"Огцрох амархан" жагсаал олон улсын нүдээр

"Огцрох амархан" жагсаал олон улсын нүдээр

"Огцрох амархан" жагсаал олон улсын нүдээр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаал өнөөдөр /2025.05.27/ 14 дэх өдрөө үргэлжилнэ. Энэ хугацаанд 150 мянга орчим иргэн түүнийг огцрохыг дэмжин гарын үсгээ зураад байна.

Тэгвэл "Огцрох амархан" жагсаалыг олон улсын зарим хэвлэл доорх байдлаар онцолжээ: 

Associated Press: 

Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр, байгуулагдаад 10 сар болж буй Монгол Улсын хамтарсан Засгийн газар тарах дээрээ тулав бололтой. Хамтарсан засгийн газрын хамгийн том нам болох Монгол ардын нам хоёр дахь том намаа эвслээс гаргахаар шийдсэн. Үүнээс нэг өдрийн дараа эрх баригч гурван намын дарга нар эвслийн гэрээгээ дүгнэхээр хуралдсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг Ардчилсан намын зарим залуу гишүүн дэмжсэн тул Монгол ардын нам Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн гэж буруутгажээ.

Харин Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэдний байр суурь бол намын байр суурь биш гэдгийг хэлсэн байна. Тэрбээр "Гэрээнд би гишүүдийнхээ амыг барина гэж гарын үсэг зураагүй. Би намынхаа араншинг мэднэ шүү дээ" гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албыг дөрвөн жил хашсан бөгөөд өмнө нь ч огцрох уриалгатай тулгарч байв. Түүний хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн юм. Албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийнхэнтэй холбоотой авлигын асуудал жагсагчдын дийлэнх олонхийг бүрдүүлж буй залуусын дунд эртнээс яригдсаар ирсэн. Энэ удаагийн мэдээлэл тэдний гомдлыг чинээнд нь тулгажээ.

Жагсагч 45 настай О.Ариунбилэг гурван хүүхдийн ээж. О.Ариунбилэг эрх мэдэлтнүүд, тэр дундаа Ерөнхий сайдын хүүгийн хөрөнгө чинээг жигшсэн учир жагсаалд анхнаас нь оролцжээ. Тэрбээр "Ерөнхий сайдын авлигатай тэмцэнэ гэсэн амлалт нь худал бөгөөд хоосон зүйл" гэв.

Жагсагч 26 настай Б.Пүрэвнамжил албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд улс төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзэж байна. Тэрбээр "Ерөнхий сайд ажлаа аваад зургаан жил болж байгаа ч юу ч өөрчлөгдөөгүй. Жагсагчдын олонх нь залуус байна, тэд аль ч улс төрийн намд харьяалагддаггүй" гэжээ.

Монгол бол далайд гарцгүй, Хятад, Оросын дунд оршдог, байгалийн баялаг ихтэй, 3.5 сая хүн амтай улс. Иргэдийнх нь тал хувь нийслэлдээ амьдардаг. Хүйтэн дайны үед коммунист улс байсан Монгол ЗХУ задран унасны дараа ардчилалд шилжсэн. Жагсагчдын үзэж буйгаар Монголын ашигт малтмалын баялаг чинээлэг хүмүүсийн ашиг сонирхолд л нийцэж байна. Эсрэгээрээ олон монголчууд ядуу хэвээр.

Agence France-Presse:

Далайд гарцгүй ардчилсан нийгэмд олон жил бугшсан авлигын хэргээс үүдэлтэйгээр Ерөнхий сайдаа огцрохыг шаардан олон зуун монгол залуус нийслэлд жагсч байна. Монгол Улс авлигатай олон 10 жил тэмцэж буй бөгөөд нүүрс олборлолтоос олсон орлогыг чинээлэг давхаргынхан эзэмшиж байна гэх өргөн тархсан ойлголт нь эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсгэсээр иржээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед "Транспаренси интернэшнл" байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын оноо огцом унасан.

Ерөнхий сайдын гэр бүл төрийн албан хаагчийн хэрэглээнээс хавьгүй хол давсан баялаг эдэлж байна гэх мэдээлэл олны дургүйцлийг төрүүлж байна. Түүний хүүгийн найз бүсгүй төрсөн өдрөөрөө авсан тансаг бэлгээ цахим сүлжээндээ нийтэлсэн нь олныг улам өдөөн хатгасан юм.

Гэвч Ерөнхий сайдын ажлын алба "AFP" агентлагт мэдээлэл өгөхдөө үүнийг гүтгэлэг гэж няцаажээ. Харин жагсаалыг зохион байгуулагч О.Уламсайхан тус хэвлэлд "Ерөнхий сайд огцрох ёстой. Бидний зорилго бол төрийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох, тэднийг огцруулдаг улс төрийн шинэ соёлыг бий болгох явдал" гэх мэдээллийг өгч байна.

Өдгөө залуучууд голдуу олон зуун иргэн Сүхбаатарын талбайд Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагссаар байна.

Үүний зэрэгцээ эдийн засаг, амьжиргааны өртөгтэй холбоотой санаа зоволт иргэдийн уур бухимдлыг улам нэмж байна. ОХУ-аас Украинд түрэмгийлсний дараа Монголын инфляци өссөөр, өнгөрсөн онд есөн хувьд хүрчээ.

Жагсагч О.Хулан 19 настай, их сургуулийн оюутан. Тэрбээр "Залуус амьдралаа залгуулах гэж шаргуу хөдөлмөрлөж байна. Би трифт дэлгүүрээс цүнх авч байхад Ерөнхий сайдын хүү, бэр хоёр тансаг амьдралтай байгаа нь шударга бус санагдлаа. Залуус бол Монголын ирээдүй. Бид илүү сайн сайхны төлөө тэмцэх ёстой. Тийм ч учраас би жагсаалд нэгдсэн" гэжээ.

Харин Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч "Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж, орлогоо нотолдог байх ёстой. Засгийн газар авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, асар их байгалийн баялгаас орж ирсэн орлогыг тэгш хуваарилахаар хичээж байна" гэлээ.

Дашрамд дурдахад, ахимаг насныхан Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн жагсч байна. Ерөнхий сайдыг огцрууллаа гээд юм өөрчлөгдөнө гэж тэд бодохгүй байна. Тухайлбал, 65 настай Д.Магсаржав "Залуучууд Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна. Тэгээд дараа нь яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Дараагийн ерөнхий сайдад тохирох илүү сайн нэр дэвшигч байхгүй гэж бодож байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP, AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-27 27.123.212.86

"Огцрох амархан" биш өөрсдөдөө "Устгах амархан" гээд нэр өгөөч. Юуг устгаж байгаа, ямар хор хохирол үүсэж байгаа, хэний эрх ашгийн төлөө жагсаж байгаа, хэнээс санхүүжилт авч байгаа тэр нь чамд болоод бусдад яаж нөлөөлж болох талаар дүү нар минь бодолцож үзээрэй

Avatar

Зочин 2025-05-27 103.212.118.181

тэмбүүтэй үхэр монголчууд сахилгагүй,дэг журамгүй,35 жил жагслаа хөгжил байхгүй харин Эрээн сайхан хөгжлөө үхэр монголчуудын хамгийн том авилгачид эрөнхилөгч Эва Броун,Эрөнхий саид Саихаэбилэг,хөдөлмөрийн баатар Уудаанжаргал, нар гадаадад гараад зу зугтаасан одоо монгол хөгжил энэ тэр гэж хэрэггүй Хятадын харьяанд орох зам үлдэсэн чадвартай хүн Монголд байхгүй ажил саин хийдэг хүнээ олон золвин нохой нар тал талаасаа барьж иддэг

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.185.215

ШИ ХУАНДИ ЭНЭ ДАНХАН ТАВИУЛАА АВААЧЭЭ.

Avatar

Нэргүй 2025-05-27 162.211.165.235

Нүдний булай, харанхуй ОЭ огцрооч ээ! Орлогоо, боловсролоо ч нотолчих! 7-8 жил юу ч хийсэнгүй хийх чадварч байсангүй! Аргентиний ЕӨК хар л даа 1 жилийн дотор л эрс өөрчлөлтийг улсдаа хийж чадаад байна. Дэлхийн шившиг ОЭ огцор яаралтай!!!

Avatar

Нэргүй 2025-05-27 43.242.242.59

Шинэ засгийн газар бүрэлдэх гэж баахан цаг хугацаа авна, бүрэлдсэний дараа сайд нар нь ажлын чиглэл, арга барилаа олох гэж хэдэн сар болно. Дараа нь хамаатан садан найз нөхдөө яамдад шургуулах гэж зүтгэнэ. Эцэст нь албан тушаалаа ашиглаж мөнгө олох гэж зүтгэнэ. Энэ хооронд төрийн алба хохирч ард түмэн ядуу хэвээрээ улсын хөгжил зогсонго байдал байна. Үүнийг жагсагчиид хүсч байна. Хүн сайн сайхны төлөө зүтгэдэг бол Монголчууд уруудах зүйл рүү зүтгэдэг гажигтай болжээ

Avatar

Зочин 2025-05-27 203.98.76.96

Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэж ямар үнэн үг вэ…. Энэ нэг данх хурдан яваад, дараагийн хурдан байгуулагдаад ажил төрөлдөө орох хэрэглээ… 6 жил Монгол улсын хөгжлийн бөглөө байлаа, одоо болсоон

Avatar

Нэргүй 2025-05-27 124.158.107.157

ЕС ОЭ амнаасаа болж хүмүүсийн дургүйг их хүргэж байгаагаа ойлгохгүй л байна. Хачин түрэмгий дээрэнгүй, балай яриатай. Ах хэрээ Баатариайгаа нийлэн олон түмний толгойг эргүүлж олон жил ьтөр барих санаатай байгааа гэж эх сурвалжууд хэлдэг.

Avatar

ИРГЭН 2025-05-27 103.57.95.169

ер нь Харвардыг төгсөгчид дэмий юмаа,,,,,Харвардад суралцаж ирсэн манай Дарга нар, Улс төрчид данадаа Авилга, хулгайд нэр холбогдоод байхын,,,,Ерөнхийлөгч асан Элбэгдорж, ЕС-д асан Сайханбилэг гээд Авилга хулгайн хэрэгт холбогдоод Америк руу зугтаагаад гараад явцан, Хоёулаа АН-ынх,

Avatar

Нэргүй 2025-05-27 202.126.88.199

ДАНХ ХАРВАРД ТӨГСӨӨГҮЙ, БИДНИЙГ МАЛ ГЭЖ ҮЗЭЖ МАЛЛАЖ БАЙСАН. АНГЛИ ХЭЛЭЭР ЯРЬЖ ЧАДАХГҮЙ ХҮН ХАРВАРД ТӨГСӨНӨ ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ. ЭНЭ ЭТГЭЭД МОНГОЛДОО Ч ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ. БЭРС ГЭХ СУРГУУЛЬ БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2025-05-27 202.126.88.173

Ахимаг насныхан гэж авч байна. Би ахимаг насны хүн. Оюун-Эрдэнийг зайлуулахыг бүгд дэмжиж байгаа.

Avatar

Зочин 2025-05-27 202.131.230.163

Жагсаалын агуулга хөрөнгө мөнгөтэй олгархиудын эсрэг байр байтал түүнтэй хайр найргүй тэмцэж байгаа Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн эсрэг гээд байгаа нь маш зөрчилтэй жагсаал болоод байна. Оюун-Эрдэнийн хүүгийн орлого одоо болтол нотлогдоогүй байна. Иймээс олигархуудыг хөхүйлэн дэмжсэн жагсаал болоод байна. ҮҮний цаана том эрх мэдэл бас гадаадын гар хөл байна гэж уншигдаад байгаа.

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.181.201

Дараагийн ЕС маань Оюукаас арай дээр хүн байх ёстой гэвэл тийм хүн элбэг олдоно доо !
Харин одоогийнхоосоо доор хүн гэвэл олдох нь хэцүү бай хаа даа, залуучууд одоо ихэнх нь хүнд үзүүлэх дипломтой, их сургууль төгссөн хамт олонтой !!!
ЗХУ-ын удирдагч Н.С.Хрушев гэгч хүн "Би уурхайчин бсан" гээд л уурхайчдын цалинг нэмээд л, одон шагнаад л байд аг бсан, гэтэл хаа ямар уурхайд ажиллаж бсан нь мэдэгдд эггүй байсан шиг, манай ЕС хаа ямар сургууль төгссөн нь их бүдэг ш дээ !

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.181.201

"Бэрс" гэдэг сургууль одоо байхгүй, 90-ээд оны эхээр шах уу байгуулагадаад хэдхээн жил болоод дампуураад алга болсон л гэдэг юм. Харин АНУ-д 2 жил болсон, МАН-ын коммунист гэхээр одоо хаагдах болоод бгаа Харвардад хэдэн цаг лекц сонссон байж магадгүй юм.
Ийм амьтнаар ЕС хийж тоголдог Хүүк ч үнэхээр л Улаан хуарангийн Цэргийн ТМС-ээс ахиагүй л товариш юмдаа !

Avatar

сонгогч 2025-05-27 202.9.46.159

энэ жагсаал Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал биш….Гол зорилго нь байгалийн баялаг хулгайлж баяжсан 30 гэр бүлийн олиграхуудын эрх ашгийг хамгаалж, Монголын төр засгийг тогтворжгүйлэх, баялагийн сан, хөрөнгө хураах хуулийн эсрэг гэдгийг нотолсон жагсаал болж бна. Жагсаалд 300,0 сая, 270,0 сая, 30,0 саяыг зарцуулж байгаа гэсэн мэдээлэл байна. шодойгийн яриагаар бол 2 трилион …..Ухамсар мөчид олон түмэн, хулгайч олигарх, сошиал 3 нийлэхээрээ төрөөр яаж тоглодогыг батлав.СЭРЭМЖИЛ !!!

Avatar

Нэргүй 2025-05-27 66.181.179.165

Монгол улсыг самарсан, хулгаай дээрэмээ нуух гэсэн бүлэглэлмйн төлөөлөл байна. эд мөнгө авахд ирсэн биз. ролоос Элөэг,Сайханаа,ясахал гт эзэн нь байгаа. энэ сайт ч бас тндний багаж мөн.

Avatar

Иргэн 2025-05-27 202.179.18.210

Сүүлийн хэдэн сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг хөдөлгөснийхээ төлөө авлигачид, луйварчид, барууны тэжээврүүд, урвагчдад мөн ч их гүтгүүлэн доромжлуулж, үгийн муугаар хараалган зүхүүлж, элдэв нэр хоч авлаа. Харин жирийн ард иргэд дэмжсээр ирсэн. Сайр шандны усыг шавхаж барахгүй, сайн хүний үрийг хэлж барахгүй гэдэг. Идүүлсэн бут цэцэглэнэ ч гэдэг.

Avatar

Нэргүй 2025-05-27 202.70.46.20

сайн хөхөх юмаа

Avatar

d 2025-05-27 166.48.51.239

Iimerhuu novshnuud bol haa saigui baina aaa

Avatar

Бодлын хулгайч 2025-05-27 103.57.95.47

зүгээр зайлаад өгч чадахгүй байгаа нь маш их мөнгөтэй холбоотой. орлогоо ч нотолж чадахгүй байна шүү дээ адгийн н**ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж