Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ

Жил бүр зохион байгуулдаг “Дисковер Монголиа 2010” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын найм дахь удаагийн олон улсын чуулга уулзалт өнөөдөр өглөө “Хүүхдийн ордон”-д эхэллээ.  Уулзалт Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин буюу дэлхий нийтийн чиг хандлага, тойм сэдвээр эхлээд байна. Хуралдааны хүндэт зочин, “Бер Долбер” группийн ерөнхийлөгч Бернард Гуарнера хамгийн түрүүнд “Хаана хөрөнгө оруулбал зохистой вэ?” сэдвээр илтгэл танилцуулсан бол чуулга уулзалтын үеэр гадаад, дотоодын 90 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж