Нефть импортлогчид АИ-92 автобензины үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр өсгөөд байна. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах тайлбар хийлээ.
-АИ-92 автобензины үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр өслөө. Үнэ өсгөсөн нь аргагүй тохиолдол байсан уу, аль эсвэл улс төрийн энэ эгзэгтэй үеийг ашиглаад нэмчихэв үү?
-Нефть импортлогч компаниудтай бид тавдугаар сарын 5-нд ярилцаад тавдугаар сарын 25-нд дахин уулзаж ярилцъя гэж тохирсон байсан ч түүнээсээ буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Үнийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Импортолж байгаа биензиний үнэ нэмэгдээгүй. Харин ч дизель түлш тонн тутамдаа үнэ 100 ам.доллараар буурсан байхад үнэ нэмэгдүүлж болохгүй гэдгийг хэлсэн. Амралтын өдөр гэхгүй энэ асуудлыг хариуцаж байгаа Үнийн зөвлөл ажилласан.
-Нефть импортлогч компаниуд ямар үндэслэл хэлж байгаа вэ?
-Валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн.
Бид бүхний зүгээс “Дөрөвдүгээр сарын 29-нд авсан үнээр дизель түлшний үнэ хэрэглээний үнэ дээр 100 ам.доллараар буурсан байхад бусад бусад төрлийн түлшний үнийг яагаад буулгадаггүй юм бэ гэдэг асуудлыг тавьсан.
“Шунхлай” компаниас эхлээд АИ-92 -оос бусад төрлийн түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгасан гэдэг мэдээлэл ирсэн.
Үнэ нэмсэн асуудалд салбар яамны зүгээс шууд хэрэгжүүлэх хуулийн арга хэмжээ хомс, зөвшилцөх байдлаар шийдвэрлээд, Үнийн зөвлөлөөс зөвлөмж гардаг. Ард иргэдээс ирж байгаа шаардлагад үндэслээд бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан.
Нефть импортлогч компаниуд хүлээцтэй хандаж болох байсан. Улс төрийн энэ асуудалтай байгаа үетэй давхцуулах шаардлага байгаагүй гэж харж байгаа. Монополийн эсрэг хуулийг харж байгаад асуудалд хандана.
-ОХУ-аас Монгол Улс хэдий хугацаанд хүртэл түлшийг нэгэн хэвийн үнээр импорлох гэрээтэй байгаа билээ?
-Гэрээний хувьд маш хэцүү. УИХ-аар онгоцны түл нийлүүлэх тухай хэлэлцээрийг хэлэлцүүлж байх үед би хэлж байсан. Уг хэлэлцээрээр нефтийн бүтээгдэхүүнээс гадна онгоцны түлш нийлүүлэх асуудал яригдсан. Хамтад нь хэрэгжүүлнэ гэдэг байдлаар ОХУ хэлсэн. Нефть бүтээгдэхүүнээр хангах хэлэлцээрийг зурсан ч нөгөө хэлэлцээрийг парламентаар ёсчлон баталж байж, хоёр хэлэлцээр хамтдаа хэрэгжинэ. Тийм учраас импортолж авч байгаа улс талаасаа бичиг баримт хүнд байна.
-АИ-92 нийслэлд нэг литр тутамдаа 200 төгрөгөөр өсч байгаа бол орон нутагт литр тутамдаа 500 төгрөгөөр өсч байна. Нефть импортлогч компаниудад торгууль тавина гэсэн үг үү?
-Өмнө нь торгууль акт тавигдаж байсан. Торгууль тавих шаардлага үүсвэл тавь гэдэг талд нь зогсоно. Бид ард иргэдийнхээ талд байна. Ярьсан тохирсондоо хүрэлгүй шийдэж байгаа бол бид ч бас зохих арга хэмжээг авна.
Г.ХОРОЛ
Нэргүй 11 цагийн өмнө 158.59.146.30
importloh erhiig ni tsutslah l hamgiin zuv garts daa, uur songolt baihgui, 1) shatahuunii asuudal 2) eruul mend, 3) bolovsroliin asuudald huviin hevshil davamgailj boldoggui salbaruud shuu, bugd l mungunii hoinoos yavna, yavdag,
Нэргүй 2025-05-26 139.5.216.70
Hed dahin ondor torgyyli onogdeel,Trhiig ni tsytsal.
Нэргүй 2025-05-26 202.131.238.26
шатахуун импортлогчид ингэж байгаа бол роснефтийн колонк оруулья өө,
зочин 2025-05-26 202.126.88.86
Монгол улсад юм л болвол зах зээлд нөлөө бүхий том компани хэт их ашгийн төлөө эсхүл улс төрийн нөхцөл байдлаар үндэслэлгүйгээр үнээ огцом нэмдэг байдал хэвийн зүйл боллоо. Иймд эдийн засагт үнийн хөөрөгдөл бий болгож бга Монопол болсон компаниудыг Монопол байдлыг задлан жижиг компани болгон задла, ямар ч хуулийн этгээд хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Төрийн дээр гарч сууж болохгүй. Компаниуд Хууль бус ажиллагаа явуулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах, татан буулгаж болно.
Зочин 2025-05-26 202.9.40.70
Одоо үнийг нь чөлөөлөөд татвараа ав. Төр буй дор татвар буй. Ингэж Монгол улсыг наймаачдаасаа айж хулчисан байдал нь авилгачдыг бий болгож жинхэнэ Монгол угсаатны цөм үгүй болж байгаа юм. Ганц жишээ хэлэхэд Хятадын цагаан сар болоход Нархнтуул, 100 айлын наймаачид хадамлах гээд нүүдэг болсон
Нэргүй 2025-05-26 202.9.40.109
Наад үнээ нэмээд бгаа компануудын гэрээг цуцал орсын колонкуудыг оруулья хэрүүл хиыхгүй амар знэ ч нэмэгдэхгүы
Нэргүй 2025-05-26 103.57.94.196
за яахав хасаад 100 нэмэгдээд тохирох болов уу.
ЗҮГЭЭР ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛ 2025-05-26 103.57.92.195
ДУРТАЙ НЬ ЧАДВАЛ БЕНЗИНЭЭ ЗӨӨГ. ЯАГААД ЦӨӨН ХЭДЭН КОМПАНИУД ОЛИГОПОЛЬДОХ ЁСТОЙ ГЭЖ???
Данх 2025-05-26 202.9.46.191
Зүгээр л наад панзчин компаниудынхаа шатахуун импортлох зөвшөөрлийг нь хүчингүй болгоод хая! Өөр аж ахуйн нэгжүүдэд авилга мөнгөгүйгээр зүгээр өгчих.
Зочин 2025-05-26 66.181.183.95
ИМПОРТЫН ШАТАХУУНААС ОНЦГОЙ ТАТВАР АВАХАА БОЛЬЧИХ ТЭГВЭЛ ҮНЭ САЙН БУУНА ДАА
Нэргүй 2025-05-26 66.181.186.116
Орост ганцхан Роснефть гдг компани бдг юм шиг ярих юм. Орост Газпром, Лукойл, Татнефть болон бусад олон нефтийн үйлдвэрүүд бна. Бензин түлшний бирж ч бна. Бүгд экспорт хийх хүсэлтэй. Бүгд бензин, түлш, онгоцны түлш үйлдвэрлэдэг. Монголын компаниуд бүгдээс нь, аль хямд үнэ өгснөөс нь авч байгаа. Нийлээд 95% болдог. Олон эх үүсвэрийг 1-хан эх үүсвэр болгох гээд зүтгээд бга нь ойлгомжгүй. Роснефтийн суурин төлөөлөгч л тийм ажил хийх байх.
Эрднээ 2025-05-26 103.212.118.223
1 тн дизель түлш $400 байдагийг чи мэдэхүү?? Тэгтэл түлшний наймаачид хэдээр зардаг билээ. Үүнийг л зохицуулж чадах засаг бидэнд хэрэгтэй бна.
Иргэн. 2025-05-26 43.228.129.139
Энэ долларын ханш нь ингэж өсөөд байхад арга ч гүй юм уу даа.
зочин 2025-05-26 139.5.219.11
Муу хулмаст иванууд ямар муухай нээнтэгтэй новшнууд вэ! Бензины импортыг онгоцны шатахуунтай холбоод өгсөн бна. Бензин ярингуут онгоцны түлш гэж хуцаад унах юм бна. Тэгээд манай УИХ ёсчлон батлах ёстой болж бна. Бид нарт дандаа гай авчирдаг, манай улсын хөгжилд байнга саад тотгор болдог өмхий рашкагийн удирдлага хурдхан шиг далд ороосой!!!!
Ту ван жу 2025-05-26 203.91.116.130
Үнийн зөвлөл гэдэг гаж солиотой юмаа татан буулгаач, импортлогчдыг ойлгож, дэмжих, зөвлөх үүрэгтэй болохоос ард түмэн, төрийн нэрийн өмнөөс хүчээр дарангуйлж 5 жил үнэ барьлаа. зах зээлийн жамаар нь орхиоч. харин импортын тусгай зөвшөөрлөө цуцал. чадаж байвал хэн боломжтой нь оруулж ирэг.
Зочин 2025-05-26 66.181.186.85
чи зайлаа бузар минь өөрөө найруулчаад худлаа шаагаад хэрэггүй шд
Нэргүй 2025-05-26 103.57.95.95
Туваан данх хоёр гашуун сухайт ганц мод боомтын хил холболтын төмөр зам нэрийн дор эрдэнэс таван толгойн уурхайн 2 ордыг хятадуудад өгсөн үйлдэл чинь та нарыг түүхэнд хараар үлдээх болноо. авлигын хэрэг чинь удахгүй илчлэгдэх биз.
Нэргүй 2025-05-26 202.126.88.164
яамны хэрэг байгаа юм уу??!!!
Нэргүй 2025-05-26 45.117.34.139
Асуудал гарахаар хууль харна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хуулиа мэддэг хүн танай яаманд байдаггүй юм уу? Тэмээ гэхээр ямаа гэдэг энэ төрийн түшээдийн байгаа царайг дээ
Зочин 2025-05-26 103.57.94.75
Импортийн зөвшөөрлийг хүчингүй болгооч. Улс өөрөө худалдаа хийгээс. Нөөцийн савтай болоооч
Нэргүй 2025-05-26 202.131.236.22
долларын ханшнаас болсон юм бол яагаад ганц АИ92 өсөөд бусад нь хэвийн байж болж байгаа юм бол. энэ худлаа тайлбар шиг байна
Нэргүй 2025-05-26 59.153.114.84
Долларын ханш өссөн ч дэлхийд нефтийн үнэ буурч байна. Энэ шатахуун импортлогч нарыг залхаах ганц арга байгаа нь гадаадын бензин нийлүүлэгч нарын колонкийг ядаж холын аймгуудад байгуулах. Эс тэгвэл үгсэн хуйвалдаж бензиний үнийг нэмсээр байх болно. Алийн болгон дотоодын аж ахуйн нэгжийг дэмжиж байна гээд иргэдийн амьдралыг үнийн өсөлтөд сөхрүүлж дундаж амьдралтай иргэдээ ядууруулах гэсэн юм бэ хайр даахгүй амтьтдыг намнаад өгөх хэрэгтэй. Олонхийн эрх ашгийг цөөнхийн эрх ашгаар сольж болохгүй
Нэргүй 2025-05-26 203.169.48.150
05 сарын 05-наас 05 сарын 25 хүртэл шуурхай шийд гаргаж байхгүй, юугаа хийж байсан юм бэ. Төр өөрөө ийм удаан байхаар ажил яаж явагдах вэ дээ. Өөрсдөөсөө хариуцлага нэхээч