Сураггүй болсон хүү 35 жилийн дараа олджээ

Сураггүй болсон хүү 35 жилийн дараа олджээ

Сураггүй болсон хүү 35 жилийн дараа олджээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Гандон дүүргээс 1989 оны тавдугаар сард сураггүй болсон хүү 35 жилийн дараа олджээ. Чой нэртэй хүү алга болох үедээ 10 настай байсан бөгөөд авгындаа амьдардаг байв. Хүүгийн аав 1988 онд нас барсан бол ээж нь өвчтэй байжээ.

Сөүлийн цагдаагийн газар 45 настай Чойгийн байршлыг тогтоож, гэр бүлийнхэнтэй нь уулзуулсан гэдгээ Ням гаригт мэдэгдэв. Хүүг эрэн хайх ажиллагаа царцсан байсан. Харин хүүгийн ээж, авга нар 2022 онд дахин холбогдож, мөн оныхоо долдугаар сард дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Мөрдөн байцаагчид Чойгийн бага сургуульд элссэн үеэс эхлээд бүх л мэдээллийг цагдаа, засгийн газрын бүртгэлээр дамжуулан хянасан байна. Мөн Үндэсний эрүүл мэндийн даатгалын алба, харилцаа холбооны компаниуд, засгийн газраас татаас авдаг, Чойтой хувийн мэдээлэл нь таарч буй хүмүүстэй холбогдон ажиллагааг өргөжүүлжээ.

Эцэст нь хүүгийн ээжийн ДНХ-г ар гэрийн байдал тодорхойгүй 309 хүнийхтэй харьцуулснаар эрэн хайх ажиллагаанд томоохон дэвшил гарсан байна. Эндээс эрэн хайх ажиллагааны цар хүрээ нарийсч, 39 боломжит хувилбар гарч иржээ. Тэдний дундаас Бусан дахь насанд хүрээгүй хүүхдийн хамгаалалтын төвд байсан нэг хүүхдийг цагдаа нар онцлон анзаарчээ.

Тухайн хүүхдийн нэр, төрсөн огноо Чойгийнхтой таараагүй ч хүүхэд насны зургийг нь авга ах нь таньсан аж. Чой 16 нас хүрэхдээ нэр, төрсөн огноогоо шинээр бүртгүүлснийг сүүлд тогтоосон байна. Ингээд Шүүхийн шинжилгээний үндэсний албаны ДНХ-ын шинжилгээгээр хүүг Чой мөн болохыг баталснаар хэрэг хаагджээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-26 103.212.119.184

аймар гайхлаа ёоо

Avatar

Нэргүй 2025-05-26 122.201.31.94

Гэхдээ Замин үүд 2017 он алга болсон Сэржямдаг гэдэг охиныг амьд бсан бол ингэж олдох бхаа Тэр охин амьд бгаа гэж би бодож бна

Avatar

Зочин 2025-05-26 202.9.40.70

Энэ нийтлэл бичигч нар ёстой элгийн юм бичих юм. Төрсөн эцэг нь 1989 онд гас барман гэчихээд одоо болохоор эцэг эхийн хүсэлтээр гэж юу бтчээд байгаа юм болоо. Нөгөө их зохолчдын хэлсэн ГАЙХАМШИГТ МОНГОЛ хэл бичиг минь сүйрлээ шүү

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.179.20

Өөрөө харин элий юм бишүү
Зөв ч уншиж чадахгүй

Avatar

Нэргүй 2025-05-26 202.168.34.79

Хүүгийн ээж авга нь холбогдож хүсэлт гаргасан гэж байна. Юм уншаад ойлгохгүй байж шүүмж бичих дуртай гэж. Ядаж зөв бичиж бай. Бушуухан бичих гээд адгаад буруу зөрүү бичиж байгаагаа ч мэдэхгүй нийтэлдэг юмуу эсвэл угаасаа боловсролын түвшин нимгэн нөхөр үү

Avatar

Нэргүй 2025-05-26 59.153.113.248

45ni nastai huuhdiig asramjiin gazar baihadni anzaarchee eooe eleg hochooh y.aa

Avatar

Нэргүй 2025-05-26 202.168.34.79

Мангар хүүхдээ асрамжын газраас хүүхэд байх үеийн тодорхойлолтыг нь авч судалгаа хийсэн цагдаа нар анзаарсан гэж байна.. Ямар гээч эргүү нөхдөөр дүүрчихсэн юм бэ Монгол улс

Avatar

Nohoin baasnuud 2025-05-26 66.181.180.74

nohoin baash shig medeelel bna.

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-05-26 66.181.178.132

Төөрсөн.болж.таарах.нь!!Цагдаа их эрэн.хайж олсон
байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж