Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой УИХ-ын гишүүдийн хэлсэн онцлох байр суурийг хүргэж байна.
"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ХӨГЖЛИЙГ ГАЦААЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-Монгол Улсаа хөгжүүлэх бүтэн нэг жилийн төлөвлөгөөг ярьж байгаа энэ үед, энэ төлөвлөгөөг боловсруулсан, биелүүлэх ёстой яамнуудын сайд нар идэвхи, санаачлагагүй байгаад харамсаж байна. 2026 оны хөгжлийн хөтөлбөр чинь 2025 оны хөгжлийн хөтөлбөр дээр тулгуурлаж хийгддэггүй юм уу?. 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд эрчим хүчний салбарт нийт 35 төсөл байсан. Энэ ажлуудыг 2025 онд хэрэгжүүлж амжаагүй бол 2026 оны төлөвлөгөөнд автоматаар орж ирэх ёстой биш юм уу. Тухайлбал, дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил, Налайхын дулааны цахилгаан станцыг өргөтгөх, Говьсүмбэр, Дорноговь аймагт дулааны цахилгаан станц барина гэх мэт ажлууд бүгд 2025 оны хөгжлийн хөтөлбөр дээр байсан, харин 2026 оных дээр байхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ? Мөн 2026 оны хөгжлийн хөтөлбөр чинь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр тулгуурладаггүй юм уу?. Бид үйл ажиллагааны хөтөлбөр дээр маш олон ажлуудыг хийнэ гэж ард түмэндээ амласан. Энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд жил болгоны хөгжлийн хөтөлбөр дээрээ тусгаж байж, энэ амлалт чинь биелнэ шүү дээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай маш олон уулзалтууд дээр бид ард түмэнд танилцуулж явдаг. Айл өрхүүд нарны цахилгаан эх үүсвэр ашиглаад илүүдэл цахилгааныг сүлжээ рүү борлуулдаг боломжийг бүрдүүлнэ. Энэ мэт төслүүдийг дэмжиж ажиллана гэсэн. Гэтэл үүнтэй холбоотой нэг ч ажил 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Дулааны хоёрдугаар цахилгаан станцын суурин дээр дулааны тавдугаар цахилгаан станцыг барина гэдэг нийслэлийн санаачилсан ажил мөн үүнд тусгагдаагүй байна. Монгол Улсыг хөгжүүлэх 2026 оны төлөвлөгөө гэдэг бол УИХ-ын 126 гишүүд хэлэлцэж баталсан хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэх субъект нь яамдууд, Засгийн газрын сайд нар биш юм уу?.
Жишээлбэл 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд 35 ажил төлөвлөгдсөн. Энэ ажлуудыг хэрэгжүүлэхэд яам, сайд ямар ажил хийсэн бэ?. Зарим ажлууд дээр хуруугаа ч хөдөлгөөгүй байна. Тэр бүү хэл УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэг гэж нэг толгой бий болчихлоо. Шаардлага тавихаар надад тушаадаг хэн юм гэдэг байдлаар хандаж байна.
Ийм байхад яаж энэ хөтөлбөр чинь хэрэгжих юм бэ?. Өөрөөр хэлбэл 2025 оны хөгжлийн хөтөлбөрийг улирал тутамд дүгнээд, хийгээгүй ажлуудад хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байдаг юм уу гэдэгт хариулт авмаар байна. Яагаад гэвэл эрчим хүчний салбар гэдэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг гацаачхаад байгаа ганц салбар шүү. Тийм учраас энэ салбарыг хөгжүүлэх хөтөлбөр дээр бид онцгойлон анхаарах хэрэгтэй.
"ХҮСЛИЙН ЖАГСААЛТ ГАРГАМААРГҮЙ БАЙНА"
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-УИХ-ын гишүүдээсээ нэг зүйлийг хүсмээр байна. Худалдааны дайнтай холбоотой тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж байгаа шүү. Үндсэндээ цар тахлын үеэс даваад явчихлаа. Та нар үүнийг ойлгож, хармаар байна. Ковидын үеийн тодорхойгүй байдлаас үндсэндээ хоёр дахин давчихсан. Өдөр бүр тодорхойгүй нөхцөл байдал үүсч байна. Эдийн засаг эмзэг байгаа энэ үед бид алдагдалтай төсөв батлах боломж байхгүй. Үүнийг бүгд ойлгоочээ гэж хүсэж байна. Одоо зөвхөн тэсэж гарах тухай л ярина. Бид татварыг бууруулна. Сангийн яамтай яриад татварын реформ бэлэн болчихсон шүү дээ. Үүнийг хийхэд дахиад хоёр их наяд төгрөгийн асуудал яригдана. Бид татвар төлөгч, ЖДҮ эрхлэгчдийнхээ нурууг амраах цаг болсон.
Тиймээс Эдийн засгийн байнгын хороонд төсөв мөнгө тавьсан асуудлуудаа татаад авчихвал яасан юм бэ?
Би та бүхний эрхэнд халдъя гэж байгаа юм биш. Гэхдээ хүслийн жагсаалт гаргамааргүй байна. Төлөвлөлт хийж байж хөгжил ирнэ шүү. Төлөвлөлт хийхгүйгээр хөгжлийг гацааж байгаа байдлаа эргэн харж болохгүй юу?. Алдагдалтай төсөв батлах орон зай бидэнд байхгүй.
-Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөг ярьж байгаа энэ үед бид төсвийн орлогоо бүрдүүлж чадах уу гэдэг санаа зовоосон асуудал байна.
"ХАА САЛБАРЫГ 2028 ОН ХҮРТЭЛ ТОГТВОРТОЙ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ"
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:
-Ноолуур болон мах олон улсын зах зээл дээр үнэ нь тогтож байгаа. Бидний гол зорилго бол аль болох экспортыг урамшуулах, экспортлох чадвартай үйлдвэрүүдээ босгох гэдэг ийм л бодлого хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэлтэй байж, түүхий эд үнэтэй байна. Тэгэхээр гол бодлого бол үйлдвэрлэл. Малчдын тухайд Засгийн газраас үе шаттай олон арга хэмжээ авсан. Малчдаа хоршоолох бодлогыг дэмжсэн. Нэг их наяд төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл гарчхаад байна. Ган, зудын нөхцөл байдалтай холбоотойгоор 1.2 их наяд төгрөгийн малчдын зээлийг хойшлуулж, хүүг нь улсын төсвөөс төлөөд явж байна. НДШ-ийн 50 хувийг нь мөн улс төлөөд явж байна. Мөн Цагаан алт хөтөлбөр, Атарын хувьсгал гэх мэт бүх хөдөлгөөн чинь хөдөө аж ахуйг дэмжих, үйлдвэрлэлээ дэмжих, малчдаас үйлдвэрлэлийг дэмжих бодлого юм.
Үүний үр дүн гарах болоогүй байна. Нэлээд хугацаа орно.
Хамгийн гол нь энэ хэрэгжиж байгаа бодлогыг 2028 он хүртэл УИХ тогтвортой дэмжээд явчихвал, бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Нэргүй 2025-05-27 103.212.119.213
энхцэцэгээ чи зүгээр больж үз, муу тендерчин авгай, чи монголын төрд рхэрэггүй, жагсаалтын ард байгаа хүмүүсээ оруул, чамаас хавьгүй дээр
Иргэн 2025-05-27 157.15.7.106
Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил гээд шинэ станцаас их үнийг Путляр нэхсэн гээ биз дээ. Хэдэн усан цахилгаан станцаа явуулаа
хөх 2025-05-27 66.181.164.23
За ингээд хэдэн их наядаар цусалчихаад зайлаад глөө дөө энэ засаг, хэн ч харииуцлага хүлээдэггүй. Одоо буруутан нь худалдааны дайн болоод дууслаа бас л зальжин хулгайчууд шүү, Монгол хэдэн их наядын өрөнд орчихлоо урд хөршид газар нутгийн асуудал яригдвал толгойнуудыг чинь огтолж авна шүү
Нэргүй 2025-05-27 66.181.177.112
SEKSEER VANXANDI80955877SEKSEER TAICHNA ANUSDI BOOW XOXOJ GOE DOLOON