ПСЖ vs Интер: Аваргуудын лигийн финалын өмнөх тойм

ПСЖ vs Интер: Аваргуудын лигийн финалын өмнөх тойм

ПСЖ vs Интер: Аваргуудын лигийн финалын өмнөх тойм
ПСЖ ба Интер багийн Аваргуудын лигийн финалын өмнөх хүлээлт – 1xBet Монголоос

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолтын өмнөх мэдээллийг "1xBet Mongolia" компани бэлтгэлээ. 


ШИНЭ АВАРГА ТӨРӨХ ҮҮ?

Пари Сен-Жермен (ПСЖ) нь 1xBet-ийн албан ёсны түнш бөгөөд клубынхаа түүхэнд анх удаа Аваргуудын лигийн түрүүг хүртэхээр зорьж байна. Тэд өмнө нь ганцхан удаа буюу 2020 онд финалд шалгарсан ч Неймар, Килиан Мбаппе нарын хамт Байерн Мюнхенд 0:1 харьцаатайгаар ялагдаж байв. Харин энэ удаад Францын гигантууд багийн тоглолт болон авьяаслаг залуу тоглогчдодоо илүү найдаж байгаа. Дасгалжуулагч Луйс Энрикегийн хувьд Усман Дембелег Баллон д’Ор-ын гол өрсөлдөгч болгон өөрчилж, мөн Дэзирэ Дуэ, Жоао Невес нарт итгэл хүлээлгэн, туршлага хуримтлуулан гайхалтай тоглолт үзүүлж байна.

Мюнхений шидэт цэнгэлдэх, уур амьсгал энэ удаад ПСЖ-ийн талд байх уу? Өмнө нь энэ хотод болсон дөрвөн финалын тоглолт бүрт шинэ аварга төрж байсан. Түүнчлэн Луйс Энрике шийдвэрлэх тоглолтуудад өндөр амжилттай явна. Түүний багууд 12 тоглолтоос 10-д нь ялалт байгуулсан. Сонирхолтой нь, Франц болон Италийн багуудын хоорондох Аваргуудын лигийн финал түүхэндээ ердөө хоёр дахь удаагаа болох гэж байна. Эхнийх нь 1993 онд болж, Марсель Миланыг ялж байв. Түүнээс хойш Францын багууд энэ тэмцээнд түрүүлээгүй.

Хагас шигшээд шалгарсныхаа дараа Луйс Энрике баг нь Барселонатай биш, Интертэй тоглохоор болсонд баяртай байсан ч, Италийн баг бүр ч хүнд өрсөлдөгч байж мэдэх юм. Интерийн гол онцлог бол өрсөлдөгчийнхөө тоглолтод төгс дасан зохицох чадвартай. Тэд эсрэг багтаа санаачлагыг өгч тоглодог ч, өндөр хэмнэлтэй прессингт тайван тоглож чаддаг бөгөөд сөрөг довтолгоог тун аюултай гүйцэтгэдэг.

ИНТЕРИЙН ЭРГЭН ИРЭЛТ

Симоне Инзагийн удирдсан баг хоёр жилийн өмнө Манчестер Ситид финалд хожигдсон. Энэ удаад тэд өмнөх алдаагаа давтахгүйн төлөө хичээнэ. Интер нийт зургаан удаа финалд тоглож, гурван удаа түрүүлсэн түүхтэй.

Интерийн хувьд “Альянц Арена”-тай сайхан дурсамжаар холбогддог. Тэд энэ цэнгэлдэхэд Байерн Мюнхенийг 2:1-ээр хожиж, хасагдах шатаа давсан. Хасагдах шатны туршид Интерийн тоглолт үнэхээр итгэл төрүүлсэн. Байерн болон Барселонатай хийсэн тоглолтод тэд фаворит биш байсан ч, хүчирхэг зан чанараа харуулан финалд шалгарсан билээ.

Лаутаро Мартинес онцгой анхаарал татаж байна. Аргентин довтлогч Каталонуудын эсрэг хариу тоглолтод бэртэлтэй тоглосон ч гоол оруулж, нэг торгуулийн цохилт олж авч чадсан. Аз болоход Интерийн ахлагч финалд оролцох боломжтой болжээ.

Барселонатай Миланд болсон тоглолт зөвхөн Лаутарогийн тоглолтоор биш, харин Франческо Ачербигийн гайхалтай түүхээр ч онцлог болсон. 37 настай хамгаалагч УЕФА-ийн тэмцээнд анхны гоолоо оруулж тоглолтыг нэмэлт цагт аваачсан. Гайхалтай нь, тэрбээр энэхүү гоолыг 19 жилийн өмнө өмсөж эхэлсэн пүүзээрээ хийсэн юм. Тэд түүнд энэ финалд дахин аз авчрах уу?

Мөн энэхүү тоглолт гоёмсог шинэ түүхийг бичиж мэднэ. Жишээлбэл, хэрвээ Интер ялбал Генрих Мхитарян Аваргуудын лиг, Европын лиг болон Конференцийн лигийн гурван цомыг хүртсэн анхны тоглогч болох аж.

ПСЖ болон Интер албан ёсны тоглолтод өмнө нь огт учраа таарч байгаагүй. Харин энэ удаад тэд хоёулаа түүхэндээ шинэ хуудас нээхийг хүсэж байна. "1xBet Mongolia"-той хамт Аваргуудын лигийн сэтгэл догдлуулам финалын тоглолтыг даган үзэж, хайртай спортоосоо илүү ихийг мэдрээрэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-26 103.212.119.135

Мөрийтэй боцоог бүх төрлийн хэлбэрээр сурталдахыг хориголсон хуультай болоо биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж