УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин улс төрд үүсээд байгаа асуудлаар дараах тодруулгыг өглөө.
-Ерөнхий сайдын огцрох асуудал тодорхойгүй болчихлоо. Та ямар байр суурьтай байна вэ. МАН хамтарсан Засгийн газраас танай намыг гаргах шийдвэрээ өгсөн байгаа юу?
-Бид шийдвэрийг хүлээж байна. УИХ дээр Засгийн газар болон Ерөнхий сайдын асуудал яригдана. хүссэн, хүсээгүй. Тэдний намын шийдвэр нь ямар шийдвэр гаргасан бэ гэдэг нь УИХ дээр яригдах ёстой. Ардын нам Ардчилсан нам гэрээгээ зөрчсөн гэдэг мэдээлэл өгөөд Ардчилсан намгүйгээр Засгаа байгуулна гэдэг шийдвэр гаргасан. Тэр шийдвэрээ УИХ-д оруулж чадахгүй байх шиг байна. Ямар логиктой, ямар үндэслэлтэйг хэлж мэдэхгүй байна. Нам нь тийм шийдвэр гаргасан учраас Ерөнхий сайд өөрөө саналаараа огцорно гэдэг яриа тэр хавиар явсан. Тэгэхээр УИХ руу Ерөнхий сайд өөрөө санал оруулж ирэх байх, тэрийг нь Ардчилсан нам хүлээгээд сууж байна.
-Бодлогын зөвлөлөөр энэ асуудал яригдсан болов уу. Ардчилсан нам ямар байр суурьтай байна вэ?
-Манай намын байр суурь маш тодорхой ш дээ. Засаг байгуулагдахад Ардын нам өөрсдөө биднийг урьсан. Ардын нам өөрсдөө Ерөнхий сайдыг томилоод, Ерөнхий сайд кабинетдаа манай намыг урьсан. Шийдвэр гараад хамтарсан. Тэдний нам бид энэ хамтралаасаа болъё гэж байх шиг байна. Түүгээрээ л болно биз. Бид бол нэг л зарчим барьж байгаа. Ажил хийе гэвэл ажиллаж болно, ажил хийхгүй гэвэл сөрөг хүчнийхээ байр суурин дээр хатуу зогсож чадна.
-Ерөнхий сайд огцрох ч юм шиг эс бол огцрохгүй ч юм шиг байдлаас болоод чуулганы ирц хангалтгүй, яамдуудад ажил хийж байгаа хүнгүй боллоо. Дотоод болон гадаадад тодорхойгүй нөхцөл үүслээ?
-Засаг өөрчлөгдөх, улс төр хямрах болгонд ийм л үйл явдал болдог шүү дээ. Энэнд цочирдох хэрэггүй. Шийдвэр гаргасан нам нь хурдан хариуцлагатайгаар асуудлаа шийдээд явах ёстой. Ямар биднээс болсон биш. Бид бол хүлээгээд сууж байгаа.
-Ардчилсан намын дарга ажлаа өгнө гэж мэдэгдсэн нь Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээгээд байгаа явдал юм биш үү?
-Логикийг нь зөв ойлго л доо. Тэр Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээгээгүй ш дээ. Энэ чинь юу ярьж байгаа вэ гэхээр хамтарсан Засгийн газар байгуулаад ажил хийе гэдэг шийдвэр гаргаад нам дотроо манлайлаад ажилласан хүн нь Л.Гантөмөр. Тэр шийдэл нь буруу байжээ, нөгөө нам нь та наргүйгээр бид явж чадна гээд нүүрээ бууруулж байгаа учраас энэ шийдэл рүү манлайлж явж байсны хувьд хариуцлагаа хүлээгээд намын дарга аа өгнө гэж хэлсэн нь улс төрийн соёл.
-Ерөнхий сайд огцрохгүйн тулд ХҮН намтай хамтраад, цааш явъя гээд Ардчилсан намаас улс төрийн дэмжлэг хүсвэл яах вэ. Ардчилсан нам ямар кноп дарах бол?
-Одоо бол боломжгүй шүү дээ. Хөөгдсөн хүмүүс алга ташаад дэмжээд сууж байна гэдэг гэнэн төсөөлөл байхгүй. Ямар хэлбэрээр орж ирэхээс үл шалтгаалаад Ардчилсан нам нэг бол кноп дарна. Нэг бол Ардчилсан намын бүлэг бидэнгүйгээр асуудлаа шийд ээ гээд хаяад гарна. Бидэнд ийм л сонголт байгаа, ийм л зарчим байгаа.
-Чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ гэж байгаад болилоо. Танай бүлэг дээр Ерөнхий сайдын асуудал яригдсан болов уу?
-Одоо бууж байгаа Ерөнхий сайд юм уу, тэдний өмнөөс тааж юм ярих боломжгүй. Манай нам юу ярьж байгаа вэ гэхээр цөөнхийнхөө хувьд сөрөг хүчнээ хий гэж эрх баригчид үзэж байгаа бол 42 гишүүн 42 уулаа цул байх ёстой. Нэг хүн шиг шийдвэрээ гаргадаг байх ёстой. Асуудлыг хоосон улстөржих биш нийтийн ашиг сонирхлын төлөө дуугарадаг байх ёстой. Энэ зорилго руугаа зоригтой ажиллана гэдэг байр суурьтай байгаа.
-Хүнээс хамаарсан тогтолцоогаа өөрчилж чадаагүй нь засаг төрийг тогтворгүй болгож байна гэж үзэх хүмүүс байна?
-Хүнээс хамааралгүй тогтолцоо бий болгож чадаагүй байгаа. Хэрвээ бий болгосон гэж бодож байгаа бол үнэн гэнэн байна. Би нэг бус удаа хэлж байна. Монгол Улс гурван даргын улс болсон. Тэр гурван дарга өглөө ямар ааштай босож ирэх, орой хэний ховыг сонсох гэдгээс шалтгаалж Монгол Улсын хувь заяа савлаж байгаа. Ийм эмгэнэлтэй хувь тавилантай бид байж болохгүй. Тийм учраас хүнээс хамааралгүй институци бий болгохын тулд ядаж УИХ нь УИХ шиг байх ёстой, Засгийн гакзар нь Засгийн газар шиг байх ёстой гэж хэлээд байгаа шүү дээ. Ямарсайндаа УИХ-ын чуулганы танхимаас Ерөнхий сайдын суудлыг буулгая гэж санаачлага гаргах вэ дээ.
-Та энэ хуулийн төслөө хэзээ УИХ-д өргөн барих вэ?
-Товоо хүлээгээд байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр УИХ -ын даргад хэлсэн. Хуулийн төсөл бэлэн болсон, бичиг баримтууд явсан, хүлээж авах товыг нь хүлээж байна.
-Та бол Засгийн газар огцорсон гэдэг байр суурьтай байна гэж ойлголоо зөв үү?
-De facto буюу бодит байдал дээр Засгийн газар огцорсон. Одоо De jure буюу хууль зүйн хувьд тэрийг нь баталгаажуулах процесс л дутуу байна.
-Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураах заалт одоогийн Эрүүгийн хуульд байдаг юм уу?
-1992 оноос хойш Монгол Улсын хууль тогтоомжин дээр, мөн социализмын үед ч байсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хураах гэдэг заалт байгаа. Социализмын үеэс ялгаатай нь хөрөнгө хураах гээд тусдаа ял байсан. Энэ ялыг байхгүй болгосон. Байхгүй болгосон хүн нь би өөрөө. 2015 онд Сонирхлын зөрчлийн хуулийг батлахдаа үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг гэмт хэргийг Эрүүгийн хуулинд бичсэн хүн нь би өөрөө. Тийм учраас хөрөнгө хураахтай холбоотой, тэр нь гэмт хэргийн улмаас олсон, авлигын улмаас байгаа бол тэрийг хураах зохицуулалт нь одоогийн Эрүүгийн хуульд маш тодорхой байгаа. Тэрийг хэрэгжүүлэх процесс тодорхой биш байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсад процессын хууль маш хомс байдаг. Ямар ажлыг, хэн, ямар дэс дараатайгаар хэрэгжүүлэх вэ гэдэг зохицуулалт муу учраас ямар ч шийдвэр хэрэгждэггүй.
Тэр хэрэгжилтийг сайжруулах зорилгоор санаачлага гарч байгаа бол дэмжинэ. Эрүүгийн хуулийг давхардуулах байдлаар өөр хуулиар шийдэх гэж оролдож байгаа бол энийг хуулийн хэллэгээр завьжлах гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, ижил үйлчлэлтэй хоёр гурван хууль гаргах замаар алийг нь ч үйлчлүүлэхгүй байх тэр хуулийн завьжлал бий болгох олон улсын туршлага байдаг. Ийм завьжилсан хуулийн тогтолцоо үүсэх юм бол дунд нь хэн хождог вэ гэхээр сонголт хийх болломжтой эрх мэдэлтэн л хождог. Тэгэхээр хэрсүү байх ёстой. Процессыг сайжруулах гэж байгаа бол дэмжинэ, хуулийг завьжлах гэж байгаа бол үгүй.
-Одоо Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгөхгүй, аль эсвэл УИХ олонхиороо Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдэг кноп дарбал Ардчилсан нам яах вэ. Засгийн газарт буцаж орох уу?
-Ардчилсан нам хамтрахгүй гэдгээ хэлчихсэн. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа юм шиг дахиад буцаж орж байдаг сүлд нь хаячихсан юм гэж юу байх вэ дээ. Одоо хэрвээ тийм аргаар Засгийн газар байгуулагдвал ажил хийхгүй аргацаасан, албан тушаал дээрээ сууж үлдэх гэсэн л юм болж үлдэнэ. Философи нь мөн чанар нь байхгүй болно. Ардчилсан нам бол тийм юм байхгүй гэдгийг тодорхой хэжлж байгаа.
УИХ нь Ерөнхий сайдаа авч үлдэнэ гэвэл Засаг нь ямар хэлбэрээр явах нь олонхийн л асуудал. Тэнд манайх оролцохгүй.
Хоёрт нь, манай сайдууд ч хэлж байгаа. Хэрвээ засаг үргэлжилнэ гэж ярих юм бол манай найман сайд “Бид эрх мэдэлд үлдэхгүй, өөрсдөө хүсэлтээ өгөөд гараад явна” гэсэн үг хэлсэн. Дээр нь Ерөнхий сайд асуудлаа УИХ -руу оруулж ирэхгүй бол одоо хүлээгдээд байгаа 32 гарын үсгийг бид зураад бүрдүүлчихэж чадна гэсэн. Тэгэхээр байр суурь маш тодорхой байгаа.
Г.ХОРОЛ
Ганаа 2025-05-26 66.181.186.97
Энэ нэг бөөн сөрөг энерги болсон нөхөр байнаа, дандаа асуудлыг намчирхаж харна, өөр намынхны дандаа алдааг харна, өөрийн намын алдааг нүдээ аниад өнгөрнө, амнаас нь олигтой юм гарна гэж байхгүй, юмыг дандаа харлуулна,
Нэргүй 2025-05-26 202.179.18.210
Урвагч Ц.Элбэгдоржийн бүлэглэл шударга, бүтээлч Ерөнхий сайдыг огцруулах гэж яарсны хэрэггүй, битгий ай, огцорсон ч авлагичид, хулгайч нарын толгой дээр цахиур хагалах өдөр ирнэ.
Нэргүй 2025-05-26 202.179.18.210
Урвагч Ц.Элбэгдоржийн бүлэглэл Ерөнхий сайдыг огцруулахыг яарах хэрэггүй, битгий ай, огцорсонч та нарын толгой дээр цахиур хагалах өдөр ирнэ.
Нэргүй 2025-05-26 66.181.186.201
Хийж бүтээхүйн хөгжмийн аянд тарааж нураахуйн хуучны дуу сонсогдох нь цаг үеээсээ хоцрогджээ энэ өвөө!
Нэргүй 2025-05-26 202.9.40.109
Сайн ах Тэмүүжинг ард. Түмэн сонгоогүы шүү дуугуй амаа тат
Нэргүй 2025-05-26 66.181.189.46
ene s** shuu
Зочин 2025-05-26 103.145.234.48
АН-ынханд Монгол улс пад ч хамаагүй. Эрх мэдэлд шунасан АН-ынхан улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийг нураана гэдгийг сайн мэдэж байгаа. Анархизм бол ардчилал биш. Баялгийн сангийн үйл ажиллагааг зогсоох санаархал АН-ынхан болон АН-аас төрөн гарсан олигархиудад л байгаа.
Нэргүй 2025-05-26 103.212.119.135
Сайн ах өтлөх янз оржээ гэхдээ л сайн ахаа хийх чадал нь хаачихав
зочин 2025-05-26 66.181.180.209
Засаг огцорлоо гээд үр дүн гарах юм уу, Засаг огцрох гол шалтгааныг та нар үүсгэсэн, Улс орон бараг эзгүй болгож,самуун үүсэх шинжтэй ,Гэтэл гадаад хүчин зүйлээс голчлон шалтгаалж, манай эдийн засаг санхүү улам муудаж, экспортын орлого буурч ,төсвийн орлого тасарсаар Үүнд засгийн газар унагах та нарын өдөөсөн ажиллагаа улам хүндрүүлж байна,
Нэргүй 2025-05-26 103.57.95.95
-De facto буюу бодит байдал дээр Засгийн газар огцорсон. Одоо De jure буюу хууль зүйн хувьд тэрийг нь баталгаажуулах процесс л дутуу байна" гэж гоё хэллээ. Тэмүүжин чадварлаг хуульч МУИС ын хууль төгсөж Германд мастер хамгаалж Англид англо сагсоны эрх зүйгээр мөн мастер хийсэн хүн шүү дээ. ман ын нянбактери шиг отгонтэнгэр оройгоор сурсан нэртэй дипломыг нь худалдаж авсан салбадай биш л дээ.
Зочин 2025-05-26 103.145.234.48
Энэ Тэмүүжин Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффисын зориулалтаар ашиглана гэж солиорч байсан хүн. Төрийн залгамж чанар байдгийг мэдэхгүй өөрийгөө хэмжээгүй эрхт хаан болсон мэтээр андуурдаг АН-ын Хуулийн сайд нь ч хуулиа мэддэггүй.
Зочин 2025-05-26 14.1.81.86
Терийг хагартал данхайлгаж байхад хаана байсан бэ?!!!
Нэргүй 2025-05-26 202.126.89.164
Засаг огцорлоо гээд Монголын УТАА, ТҮГЖРЭЛ, ЗАЛХУУРАЛ, АВИЛГАЛ , ОЛИГАРХИ КОМПАНИУДЫН НОЁЛОЛ нь арилчих бишдэээ……
Зочин 2025-05-26 103.168.34.174
тэнэг мангуу амьтан.
Нэргүй 2025-05-26 66.181.181.201
Тэмүүжин бол хуучирсан ялзарсан хуулийн тогтолцоог зор игтой шинэчлсэн хүн ! Хархмсалтай нь гэмт хэрэгтнээр дүүрсэн МАНАН-гийн удирдлага Нямдорж-Дорлигжав-Же нкогийн хослол тэр шинэчлэлийг бусшиулсан шүү !
Ууганбаяр тэргүүтэй цагдаагийн цатгалан бэртэгчин хур андаа нар тэдний гар хөл болсон !!! Үлдэгдэл шавхруунууд нь одоо эсрэг коммент бичээд сууж бна доо !
Нэргүй 2025-05-26 202.55.188.124
Сайн уу? Сайн ах аа!!!
Odoo Galzuu Soloitoi H. Nymbaatariig Zailuulmaar baina shuu ! 2025-05-26 202.9.40.7
Tiim baina shuu ! Ynen shuu !
Ene Balai Galzuu Soloitoi Hotiin Darga H.Nymbaatariig
Ogtsruulj Zailuulmaar Baina !!!
Oyukiin – Hamaatan yum bishuu !!!
Нэргүй 2025-05-26 192.82.66.41
Ээ л дээ танд залуучууд итгэж байсан цаг үе бий. Та харин хуулийн тогтолцоог самарч, сайн ах л болж хувирсан шүү дээ. Одоо тэгээд яаж дахин итгэх юм бэ
Нэргүй 2025-05-26 66.181.179.165
Тэмүүжин бол Төрийн хутгуур,хагалан бутарагё, сайн зүйлийг үгүйсгээ ,мууг дэлгэрүүлэгё хүн.
Иргэн 2025-05-26 103.212.119.233
ЗГ-ыг огцрууллаа гэж тооцоход ЕС бас сайдууд өөрчлөгдөнө тэд ажлын дөр арга барилаа олох гэж бараг бүтэн жил мунгинана г.м-ээр үймцэгээх нь тэгээд ч одоогийн 3 намын хамтарсан ЗГ шиг нэгдэж ажиллах нь юу бол нэг юм эхэлтэл нөгөө сөрөг хүчин дэгээ тавинаа.Иймд одоогийн ЗГ-ыг огцруулалгүй ажиллуулж үйл ажиллагаанд УИХ-ын байнгын хороод хяналт шалгалт тавиад шахаж шаардаад явбал илүү үр дүнтэй биш үү. УИХ-ын эрхэм гишүүд ээ засаг төрөө битгий огцруулаарай гэж иргэд хүсч байна.
Зочин 2025-05-26 103.145.234.48
АН төр барьж байх хугацааны 4 жилд эрх мэдэлд шунасан АН-ынханы этгээдүүд засгийн газрыг 3 удаа сольж эдийн засаг сөхөрч ард иргэдийн амьдрал доройтож байсан цаг саяхан. Энэ бараан түүхээ л давтахыг хүсч байна. Энэ Тэмүүжин сайд болчих санаатай солиорч байгаа.
Нэргүй 2025-05-26 66.181.186.201
АН-д дангаар төр барих эрхийг ард түмэн хэзээ ч өгч байгаагүй шүү, 2012 онд булхайцаж, ард түмнийг.луйвардаж л төр барьсан ч тэр үеийн дарга нар нь элдэв луйвараасаа айгаад хаа нэгтээ зугатаагаад нуугдаж байгаа. Үлдсэн хэд нь цөөдөхгүй бусниулаад л, ямар ч бүтээх туршлагагүй хэвээр….
Зочин 2025-05-26 66.181.161.21
хуцаарай Тэмүүжин
Нэргүй 2025-05-26 103.212.117.123
ONGONOO TSOOLLYYLI80955877AXN USNEER SEXSDEED
Нэргүй 2025-05-26 59.153.115.104
хуулийг тодорхой тайлбаралсан маш тодорхой хариултууд
Зочир 2025-05-26 66.181.184.72
Жагсаалтад багтах мөнгийг чинь элбэгдолир өгсан үү
Мөнх 2025-05-26 66.181.177.123
Тэмүүжин зөв ярьж новшийн ялаанууд амаа тат.
Сүк 2025-05-26 66.181.182.122
энэ Тэмүүжин бол Монголын эсрэг хүн хог шүү
Нэргүй 2025-05-26 103.212.117.123
SADARTLA XUSNEER MASSAJLI80955877
Нэргүй 2025-05-26 202.9.40.252
х***а толгойтой х***а манж уих зг устга эндүрцн пиздагууд үргэлжлүүлэн эндүрцн гөлөгнүүд.
Зэндмэнэ 2025-05-26 66.181.179.31
Алтангэрэлийн "хууль завьжлах" санааг яг утгаар нь хэллээ. Угаасаа Эрүүгийн хууль, Авилгын эсрэг хуулиар хэзээнээс нааш зохицуулсан асуудал шүү дээ!!! Худлаа давхардуулж хууль оруулж ирээд тэрийгээ эрх мэдэлтнүүд ялгавартай байдлаар хэрэгжүүлэх гэсэн далд санаа, хуулийн цоорхой үүсгэх арга. 2-т, Тэмүүжин бусад гишүүдийнхээ өмнөөс яримааргүй байна. Нам дотроо, бүлэг дотроо байр сууриа нэгтгэсэн бол тэрийг бүлгийн дарга нь ярих ёстой. Өөрийнхөө өмнөө ярьж байгаа бол… би..гэж үзэж бн гэж ярь!
Нэргүй 2025-05-26 124.158.106.42
Одоохондоо Тэмүүжин шиг чадалтай хуульч монголд байхгүй. Түүнийг -ын дарга болтугай гэж ерөөе.
Нэргүй 2025-05-26 103.212.117.123
SEXSEER VANXANDI80955877BOOW LAW GOE XXNOO ANUSDI
Нэргүй 2025-05-26 139.5.218.56
Хуцдаг гөлөг вэ. Их хурлаар засгийг огцруулдаг болохоос гөлөг хуцаад огцруулдаггүй юм
Нэргүй 2025-05-26 202.21.111.218
Хуулиар хэлэлцэх хэмжээнд АН–ын гишүүдийн гарын үсгийн тоо хүрвэл УИХ хэлэлцэж л таарна даа
Нэргүй 2025-05-26 192.82.66.174
ЕС-г огцруулах УИХ-н гишүүдийн саналаа эртхэн өг. Юу харж юу хүлээгээд байгаа юм АН!! Ардчилсан иргэдээ дэмждэг, манлайлал үзүүлдэг нам гэдгээ харуулаач
Нэргүй 2025-05-26 66.181.191.127
32 хүнээр гарын үсэг зуруулаад зайлуулаачээ. Эмх замбараагүй байдал газар авах нь байна.
Зочин 2025-05-26 103.57.93.153
Мэрэгжлийн хашир хуульчид сайд байх хугацаандаа энэ хүн хуулийн тогтолцоог самарсан гэдэг юм билээ
Нэргүй 2025-05-26 139.5.218.56
Мансуурагч хүүхний "сайн ах" нь болоод байл уу яалаа ккк
Нэргүй 2025-05-26 66.181.181.201
УИХ-д бгаа чадалтай, зарчимтай цөө хуульчдын нэг дээ !!!
Хуулийн цоорхойг хэтэрхий сайн ашиглаж өөрсдөө завши ж суудаг хуульч нэртэй хулгайч луйварчид энэ хүнээс ухаа н алдатлаа айдаг байхгүй юү !!!
Худалч хуурамч хулхи хуульчдын эрлэг нь энэ хүн юм шиг ээ !!!
Зочин 2025-05-26 202.179.18.210
Хулхи хуульч Тэмүүжин бас хөлсний гишүүдийн нэг байх. Ерөнхий сайдыг бүлэглэлийн ялаанууд, хөлсний жагсагчдийн дураар огцруулдаггүй юм.
Нэргүй 2025-05-26 66.181.181.201
Нам нь огцруулчихсан шүү дээ !!!
Нэргүй 2025-05-26 202.21.105.18
нам огцруулчихдаг бол их хурлын гишүүд ийн хэрэг байна уу нам дангаараа хууль баталж төр барьсан дээр юм бишүү
Нэргүй 2025-05-26 66.181.181.201
Ардын Нам ч дангаараа шийдээд л дангинуулдаг шүү дээ, хө !
Нэргүй 2025-05-26 202.21.105.18
нэг мөсөн нэг намтай нэг удирдагчтай болвол таарна