126:1 Сөрөг хүчний гишүүн

76:1

126:1 Сөрөг хүчний гишүүн

126:1 Сөрөг хүчний гишүүн

NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Батболдыг танилцуулж байна.


Иргэний зориг ногоон намын ерөнхий нарийн бичгийн даргаар зургаан сар хүрэхгүй хугацаанд ажиллаад УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин, парламентад сонгогдсон гишүүн бол Р.Батболд юм. Улстөрчдийн хэллэгээр тооноор орж ирсэн 48-ын нэг ч гэж тодорхойлж болно.

Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор өмнөх УИХ Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй, мөн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсны үр дүнд өнөөдрийн парламент дөрвөн нам, нэг эвслээс бүрдэж буй. Иргэний зориг ногоон намын хувьд сөрөг хүчний үүрэг хүлээсэн ч тааруу гүйцэтгэж байгаа гэх санал шүүмжлэлийн бай болдог. УИХ-ын гишүүн Р.Батболдын хувьд “Иргэний зориг ногоон нам сөрөг хүчин болж ажиллах бүрэн боломжтой. Мэдлэг боловсролтой гишүүн олон байгаа. Нийгэмд танигдаагүй ч салбар, салбартаа танигдсан гишүүн зөндөө бий. Тийм учраас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ажиллахад асуудалгүй” гэдэг тайлбар хийж байв.

Гэвч УИХ-д ердөө дөрвөн суудалтай Иргэний зориг ногоон намын гишүүдийн үг хоёр том намын бүлгийн тоосонд дарагдаад өнгөрдөг байж мэдэхээр буй.

Учир нь, Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцэж эхэлсэн үеэс л УИХ-ын гишүүн Р.Батболд хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа МАН, Ардчилсан намын бүлгийн гишүүдэд хандан “118-ын бүлэг маш том төсөв оруулж ирлээ. Төсвийн тэнцлээ ноольллоод алдагдалгүй төсөв баталж болохгүй юм уу. Төсвийн зарлагын 20 гаруй хувь буюу 7 их наяд төгрөг нь төрийн албан хаагчдын цалин хөлс эзэлж байна. Засгийн газар данхайсан бүтэцтэйгээ байх юм уу. Хэмнэлт хийж болдоггүй юм уу” гэдэг асуудлыг хөндөж суусан нь бий.

Гэвч УИХ 2025 оны төсвийн хуулийг олонхиороо хүч түрэн баталж, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж байв.

УИХ 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх тухай асуудлыг хэлэлцэх үед тэрбээр “УИХ-ын гишүүд ээ, ёс зүйтэй байцгаая. Данхгар төсвийг танах шаардлагатай гэхэд та бүхэн хүч түрэн баталсан. Одоо төсөвт Ерөнхийлөгч хориг тавихаар Сангийн сайд нь оруулж ирээд, Төсвийн байнгын хорооны дарга нь баталчихсан юм шиг зүйл яриад сууж болохгүй.

Ард түмний амьдрал ямар байх нь та бидний өгч байгаа саналаар тодорхойлогдоно” гэж шүүмжлэлтэй хандаж байв.

Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцан төгсчээ. УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдаж ажилладаг.

УИХ өнгөрсөн хугацаанд Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж ажилласан. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Р.Батболд гишүүн багтаж ажилласан. Энэ талаар "НӨАТ-ын тухайд нэг худалдан авагчийн 500 мянган төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-аас нь чөлөөлөх, эсвэл буцааж олгох нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь нэг өрхөд хоёр гишүүн НӨАТ төлдөг бол тэр өрх сарын нэг сая төгрөгийн худалдан авалтан дээрээ НӨАТ төлөхгүй гэсэн үг. Энэ тоог дээшлүүлж 800 мянга хүртэлх дүн дээр 50 хувь, түүнээс дээш бол одоогийн 10 хувь байлгая гэдэг байдлаар өөрчлөлтүүд хийхээр болоод байгаа. Бид иргэд рүүгээ чиглэсэн хөнгөлөлт үзүүлэхийг чухалчилж байгаа. Хүн амын орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварын зохицуулалтуудад өөрчлөлт оруулах нь иргэдэд маш том хөнгөлөлт болох учиртай. Хэрэв иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг бол Ххувь хүний орлогын албан татварыг хоёр хувиар эсвэл чөлөөлөгдөх маягаар зохицуулагдана гэсэн үг. Цалин 800,000 төгрөгнөөс эхэлнэ гэж үзвэл сарын 80 мянган төгрөг тэр хүнд үлдэнэ" гэдэг тайлбарлаж буй.

Ураны төсөл хэрэгжүүлэх “Бадрах энержи” компанийн гадаад захирлын биед халдсан үйлдэлд тэрбээр шүүмжлэлтэй хандаж байв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Батболд “Гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчид руу тэмцэгчид очиж дайрч байгаа нь хуулийн хүрээнд ч тэр, ёсзүйн хувьд ч байж боломгүй үйлдэл.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татъя гээд явж байгаа үед зохисгүй юм болж байгаа. Хууль хүчний байгууллага нь шалгаад ямархүү хэлбэрээр хөрөнгө оруулагчдыг хамгаалах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Төсөл хэрэгжих болоход нэг нь болно, нэг нь болохгүй гэдэг хоёр тал байнгын зөрчилтэй явах болчихоод байгаа. Мэдээллийн зөрүүтэй байдлыг ч арилгах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч биш байлаа ч гудамжинд барьж аваад алгадах эрхгүй болгох ёстой. Эрүүгийн хуулиар байдаг юмуу. Иргэний хуулиар байдаг юм уу. Чанга байх ёстой. Хүний биед халдана гэдэг байж болохгүй асуудал” гэж мэдэгдэж байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Нийслэлийн 40-р дунд сургууль
  • 1996 онд МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль, эдийн засагч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1996 онд Разноимпэкс ХК – Менежер
  • 2000 онд Эйртранс ХХК – Ерөнхий нягтлан бодогч
  • 2006 онд Би Эм Би Икс ХХК – Захирал
  • 2017 онд ХААБирж ХХК – Ахлах аудитор
  • 2022 онд Ти Пи Эм Смарт Системс ХХК – Зөвлөх
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2023 онд Алтангадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-05-27 66.181.177.184

ЗҮГЭЭР Л НЭГ ЗАЛИЛАНГИЙН ГАР ШҮҮ ДЭЭ. ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ХАДГАЛЖ БАЙСАН ХАДГАЛАМЖИЙН МӨНГИЙГ ГАНЦХАН САР ЗЭЭЛЬЕ. ӨӨРИЙНХӨӨ МАШИНЫГ БАРЬЦААНД НЬ ТАВЬЯ ГЭЖ УЙЛАН ДУУГАРЧ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЭРГЭЛДЭЖ БАЙГААД АВААД АЛГА БОЛСОН. БАРЬЦААНД ТАВЬЯ ГЭЭД БАЙСАН МАШИНЫГ НЬ АВЬЯ ГЭСЭН ББСБ-Д ТАВЬЧИХСАН Л ДАА ГЭЖ ХУЦДАГ БАЙГАА. ТЭГЭЭД МӨНГӨӨ АВАХ ГЭЭД НЭХЭХЭЭР ЭГЧ НЬ ЖООХОН ХҮЛЭЭЧИХ ГУЙЖ БНА. МАНАЙ ДҮҮ ОЛОН ХҮНД ӨРТЭЙ. АМИА ХОРЛОНО ГЭЭД БАЙНА ГЭЭД УЙЛАН ДУУГАРЦГААДАГ. ИЙМ Л АДГИЙН ЗАЛИЛАНГИЙН ГАР ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.177.112

DYYDLGN80955877MASSAJLI

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.88.147

Ер нь л худалч, хулхи этгээд нь илэрхий байна даа. Харин одон медальтай хөөцөлдөхдөө аргуун бололтой

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.181.201

Хэлсэн ярьсаны нь харахад бас ч тийм сул товариш биш юм, овоо боловсролтой, эрүүл зөв логиктой л сэтгэдэг за луу бнаа ! Амжилт хүсье !

Avatar

Нэргүй 2025-05-27 202.9.46.114

Нэргүй та өөрөө б**в хөхөж үзсэн үү?

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.177.112

BOOW LAA GUN XOXOJ BOOB GOE XUSNEER DOLOON VANXANI SEKSEER XUSLEER ANUSDAAD80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж