баярмааг дарга болог.

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.90.151

Ер нь туваан нь дээрдээ ямартаа алтан дунджийг бариад явна

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.181.201

Туваан лүд чинь л Эрдэнээс тамгыг авч дамжуулах хооро ндоо л АН-ыг авсанд хийх шахсан дурак ш дээ ! Бараг төр өхөөсөө л Женкогийн бөгсийг долоосон амьтан, шал дэм ий шүү !!!

Avatar

Нэргүй 2025-05-27 203.17.23.177

ТУВААНЫГ ЭС ТООЦВОЛ …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж