Ганц Л.Оюун-Эрдэнэ дээр тогтдог улс байтугай компани байдаггүй!

Ганц Л.Оюун-Эрдэнэ дээр тогтдог улс байтугай компани байдаггүй!

Ганц Л.Оюун-Эрдэнэ дээр тогтдог улс байтугай компани байдаггүй!

“Сталин үхэхэд ЗХУ байхгүй болох нь дээ, яанаа хэмээн иргэд уйлж байсан гэдэг. Сталин бол ЗХУ юм, ЗХУ бол Сталин юм гэж ойлготол нь тархийг нь угаасны үр дүн, гэтэл сталингүй улс орон харин устаж үгүй болсонгүй. Л.Оюун-Эрдэнэ байхгүй бол энэ улс сүйрнэ гэж сталинч арга барилаар иргэдийг тархидсан, улс орон уруудна, доройтно гэж ойлгуулж хаа сайгүй сэвж байна.

Гэхдээ тийм юм болохгүй, харин ч эсрэгээрээ улс орон чинь өөдлөнө, дэвшинэ, мафижсан бүлэглэлээс сална, ковидын төсвийн идэлт уулт ил болно, ард түмнийг талцуулсан байдал арилна, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг улсын нууцаас гарна” гэж нэгэн иргэний пост олон нийтээс багагүй дэмжлэг авчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй дуулианд нэр холбогдсоноос хойш ганц удаа олны өмнө гарч ирж үг хэлсэн нь “Ялаа” байв. Түүний хүүгийн үйлдэл болон өөрийнх үг иргэдийн бухимдлыг төрүүлж, “Огцрох амархан” жагсаалыг залуучууд зохион байгуулаад 12 хоножээ. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг 150 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна.

Олон нийтийн сүлжээн дэх нийгмийн уур амьсгалыг харвал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорч, орлогоо нотлохыг шаардсан таван хүний дөрөв нь шаардаж байгаа бол, эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийг үлдэж, бодлого үргэлжлүүлэх ёстой гэсэн хүмүүс цөөнх харагдана.

Анх, ЗГХЭГ-ын даргаар томилогдсоноос хойшхи зургаан жил авлигатай тэмцэхээ ил тод зарлаж, анд найз нараа авлигын хэрэгт буруутган, “Таван Ш” ажиллагааг хэрэгжүүлж ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн хэрээс хэтэрсэн тансаг хэрэглээ үе тэнгийнх нь залуусыг гудамжинд гаргаж, эцгийг нь эсэргүүцэн жагсахад хүргэсэн юм.

Улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй, мөн гүйцэтгэх засаглалын хамгийн өндөр суудалд сууж буй түүний хамаарал бүхий хүмүүсийн хөрөнгө, мөнгөтэй холбоотой мэдээлэл ч ар араасаа цацагдсаар. Төрсөн ах дүү болон үеэл, хаяалууд нь төрөөс багагүй тендер зувчуулсан гэх баримтууд ч дэлгэгдэх болсон. Энэ бүхэнд Ерөнхий сайдын пиарынхны багаас өгч буй тайлбар нь “Баялгийн сангийн эсрэг ” гэх хачин ойлгомжгүй суртал ухуулга хийхийн хэрээр Л.Оюун-Эрдэнэ огцорвол Монгол Улс сүйрнэ гэсэн тархи угаалтыг битүү сэвэх болсон.  Гэвчиг Л.Оюун-Эрдэнэ гэж ганц хүн дээр тогтдог улс байтугай  компани байдаггүй. Тийм бол тэр улсад дарангуйлал нэгэнтээ тогтсон гэсэн үг.

Ардчилсан нийгэмд институци, бодлого, хууль эрх зүйн орчин, ард иргэдийн ажил орлого, аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил дээр улс орон тогтдог. Харин дарангуйлагчтай нийгэмд ганц хүнээр улсыг төлөөлүүлж ойлгодог. Жишээ нь, манай хойд хөрш байна.

Түүнчлэн МАН засагт АН, ХҮН нам багтаж байж л улс орны бодлого урагшилдаг гэдэг нь бас нэг тархи угаалт. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. УИХ-ын 2024 сонгуулиар ард түмэн МАН-ыг дангаараа засагла, АН хүчтэй сөрөг хүчин болоод хяналт, хариуцлага тавь гэсэн гэрийн даалгавар өгсөн. Атал Л.Оюун-Эрдэнэ парламентад суудалтай улс төрийн таван намыг эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр хөнжилдөө оруулсан нь ил тод явдал. АН болон ХҮН нам засагт сайдын суудлаар шагнуулсан бол “Үндэсний эвсэл” болон ИЗНН-ынхны яам, агентлагт албан тушаалаар амыг нь хаасан нь илт. Угаасаа ИЗНН бол Женко.Баттулгын халаасны нам. Тус намын дарга нь наанаа Б.Батбаатар боловч цаанаа Женко.Баттулгын авааль эхнэр Ц.Энхтуяа удирддаг гэсэн “тамхины цэг”-ийн хов сонсогддог. Тиймээс угжнаасаа салах хүсэлгүй улс төрийн намууд болон улстөрчид Л.Оюун-Эрдэнийг огцрохоос айж буй нь илэрхий байна.

Энэ бүхнээс харахад Л.Оюун-Эрдэнийг огцруулах нь  олонход хожоотой, улс орны ирээдүй ч хэрэгтэй гэдэг нь ойлгомжиой байна. Л.Оюун-Эрдэнэ бол Монголын төр юм гэх пиар бол үндсэндээ сталинч тархи угаалт гэж хэлж болно.

Тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ бүү хэл эзэн Чингис хаангүйгээрээ Монгол Улс төдийгөөс өдий хүртэл оршиж ирсэн. Цаашдаа ч оршин тогтноно.

"Херо" багаас хоёр сувгаар тархи угаалт хийж буй нь нэг нь "Л.Оюун-Эрдэнэ ганцаараа авлига аваагүй, бүгд хулгайч. Ганц хүнийг огцруулаад юу ч өөрчлөгдөхгүй" гэсэн мессеж. Мизес Монгол” ТББ-ын судлаач, улс төр судлаач Н.Хасар "Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн үндэслэлгүй санхүүгийн эх үүсвэрээр өөрийн хүүг хангасан бол ёс суртахууны хувьд зөвтгөх ямар ч аргагүй. Энэ бол авлига албан тушаалын гэмт хэрэг байж ч болох асуудал. Гэхдээ ганц Л.Оюун-Эрдэнийн хүүхэд л ийм гэвэл утгагүй шүү дээ. Төрөөс төрсөн тэрбумтан гэж хэзээнээс л ярьж байгаа. Дарга нарын амьдрал аль хэдийнэ иргэдээс тасарчихсан. Магадгүй Л.Оюун-Эрдэнийн хүүхэд болгоомж алдсан тул эсрэг бүлэглэлийн аманд орж, шалтгийг нь гаргаж өгсөн байж болно" гэсэн ярилцлага өгснөөс харвал шүү дээ. Н.Хасарын хэлснээр бүгд хулгайч гэдэг нь үнэний ихээхэн ортой. Гэхдээ хэн нэгэн хулгайчтай хариуцлага тооцож байж л хулгайч нарт анхааруулга болно. Түүнээс дарга нарын хулгайг хүлээн зөвшөөрвөл даабль стандарт тогтоно. Даргын талын хулгай бол хулгай биш дайсных нь талын хулгай бол хулгайд тооцогддог дарангуйлал руу шууд гулсана. Эцэст нь эрх мэдэлд хэт шунасан хүнээс эртхэн төрийн жолоог буцааж авсан нь дээр болой.

А.ХЭРЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-26 59.153.112.139

ene hun ogtsrohgui baih shaltgaan baina. Ajilaa ugchihvul oor yamar ch alban tushaald tentsehguishtee ene hun

Avatar

Gan 2025-05-26 103.212.118.167

Danhiiig ogtsruulj baij tsaashid ene nuhdiig ailgana

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.160.59

НЭГ ӨДӨР Л ГЭНЭТ ҮНЭ НЭМСЭН, ГЭТЭЛ ТЭР ДООРОО НЬ БҮХ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖААР НЭГ ХЭВИЙН УТАГ БҮХИЙ МЭДЭЭЛЭЛ ГАРЖ ЭХЭЛСЭН тэнд зөв, буруу гэсэн зүйл юу ч байхгүй, асуулт тавьж нягталж үзсэн хүн байхгүй ХЭТ СЭЖИГТЭЙ БАЙСАН msc хангалттай үрд дүн өгөхгүй болохоор хүч нэмэгдүүлж үзээд байгаа юм шиг

Avatar

Зочид 2025-05-26 66.181.160.59

Би бол ерөнхий сайдыг ШАТАХУУНЫ ҮНИЙГ нэмсэн гэж бодож. Асуудлын төвөөс холдох гэж мэдээж шатахууны асуудал бол хамгийн үр дүнтэй аргын нэг (Монголчууд маш их бухимддаг, эмзэг сэдэв) БОДООД БАЙХАД ЯАГААД ДУУЛГАВАРТАЙ ХУВИЙН ХЭВШИЛ ГЭНЭТ 200₮ үнэ нэмсэн вэ? шатахууны ховордох хүртэл байдал хэцүүхэн байхад үнэ нэмсэн төр заргын өмнө дуулгавартай хэвээрээ байсан, шатахуун дуусаж иргэд урт дараалал үүсгэж оочирлож байсан дуулгавартай байсан хувийн хэвшил шүү дээ….

Avatar

Нэргүй 2025-05-26 139.5.217.36

Эрлийзүүд болон луйварчид боож үхлээ

Avatar

Зочин 2025-05-26 103.145.234.48

Улс орныг тогтворгүй байдалд оруулах нь АН-ынханы зорилго юмдаа….

Avatar

Нэргүй 2025-05-26 103.57.95.95

ДАНХЫН ХӨЛСНИЙ ТРОЛЛУУД ДҮҮРЭН БАЙНА ШҮҮ. ЯГ ОРОСЫН ХӨЛСНИЙ ТРОЛЛУУД ШИГ ЯЗГАНАХ БОЛЖ.

Avatar

Нэргүй 2025-05-26 103.212.119.135

Монголын төрийг гадны хөрөнгө Шангрилагаас гадны банкны барьцаанд байдаг MCS удирдаж болохгүй гээд байгаа хүн Оюукыг 4 хүний гурав нь дэмжиж байгаа л даа яс юман дээрээ

Avatar

сонгогч 2025-05-26 59.153.115.159

зүгээр л огцрооч ам гарвал барьж болдоггүй Монгол улс энэ нөхрийн хувийн компани биш ерөнхийлөгчийн эсрэг би л дайтаж байна гэсэн цуу яриагаар тархи угааж байх шив

Avatar

Нэргүй 2025-05-26 103.212.117.123

ONGONOO TSOOLLYYLI80955877SEKSDEED

Avatar

Данх 2025-05-26 202.9.46.191

Улс байтугай Уурын зуух байхгүй гээч, галчийг өмөөрөөд байгаа оркуудаа!

Avatar

Нэргүй 2025-05-26 202.55.188.124

Цаг хугацаа харуулана. Улс орон хөгжих ёстой. 150 000 гарын үсэг зурсан гэнэ. Миний хувьд 3 өөр хуудсан дээр гарын үсгээ зурсан. Таньдаг хүнийхээ нэрийг бичээд гарын үсгийг дуурайлгаад зурж болно шүү гэхээр нь таньдаг 4 хүний нэрийг бичээд л хаясан.

Avatar

Нэргүй 2025-05-26 192.82.66.41

Урин дулаан болж тарвага хошгирч эхэлсэн байх юм.

Avatar

Нэргүй 2025-05-26 202.55.188.124

яг үнэн 😅😅😅

Avatar

Зочин 2025-05-26 103.212.119.233

Орос-зөвлөлтийн түүхчдийн судалгаагаар Сталинаас хойш бусад удирдагчдын бодлогын уршигаар ЗХУ 1990-ээд онд тарсан гэдэг дүгнэлт хийцгээж байна. ЕС Оюун-Эрдэнийг огцоруулбал эх орон сүйрнэ гэж хэн ч яриагүй. харин хувь хүний гэмээр багахан шалтгаанаар хамтарсан ЗГ-ыг огцоруулж үймэлгүй л төр зөсгаа тогтвортой ажиллуулья л гэж иргэд санаа зовж байна

Avatar

Нэргүй 2025-05-26 103.57.95.136

Хаанаасаа юугаа уншчихаад шаагаад байдаг юм бэ дээ. Эдийн засаг нь ачааллаа дийлэхгүй дампуурсан шт ер нь бол.

Avatar

ZOCHIN 2025-05-26 159.196.132.123

OYUN ERDENIIG DEMJIJ BNA…..AVILGCHIN ,,UNEGUI UUL UURHAIN UGUUJIIG TCADAHGUI HUS CH BGAA KOMANIUDIIN HUUHDUUDIINH N TUHAI MEDEELEL TCATCAA CH…..TEGVEL BUR AIMAAR YM BOLOH BUIZAA….

Avatar

Mon 2025-05-26 202.179.25.153

Hurdan ogtsruulj ehner solidoggui shudarga hun taviya

Avatar

Нэргүй 2025-05-26 103.57.94.168

Монгол Улсынхаа төлөө нам, хүчнүүд хамтрах ёстой. Хоосон намчирхаж, үнэндээ намаа ч бодохгүйгээр ган мөнгө бодогсод монголчуудыг эв нэгдэлтэй байлгахын эсрэг тэмцэж байна. Тийм увайгүй хулгайч, том гарын луйварчид ямар хүчтэй байгаа нь харагдаж байгаа нь энэ. Талба дээр гарсан хэдэн салиа нь арилаагүй усан тэнэг залуус хэнд үйлчилж байгаагаа ч мэдэхгүй байгаа. Амьдрал муу байгаа нь Оюун-Эрдэнийн буруу биш. Харин бидний буюу нийтийн өмч, уул уурхайг ганц нэгээрээ эзэмшиж буй тэрбумтнууд!

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.183.88

Жагсаал хөлслөөд насанд хүрсэн хүний бөгжөөр шалтаглаад харааж суухаар тийм мунаг хулгайч юм бол ил нээлттэй гуцмаар. Хөшигний ард нуугдаж доромжилж занах нь аргагүй топ хулгайчийн ааш байдийм

Avatar

зочин 2025-05-26 59.153.114.58

ТОГТВОРТОЙ БАЙХЫН ТУЛД ХАМТАРСАН ЮМ БИШ ҮҮ. ЭНЭ МАН ГЭДЭГ ҮНЭН БУСНИУЛАГЧИД ЮМ АА.

Avatar

Нэргүй 2025-05-26 202.9.40.84

ДЭМЖИГЧ ЭСЭРГҮҮЦЭГЧДИЙГ ЭСРЭГЭЭР НЬ БИЧСЭН БАЙНА ШҮҮ……………………МЯНГА МЯНГААРАА ДЭМЖИЖ БАЙНА, ЕРӨНХИЙЛӨГЧИД ОГЦРУУЛАХГҮЙ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН БАЙГАА

Avatar

Нэргүй 2025-05-26 162.211.165.235

Төрдөө бүү боловсролгүй, харанхуйчуудыг гаргаад байгаач ээ! Энэ улс чинь дэлхийн шившиг болсон! ОЭ огцор, орлогоо нотол!

Avatar

Нэргүй 2025-05-26 103.168.34.225

Оюукгуй монгол гэж байхгуй шуу Оюук дээр монгол улс тогтоно

Avatar

Нэргүй 2025-05-26 103.212.119.130

hamtda uhej dald orooch

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.181.201

Үхсэн нохой охмороо, чиний Оюук юугаараа Монголыг гийгүүлээв ээ ! Битгий хуцаач, муу чацгаа, Оюуктайгаа цуг далдраарай, илжиг минь!

Avatar

Нэргүй 2025-05-26 103.212.162.165

залуусдаа хүүгийнхээ талаар олигтойхон тайлбар тавьж чадахгүй өдий болгохыг бодоход үнэний хувьтай л юм байна даа. Хурдхан шиг огцорвол таарна. Арын ажил хэцүүдлээ. Зуны дулаан улирал ч удахгүй дуусна. Хурдхан шиг бантан жонхуугаа дуусгамаар байх юм….

Avatar

Зочин 2025-05-26 66.181.179.31

Үнэн! Хамтарсан ЗГ-ыг тараах бол 2-р асуудал. Нэгдүгээр асуудал нь Оюун-эрдэний орлогыг нотолж, шалгах асуудал. Оюунэрдэнэ буруутай нь тогтоогдвол огцорно. Зөвхөн Ерөнхий сайд огцорсон тохиолдолд ЗГ-ын кабинет тарах ёстой. Хамтарсан Засгийн газрын гэрээ гэдэг юмыг зөрчсөнөөр ЗГ тарна гэсэн зүйл заалт Үндсэн хуулиас авахуулаад ямарч хуульд байхгүй шүү! Тэгээд ч тэр гэрээ гээч нь ямар ч юм байгаан? Арай УИХ-ын гишүүн ЗГ-ыг шүүмжилж болохгүй гэсэн заалт байхгүй биз дээ?ккк

Avatar

Нэргүй 2025-05-26 103.242.47.254

ХРИСТИЙН ЗОЛБИНГОО ЗАЙЛУУЛААД ДАРААЧИЙН АМЬСГААГАА БУШУУХАН ХООЛОНД НЬ ОРУУЛАХГҮЙ БОЛ ШАТАХУУНААС ЭХЛЭЭД ЧОНО БОРООНООР ГЭГЧ НЬ БОЛЖ БАЙНА ДАА МАНГАРУУДАА

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.183.88

Стратегийн ордуудыг хулгайчуудаас авч Баялгийн санд авах тухай шийдвэр УИХ, ЗГ-аас гаргасан Ард түмний их хүү Л.Оюун-Эрдэнийн эсрэг нөгөө олигархиуд, луйвраараа амташсан мэргэжлийн намтай хавсарч дайрсаар унагалаа. Ямар нам, хэн гарсан ч энэ шийдвэрийг биелүүлэх ёстойю

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.181.201

Энэ христийн золбин Баялагийн сан байгуулаад ӨӨРӨӨ л иднэ ш дээ ! Монголд байгуулсан сангуудаас төрийн алба ныханд тоногдоогүй сан нэг ч байхгүйшүү дээ !!
Тийм байтал Баялагийн сан байгуулах гэж зүтгэх нь тэнэг хэрэг л дээ, одоохондоо шал дэмий !!!
Төрийн томчуул нь л хуваагаад идчихнэ шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2025-05-26 202.9.40.84

ЗҮАСГИЙН ГГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГАА ….МЯНГА МЯНГАН ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДАА ДЭМЖИЖ БАЙГАА

Avatar

Нэргүй 2025-05-26 202.55.188.98

золбин данх

Avatar

Нэргүй 2025-05-26 202.126.89.145

ТАРВАГА ГОШИГРОХ ЦАГАР

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Сүүлийн 2 сонирхол нь ялж байна байна шүү янз нь 2025-05-26 66.181.183.53

Оюун-Эрдэний ЗГ-ыг огцруулах 4 сонирхол: 1/Стратегийн ордуудаас баялгын санд төвлөрүүлэх хөрөнгө мөнгөтэй холбоотой уурхайг эзэмшиж байгаа эздийн сонирхол, 2/Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг, Удаанжаргал мэт гадаадад хяраад хэвчихсэн, Монголдоо ирэх хүсэлтэй хүмүүсийн сонирхол, 3/2028 оны сонгуульд ялалт байгуулахад гай болно гэсэн бодлоор Хамтарсан ЗГ-ыг илт эсэргүүцэгч АН-ын гишүүдийн сонирхол, 4/Албан тушаал аваагүйдээ гомдож, ил, далд тэмцэж буй МАН-ын хуучин сайд нарын сонирхол г.м.

Avatar

Нэргүй 2025-05-26 103.212.119.213

хэцүү ч юм даа, оюун-эрдэнэ олигархуудыг засагтаа авсан нь буруу байсан юм , эцсийн эцэст эх орондоо юу хийв гэж л ажлыг чинь дүгнэх тул ажиллаг, шударга хүмүүсийг авах ёстой байсан юм

Avatar

зочин 2025-05-26 66.181.180.209

Сөрөг хүчний гол зорилго бол одоогийн төрд ажиллаж байгаа гол хүмүүсийг тухайлбал ерөнхий сайд Оюунэрдэнийг ,гүтгэж гүжирдэх ,нэр төрийг унагах,авилгач ,луйварч, хулгайч ёс зүйгүй этгээд болгох явдал, Энэ нь зөдхөн манайд бус бусад оронд ч ийм,Тухайлбал Орост, Навальны талынхан илт гүтгэлэг өрнүүлж байсан, Үүндээ мэдээ мэдээлийн хэрэгсэлийг өргөн ашигладаг, Иргэд ялангуяа залуус үүнд их итгэнэ, Гэтэл хууль хяналтын холбогдох байгууллагын шалгалтаар энэ нь нотлогдодгүй,Гүтгэлэг болж хувирна

Avatar

Нэргүй 2025-05-26 202.9.40.252

х***а манжууд монголд оргнж олон болчоод олон түмэн гэж хуцахгүй шүү х***а манжда очж галзуураарай 35 жил асар их хулгай хийж туйлсан төлөөс төлнөө.

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.166.134

мангар царайтай, ярих чадваргүй, мэдлэг боловсролгүй, хүмүүжил төлөвшилгүй, ямар ч баримжаагүй /400 сая жуулчин, тамхи татвал 50 саяар торго/, кино үзэж бхдаа тэмдэглэл хөтөлдөг, ард түмнийг ялаа гэж доромжилдог новшийг хурдан огцруул

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.191.127

золбин Данх аа зайлуулаач

Avatar

Төвд хүү 2025-05-26 122.201.31.33

Хэрлэн муу гөлөг хуцаарай Элбэгдоржийн гутлын алчуур

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.191.127

Энэ Бэрхийн золбин ллараа зайлуулахгүй бол талбайд погжгор Өтгөнбаатар мэтийн троллуудаар орилуулж эхэллээ. Жагсаалын эсрэг жагсаал турхирдаг новшийн аргатай Жонхуугийн суга. АН огцруулах өргөдлөө гарын үсэг зуруулаад 32 болгоод энэ бутачийг зайлуулаач. Эхэлсэн ажил гээд гуцаад байхын …ямар ажил эхлүүлсийн. Мөнгөний ханш 2-3 дахин уналаа…дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 30% уруудлаа…ард түмний амьдрал хутганы ирэн дээр байна. Жижиг орон нутгийн чанартай мөргөлдөөн ч гарч магадгүй. за

Avatar

Нэргүй 2025-05-26 103.57.95.95

Данхыг зайлшгүй огцруулах ёстой. Данх энэ хэвээрээ байвал Монгол улсын ардчилал устах эрсдэлтэй байна. Түүний хар пи ар түүний ахын тархи угаалтаар монголын төрийн ажил явдаг боллоо. Одоо зүгээр данхыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй үүн дээр УИХ ын гишүүд хариуцлагатай шуурхай арга хэмжээ авмаар байна. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстойгоос биш тосгоны мангар оркын авир араншинг харж саатах ёсгүй. Данх хэзээ ч өргөдлөө өгөхгүй, одоо магадгүй хятадаас дэмжлэг авах гарц хайж байгаа байх.

Avatar

Иргэн 2025-05-26 202.126.91.62

Кноп дардаг УИХ-ын 126 даа намайг дэмжээрэй гээд өгдөг юм аа өгөөд явж байгаа бололтой!

Avatar

Нэргүй 2025-05-26 103.212.162.56

Elbegee sanasandaa yg hurchih geed odoo saihan nemj baina uu? Tanai site iig unshihaa boliod haaya elbegeetei holbootoi yum garahaar yag neg yum bichsen baigaa geheer l bichsen baidag daa.

Oyun-Erdene deer togtson tur bish Oyun-Erdeniig gargaj ta nariin bulhaig uudlulah gesen humuusiin toloolol ni Oyun-Erdene gedgig oilgohgui l dee.

Avatar

Зочин 2025-05-26 202.179.18.210

Бүлэглэлийн ялаанууд, хөлсний жагсагчид Ерөнхий сайдыг тийм амархан огцруулж чадахгүй. Бүлэглэл эздийнхээ захиалга, санхүүжилтээр ялна гэж бодож байгаа бол эндүүрэл. Монголын ард түмний хэдэн хувь та нарыг дэмжиж байгааг бодож үзсэн үү?

Avatar

Нэргүй 2025-05-26 162.211.165.235

арчаагүй амьдарч байж хөлсний жагсагчид гэчихжээ!! Иргэд чинь тэвчихээ байгаад орлогоо нотол, огцор гэж байна! хийсэн юм юу ч байхгүй угаасаа чадваргүй ОЭ зайлах ёстой!

Avatar

Нэргүй 2025-05-26 202.55.191.194

илжигдоржийн сайт юм гээ биздээ

Avatar

Нэргүй 2025-05-26 139.5.218.56

За яахав дээ тэр бүлэглэинй мөнгөөр гарын үсэг зурсан хүмүүсийн тоо нь 150 мянга хүрсэн юм байна гэж ойлголоо. Харин Оюун-Эрдэнийн засгийгщн газрыг болон ерөнхий сайдыг дэмжих хүмүүсий гарын үсгийг зуруулаад үз дээ. Хэд дахин илүү байх болно. Айхгүй бол сая төгрөгөөр мөрийцөх үү Хэрлэн нэртэй сэтгүүлчийн оронцог оо

Avatar

Zochin 2025-05-26 51.162.126.205

Just f…cking get off Oyun-Erdene. you are not a man. you are pussy who can even be a man. How dare you be still there.

Avatar

Зочин 2025-05-26 66.181.161.19

Огцор

Avatar

Нэргүй 2025-05-26 202.126.88.66

Ерөнхий сайдыг огцруул

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.181.66

pls go home dmfr

Avatar

зочин 2025-05-26 66.181.180.209

Улс орны оршин тогтнох, хөгжин дэвших, цэцэглэн хөгжихөд сайн удирдагчийн үүрэг роль асар их ,Аль ч орны түүх үүнийг гэрчилдэг, Жишээ нь манай Чингис хаан, Орост Догшин иван, агуу Петр, 2-р Екатерин хатан хаан, В,Ленин, И,Сталин, өнөө үед В,Путин, Оросын ард түмэн түүнд итгэл хүлээлгэж, 20 гаруй жил ерөнхийлэгчөөр сонгов,Одоо хүртэл оросын нийт иргэдийн 80 гаруй хувийн дэмжлэг хүлээсээр байна, Орос орныг сүйрлийн хонгилоос татан гаргаж хүчирхэгжүүлэв Барууны 52 орны түрэмгийллийг няцааж байна

Avatar

зочин 2025-05-26 66.181.180.209

Хэрэв В,Путин түүний нам төрд гарч улс орноо авраагүй бол орос орон өдийд барууны хоол болох байсан, Орос үндэстэн, үндэс угсаагаараа сүйрч усдаж ч болох байв, Сталины засаглалын үед бүтээсэн атом болон цөмийн з****г орос орны тусгаар тогтнолыг харийн түрэмгийлэгчдээс найдвартай хамгаалж ирсэн, Аль ч оронд жинхэнэ эх оронч сайн удирдагч туйлын чухал, Хэрэв монголчууд ЗХУ-ыг түшээгүй бол өдийд бидний хувь заяа яаж эргэх байсан бол оо, Ардын хувьсгал бидэнд зөв замыг нээж өгсөн

Avatar

Нэргүй 2025-05-26 188.162.254.6

зургаан жил кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, зургаан жил шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагч хятад улсын иргэн баярцогтыг дарга гэж долигнож дууддаг, зургаан жил хамгын олон улныханыг гэрт нь угаартуулж алсан, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг еронхий сайд Монгол улсад хэрэгтэй юу ???????

Avatar

Нэргүй 2025-05-26 14.1.81.65

1990 онд Монгол бүрэн тусгаар тогтнолоо олж авсан цагаасаа хойш 35 шахам жилд 4/4 жилээр ээлжлэн үе үеийн Засаглагчид Улсаа Хорлох Уралдаан Оролцогчид байж ирсэн. Түүнээс гэнэт Оюукийг буллидээд яахавдээ….Монголын баячууд чөмөөрөө л BENZ, COCO CHANEL, SAMSUNG, APPLE хэрэглэж хачин баян амьдрагсад Хан Уул аар дүүрэн байгаадаг

Avatar

Нэргүй 2025-05-26 202.9.40.252

Нам төр-р битүү зэвхийн царайлсан хулгайч х***а манжууд. Сэжгийн 35 жил хулгайлж туйлсан.

Avatar

Нэргүй 2025-05-26 103.212.117.123

SEXSEER VANXANDI80955877BOOW XXNO ANUSDI

Avatar

Zochin 2025-05-26 91.86.153.163

mongolchuudaa, daraa garah said chin uo ch hiih chadvargui gehdee ger buleeree hov hooson guilgachin l baival demjih uu?

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.185.153

зайлаач муу данх.

Avatar

мэндээ 2025-05-26 202.70.43.6

оюунэрдэнэ шиг сайд ажилласан сайд алга да тиймээ

Avatar

Нэргүй 2025-05-26 202.9.40.84

ТЭГЭЛГҮЙ ЯАХАВ, ТИЙМ БОЛООД БӨӨНӨӨРӨӨ ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2025-05-26 139.5.217.106

шантаачин нөхөр.Юм болохоор л удахгүй зарлана, хуйгаар нь байхгүй болгоно гээл 6 жил боллоо

Avatar

болд 2025-05-26 202.70.43.6

ардилчсан намын сайт дээ танайх ийм юм бичих нь аргагүй лдэ

Avatar

Нэргүй 2025-05-26 103.111.68.3

Оюун-Эрдэнэ дээр тогтдог уурын зуухч байхгүй

Avatar

Монгол хүү 2025-05-26 64.119.29.63

ТӨР ХҮНЭЭР ДУТДАГГҮЙ ЮМ, ТӨРСӨН ХЭД ЧИНЬ Л ЧАМААР ДУТАЖ МЭДНЭ… ВСЕ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж