АМГТГ: АИ-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан

АМГТГ: АИ-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан

АМГТГ: АИ-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан

Ашигт малтмал газрын тосны газраас АИ-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан талаар мэдээллээ. Тодруулбал, АИ-92 автобензины үнийн нэмэгдлийн талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцсэний үр дүнд зарим компаниуд Хамтарсан зөвлөлийн шийдвэр албан ёсоор гарах хүртэлх хугацаанд АИ-92 авто бензины үнийг 100 төгрөгөөр буулгаж эхлээд байна. Мөн гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, импортын үнэтэй уялдуулан АИ-95 автобензин болон дизель түлшний үнийг тус бүр 200 төгрөгөөр буулгасан байна. Энэ асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах тайлбар хийхдээ “Нефть импортлогч компаниудтай бид тавдугаар сарын 5-нд ярилцаад тавдугаар сарын 25-нд дахин уулзаж ярилцъя гэж тохирсон байсан ч түүнээсээ буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс  баялгийн яамны Үнийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Импортолж байгаа бензиний үнэ нэмэгдээгүй. Харин ч дизель түлш тонн тутамдаа үнэ 100 ам.доллараар буурсан байхад үнэ нэмэгдүүлж болохгүй гэдгийг хэлсэн. Амралтын өдөр гэхгүй энэ асуудлыг хариуцаж байгаа Үнийн зөвлөл ажилласан. Валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн. Бид бүхний зүгээс “Дөрөвдүгээр сарын  29-нд авсан үнээр дизель түлшний  үнэ хэрэглээний үнэ дээр  100 ам.доллараар буурсан байхад бусад бусад төрлийн түлшний үнийг яагаад буулгадаггүй юм бэ гэдэг асуудлыг тавьсан.

“Шунхлай” компаниас эхлээд АИ-92 -оос бусад төрлийн түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгасан гэдэг мэдээлэл ирсэн.

Үнэ нэмсэн асуудалд салбар яамны зүгээс шууд хэрэгжүүлэх хуулийн арга хэмжээ хомс, зөвшилцөх байдлаар шийдвэрлээд,  Үнийн зөвлөлөөс зөвлөмж гардаг. Ард иргэдээс ирж байгаа шаардлагад үндэслээд бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Нефть импортлогч компаниуд хүлээцтэй хандаж болох байсан. Улс төрийн энэ асуудалтай байгаа үетэй давхцуулах шаардлага байгаагүй гэж харж байгаа. Монополийн эсрэг хуулийг харж байгаад асуудалд хандана” гэдгийг хэлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.161.181

1000 k buulgaachee chadahgvi bol ezdiin barij horiod shorond yavuul uls ard tvmnee hohirooj bna

Avatar

Ж.Алтангэрэл 2025-05-27 202.126.88.195

АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭНЭ ТОХУУРХСАН ЯВДЛАА ЗОГСОО…, ДЭЛХИЙД ҮНЭ НЬ БУУЖ БАЙГАА ЗҮЙЛД АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ…эрхэм ТҮШЭЭД МИНЬ АЖЛАА ӨГӨӨД ТӨРӨӨС ЯВ…, ШАТАХУУНЫ ҮНИЙГ БҮРЭН БУУЛГАЖ, ОЛСОН АШГИЙГ ХУРААЖ, ТОРГУУЛЬ ЧАНГА ТАВИХ ЁСТОЙ. гэтэл ЮУ ГЭЖ УЙЛАН ДОНГОДОЖ 100 ТӨГ БУУРУУЛСАН ГЭЖ ХЭЛЭХДЭЭ ИЧИХГҮЙ БАЙНА УУ, ийм Гөлөгнүүд л төрийн ажлыг УНГААЖ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ..
АРД ТҮМЭН ТОО БОДОЖ ЧАДНА ШҮҮ…

Avatar

Ардын дайсанг устга 2025-05-27 203.17.23.197

Иргэдээр тохуу хийж байгаа луйварчидыг 50 тэрбум төгрөгөөр торго

Avatar

Нэргүй 2025-05-27 203.17.23.197

Юугэж солиороод ард иргэдийг маллаад байгаа юм бэ дур мэдэн 200 төгрөгөөр нэмчихээд 100 аар буулгалаа гэж иргэдийг мал мэтээр бодож доромжлохоо больцгоо Наад луйварчидаа тус бүрт нь 50 тэрбум төгрөгний торгууль тавьж саяын хэд хоногт олсон нэмэлт орлогыг хураа

Avatar

Зочин 2025-05-27 103.168.34.44

Бензины үнэ дэндүү хямд байна шүү . литр бензин нэг хуушуурын үнэтэй байхад түгжрэл яаж буурах вэ?

Avatar

Нэргүй 2025-05-27 203.17.23.197

Бууны нохой хөлсөөр ийм тэнэг юм бичихээ боль. Ашиглаад хяна чамайг

Avatar

Нэргүй 2025-05-27 202.179.18.29

1 төө алхаад 1 сөөм буц гэж хятадууд монголд хэрэгжүүлдэг. Иймэрхүүл юм болж бх шиг бна.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.187.14

1000аар нэмээд 50ыг хасна гэж хэлж байна

Avatar

иргэн 2025-05-27 59.153.84.210

манай улс ямар ч бодлогогүйн царай энэ шдээ, хэдэн ААН-ыг царайчилсан, Оросоос хараат байлгах сонирхол гээд иргэд л хамгийн их хохирох юмдаа, энэ 3 хан сая хүнийг аятайхан амьдруулах нөхцлийг 30 жил хоорондоо зодолдсоор байгаад юу ч үгүй бүр улных болголоо_ дунд давхарга байхгүй боллоо яана даа

Avatar

ЗОЧИН 2025-05-27 66.181.189.16

ЧОНО БОРООНООР ГЭЖ ХӨГИЙН НОВШНУУД
ОЛОН ТҮМНИЙ х****л ИДЭЖ БАЙХДАА ТААРСАН НОВШНУУД…

Avatar

Нэргүй 2025-05-27 45.117.35.15

Hereg algaa, dandaa hulgaich zan gargana. Ulsiin medeld avbal yamar ve?

Avatar

Путин 2025-05-27 202.126.91.42

мэнжмээнт л юм байхдаа, ядаж талыг авна гэдгээ тооцооолж

Avatar

m 2025-05-27 103.212.162.55

хуучинд оруул. Битгий новшийн гаргаж мэхлэх гээд бай.

Avatar

Зочин 2025-05-27 103.212.117.230

Тулаанаа юу гэж хуцаад байгаам 200 төгрөгөөр нэмчихээд 100 төгрөгөөр бууруулсан нь шударга юмуу ажлаа хийчихэж байгаа нь энэ юмуу нөгөө шударга өрсөлдөөний газар энэ тэр нь хаана байгаан хариуцсан салбартаа хоноцын сэтгэлээр хандахаа болиоч тэгвэл энэ засаг төр онцлох нь шударга ёсонд нийцнэ

Avatar

Жаргал 2025-05-27 122.201.31.13

баярлалаа хэхэ

Avatar

зочин 2025-05-27 59.153.112.44

200-р нэмчээд жаахан хэл ам хийхээр 100-р буулгаад, энийг тэгээд үнэ буулгалаа, ажил хийлээ гэх үү, эргүү Туваан

Avatar

Зочин 2025-05-27 103.57.94.155

Том толгой гаргаж дураараа үнээ нэмдэг наад хэдэн компанидаа ахиухан шиг торгууль тавиачээ. Оросын шатахуун нийлүүлэгчээ оруулж ир. Орос монгол хоёр уралдаж үнээ нэмэхийг нь харья. Хэн нь замаасаа зайлуулагдаж арчигдах нь уу.

Avatar

Нэргүй 2025-05-27 202.131.230.115

Үнээ 200-аар нэмснээ 2 хоногийн дотор 100-аар буулгангуутаа, зөвхөн буулгалаа гэж рекламддаг улс манайх л байхдаа

Avatar

Нэргүй 2025-05-27 14.1.81.65

CU, GS5 гээд орохоор заримдаа ажилладаггүй, кофены машин нь ажилладаггүй, CU app дандаа асуудаг, бараа нь тасардаг ядаргаатай дэлгүүрүүд байнаа…Ядахдаа кофены машины нийт массын хэрэгцээнд таарсан машин суурилуулаасай, айл өрхийн агшин зуурын кофены машинаар кофе гаргах нь ядаргаатай удаан

Avatar

зочин 2025-05-27 66.181.160.98

УлаанҮдэд манайхаас ч үнэтэй шахуу л байна лээ ..Манай хэд яаж ашиг олдог юм бол до ?..

Avatar

Шудрага 2025-05-27 203.17.23.197

Бууны нохой хөлсөөр ийм тэнэг юм бичихээ боль. Ашиглаад хяна чамайг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж