"Хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалт байхгүй"

"Хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалт байхгүй"

"Хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалт байхгүй"

ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Ардын намын шийдвэрээр засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. Орлогоо нотлоод, үгүй бол хариуцлагаа үүрээд явах нь аль ч улстөрчийн үүрэг. Энэ нь хамтарсан Засгийн газрын асуудал биш гэдгийг хэлэв. 


ХҮН намын дарга Т.ДОРЖХАНД:

-Хамтарсан Засгийн газар маш сайн ажилласан. Засгийн газрын бүх сайдууд сайн ажиллаа. Тухайлбал, Эрчим хүчний реформ хийж чадлаа. 2028-2030 он гэхэд Эрчим хүчний бие даасан, хараат бус болох боломжтой болсон. Гэтэл нэг намын бага хурлаар дүгнэж гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаад харамсаж байна. Монгол Улс парламентын засаглалтай улс. Ардын намын шийдвэрээр засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. Үндсэн хуулийн дагуу УИХ асуудлаа шийдээд явах нь зөв. Монгол Улс ардчилсан улс. Ерөнхий сайд өөрөө бүлгүүдэд танилцуулга хийх хэрэгтэй.

Би өмнө нь хэлж байсан. Дахиад хэлье.  Орлогоо нотлох нь зөв, залуус жагсаал хийж байгаа нь ч зөв. Гэтэл орлогоо нотлох ёстой асуудлыг хамтарсан Засгийн газрын асуудал болгоод, МАН-ын бага хурлаар хэлэлцээд явж байгаа нь буруу. Бид улс эх орныхоо эрх ашгийг эхлээд  харж байгаа юу гэдэг шаардлагаа МАН-д тавьж байгаа. ХҮН яаж ч шүүмжлүүлж болно. Бидэнд Монгол Улсын эрх ашиг үргэлж нэгдүгээрт.

Орлогоо нотлоод, үгүй бол хариуцлагаа үүрээд явах нь аль ч улстөрчийн үүрэг. Л.Оюун-Эрдэнэ ч бас орлогоо нотолж чадахгүй бол ажлаа өгөөд явах ёстой. Энэ нь хамтарсан Засгийн газрын асуудал биш шүү дээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан бол хариуцлага хүлээнэ гэж өөрөө хэлсэн байна. Хүүхэд нь ирээд хууль, хяналтын байгууллагад шалгуулж байгаа юм билээ. Хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалт байхгүй. АН-ын дарга хариуцлагаа хүлээж ажлаа өгнө гэсэн байна. Миний хувьд өөр байр суурьтай байгаа. Улс орныхоо төлөө шүд зуугаад цааш явах нь зүйтэй гэж үзэж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

судлаач 2025-05-26 202.131.251.130

Эргүү Доржхандыг Засгаас гаргах ёстой. Яасан их албан тушаалд дуртай н**ш вэ? Наранбаяр гэдэг ганц сайдыг нь хараачээ. Ёстой хүүхдийн хэлдэгээр үхэж байгаа амьсгаа шүү дээ. Боловсролын салбарыг амьгүй сүг болголоо.Ямарч томилгоо хийж чадахгүй адгийн муу ү****ц амьтан бна даа.Үүнний хажууд х***а Энхамгаланч түйвээж өгсөн шүү дээ.Хөвсгөлийн олон хүнийг их сургуулийн захирлаар шууд томилсон.Өнөөдөр тэд нар инээгээд , цаг хожоод явж бна. ХҮН намд томилох хүн байхгүй бололтой. ХҮН намыг засгаас хөө.

Avatar

зочин 2025-05-26 59.153.114.58

Доржханд маш зөв хэлжээ. Хамтын хариуцлага гэж юу яриад байгаа юм бэ.

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.183.88

Гуйл нь цухуйваа.Намыхан нь дарамталсан байх. Оюукаг золиослоод ХҮН үлдэх гэнэ. Насанд хүрсэн залуугийн бөгж бол шалтаг байсныг бүгд ойлгочихсон андаа!

Avatar

Нэргүй 2025-05-26 192.82.66.174

хэ хэ хэ. чамд суудлаа өгөх улс төрийн зориг байхгүй л дээ. тэр байтугай Оюук-н УЛААН ХАМГААЛАГЧ болоо биз дээ

Avatar

Нэргүй 2025-05-26 103.57.95.95

БАНГАЛАДЕШ л***р ЦАХИЛГААН ДУЛААНЫ ҮНЭН ДЭЭР АРД ТҮМНИЙГ ҮНЭХЭЭР ДОРОМЖИЛСОН ДОО.

Avatar

Нэргүй 2025-05-26 203.98.77.114

Хамтарсан ЗГ байх ёстой, ЕС-ын асуудал бол тусдаа асуудал

Avatar

Зочин 2025-05-26 82.144.201.2

76 гишүүний тоог 126 болгох ажлыг эхлүүлсэн шандаа шадар сайдын шагнал хүртсэн этгээд. үүний э/з-ч юу юмб…хоосон толгой…

Avatar

Зочин 2025-05-26 202.9.47.1

ХҮН намын засгаас гарах болохоор бүр байж чадах аа байчихлаа

Avatar

irgen 2025-05-26 59.153.115.218

хэдхэн суудал авчихаад эрх баригч аятай аашлах энэ бангладеш чинь улайрсан луйварчин байна ш дээ.

Avatar

Иргэн 2025-05-26 202.126.91.193

хамтраад дараагийн сонгууль хүртэл явах ёстой.

Avatar

зочин 2025-05-26 124.158.108.239

хамтраад явах нь зөвөө

Avatar

Нэргүй 2025-05-26 202.126.91.120

хүн нам гэж бүр худлаа хүн муутай нуруугүй овилгогүй дотуур тамиртай хорчин залуу юм байнаа энэ хар залуу чинь

Avatar

зочин 2025-05-26 66.181.180.209

Өөрсдөө хамтран байгуулсан засгийн газраа АН-ынхан өөрслөө татан унагасан, Хамтран ажиллах боломжгүй болтол сөрөг байр сууринаас ажиллав,Тарифийн дайн,нүүрсний үнийн уналт,валютын ханш зэрэг гадаад хүчин зүйлээс болж,эдийн засаг маш хүндэрч,төсийн орлого энэ 4 сард 12,7 хувь буюу 1,3 их наядаар тасарлаа, Гэтэл та нар төр засагт дайсагнаж,самуун үүсгэж, байдлыг улам хүндрүүлэв ,Төлөвлөсөн ажлуудыг тасалдуулах иргэдийн амьдралыг хүндрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа нь хэнд ч тодорхой байна

Avatar

Хөөрхийс 2025-05-26 192.82.66.243

1990 онд Монгол улс бүрэн эрх чөлөөгөө олж авсан цагаас 35 гаруй жилд Улс төр баригчид нь Дотоодын Дайсаууд л байлаадаа….Улсаа яаж Хорлох Уралдаан тэмцээн аятай л Төр Барилаа Хөөрхийс ………

Avatar

зочин 2025-05-26 66.181.180.209

АН төр барих бүр эдийн зааг санхүү сүйрч иргэдийн амьдралыг хүндэрсэн, Нийгмийн өмчийг идэж уух явдал тоймоо алддаг, Иймээс ч энэ олон жил та нарыг ард иргэд төрийн эрхээс зайлуулсан, Одоо ч та нар ардын дайсны байр сууринаас ажиллаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж