Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцууд бензин, түлшний үнийг урьдчилан мэдэгдэхгүйгээр нэмээд буй. Иргэд шатахууны үнийг аж ахуй нэгжүүд санаатайгаар нэмж байна гэж хардаж байгаагаа ч илэрхийлсэн. Тодруулбал, бензиний үнэ нийслэлд 200 төгрөгөөр нэмсэн бол орон нутагт 300-500 төгрөгөөр нэмээд байгаа юм. Харин үнэ нэмэх талаар холбогдох яаманд урьдчилан мэдээлсэн эсэх талаар тодруулахад дараах хариултыг өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өгсөн мэдээллээр, аж ахуй нэгжүүд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасан. Аж ахуй нэгжүүдийн гаргасан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг тавдугаар сарын 23-нд Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмсэн.
Ямартай ч одоогоор бензиний үнэ буураагүй байгаа бөгөөд дизель түлшний үнийг хуучин хэвээр худалдаалж байна.
зочин 2025-05-26 66.181.160.98
УлаанҮдэд манайхтай бараг адилхан л үнэтэй байна лээ шд . Бараг үнэтэй ч шахуул байна лээ ..Манай хэд яаж ашиг олдог юм болдоо
? л гэмээр
Нэргүй 2025-05-26 202.9.40.109
Зөв эрхийн цуцал торгууль тавь
Данх 2025-05-26 202.9.46.191
Шалгаж байна гээд үүрд мөнх таг чиг болдог шдээ боль боль, 20-хон сая төгрөгөөр торгож байна гэж шагнана биз. зүгээр зөвшөөрөлтэй нь ярь!
Нэргүй 2025-05-26 66.181.168.8
Төр одоо л төмөр нүүрээ гаргаж харуул даварсан компаниудын зөвшөөрли йг шууд цуцал шударгаар өрсөлдөж чадахгүй улс төрийн үймээн самуун далимдуулсан ийм арчаагүй эздийг торго татан буулга ийм олон штс байх шаардлага ч байхгүй
Зочин 2025-05-26 59.153.115.47
Шалгаад шатахуун авсан бидэнд зөрүү мөнгийг нь өгөхүү? Төргүй улс шиг л байх юм. Нефтийн хэдэн компаниуд ёстой нэг тоглох шиг л болж байна даа. Ер нь олонхийн төлөө төргүй болоод удаж байна даа.
Ахмад 2025-05-26 202.9.41.121
Ер нь манайд хувилдааныг зохицуулах тухай хууль хэрэгтэй. Нэгэнт л ер нь стратегийн гол гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг төрийн зөвшөөрөлгүй, хувилдан дур мэдэн нэмэгдүүлсэн тохиолдолд тэднийг гуйж царай алдаж, торгож ддүр үзүүлээд хэрэггүй ээ. Шууд л зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй. Тэгээд өөр арга замыг олох хэрэгтэй.
Нэргүй 2025-05-26 66.181.189.241
Орост дургүй монголчууд аа, та нар бензиний үнэ нэмэгдэхэд ба түлш тасрахад гуйлгачин царайлж байгаа биз дээ.
Мөөгий 2025-05-26 45.117.32.102
2000 төгрөгөөр нэмэгдчихээд бахад 200 төгрөг гэж бичээд байх юм ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ
Монгол хүү 2025-05-26 64.119.29.63
ИЙМ ҮЕД ЭРҮҮЛ УХААНТАЙ ТӨР ЯААДАГ ГЭЭЧ БҮХ ОЛСОН ОРЛОГЫГ НЬ ХУРААГААД, КОМПАНИЙГ НЬ ДАХИН ИЙМ ЮМ ХИЙЖ БОЛОХГҮЙ ЮМ БАЙНА, БИД ЭНЭ УЛС, АРД ИРГЭД БАЙХГҮЙ БОЛ ӨӨР УЛСАД ХЭН Ч БИШ ГЭДГИЙГ НЬ МЭДЭРТЭЛ МОНГОЛЫН АРД ИРГЭДИЙГ ХАМГААЛЖ ТОРГООД ЦААШИД ИЙМ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХГҮЙ Ч БОЛГОДОГ ЮМ ДАА!!!
ХУУЛЬЧ 2025-05-26 202.9.46.147
НӨГӨӨ 30 ОНЫ МОНГОЛД БОЛСОН ЗҮҮНТНИЙ НУГАЛАА ГЭДЭГ ЭХЭЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ Л ДЭЭ.,,,,,ДАРАА НЬ 35,000 ШАХАМ ХҮНЭЭ ТӨР ЗАСГИЙН БОДЛОГЫГ ДАГААГҮЙ ГЭЭД ,ЦААЗАЛЖ,,,,,,,,ӨМЧИЙГ ШУУД ХУРААХ ТҮҮХИЙГ ДАВТАХ ХЭРЭГҮЙ ЮМСАН. ,,,, ҮНДСЭН ХУУЛИАРАА ИРГЭНИЙХЭЭ ХУВИЙН ӨМЧИЙГ ДАЙЧЛАН АВАХ, ХУРААХЫГ ХОРИГЛОСОН/16,3/.,, ХАРИН УЛС НИЙГЭМД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ,,,БАС АЛБАН ТУШААЛТАН АВИЛГАЛ АВСАН НЬ НОТЛОГДСОН ТОХИОЛДОЛД ШҮҮХЭЭР ХӨРӨНГӨ ХУРААХЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЗААСАН ШҮҮ ДЭЭ ,,,,
хөх 2025-05-26 66.181.164.23
та нарт ТҮЦ нээс өөр эр бяраа гаргаж чаддаг юм байна уу МАН малуудаа, одоо тэр энгийн ардыг айлгадаг б** шийдэмтэй цэрэг цагдаагаа авч очоод колонкыг нь лацдаач…хэдэн аймхай хулчгар банди нар төр болж тглож байгаам, жинхэнэ хүчтэй төр бол хуцаад байгаа олигархиудаа байранд нь аваачиж тавьдаг юм
Зочин 2025-05-26 59.153.115.47
тийм төр байх үндэсгүй юм. Тэднийг энэ олигархууд чинь тавьж байгаа юм байна.
Нэргүй 2025-05-26 103.212.116.73
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бну? Үнээ нэмээд бгаа гаруудыг хаширтал нь торгооч
Нэргүй 2025-05-26 139.5.217.36
Машинаа зам дээр орхиж бослого шаардлага тавьцгаая!
иргэн 2025-05-26 122.201.31.178
Роснефтийг оруулаад ирээ. бүгд л адилхан ченж шүүдээ
зочин 2025-05-26 124.158.108.239
зөвшөлцөлгүй үнэ нэмхэд тэдэн тэрбумын торгууль төлнө гэж зааж өгөх хэрэгтэй, даварсан луйварчид хариуцлагаа хүлээ
Нэргүй 2025-05-26 66.181.189.63
Тэгээд л дундаа ордог дөөөөөө