Театрууд "Монгол хаан" жүжигт тайз болон жүжигчдээ алджээ!

Театрууд "Монгол хаан" жүжигт тайз болон жүжигчдээ алджээ!

Театрууд "Монгол хаан" жүжигт тайз болон жүжигчдээ алджээ!

Монголын нэрт зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг "Херо" энтертайнментын найруулагч Б.Баатарын найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болж буй. Шинэчилсэн найруулга нэрийн дор Монгол Улсыг дэлхийд сурталчилж, нэрийн хуудас болж байна гэх сурталчилгааг хийдэг. Гэвч бодит байдал дээр мэргэжлийн урлагийн театруудын үйл ажиллагааг доголдуулж байгааг уран бүтээлчдийн төлөөлөл хэлж байгаа юм.

Улсдаа ганцхан гэгддэг Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр өнөөдөр үзэгчгүй, уран бүтээлчгүй, тайзгүй болж байгааг харахад харамсалтай. Энэ асуудлыг нээлттэй хэлж, ярих гэхээр "дээрээс" нь дарамталдаг гэх сураг дуулдах болов.

"Тамгагүй төр" жүжгийг 2022 онд анх УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан.

Тухайн үед нийт 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолж байсан бөгөөд энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч цацагдаж байв. Тодруулбал, "Монгол хаан" жүжиг Үндэсний урлагийн их театрын 40 хувь буюу 20 гаруй бүжигчинг ажлаас нь гаргасан байна. Үүнээс гадна уг жүжгийн гол дүрд Улсын драмын эрдмийн театрын урдаа барьдаг чадварлаг жүжигчид тоглож буй. Зарим нь эхнээсээ энэ жүжигт тоглохоо больж, төслөөс гарч байгаагаа мэдэгдэж эхлэв.

"Монгол хаан" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглож эхэлснээр Үндэсний урлагийн их театр нүүдлийн театр шиг болсон гэхэд хилсдэхгүй. Театрын уран бүтээлчид 2023 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт, 2024 онд Хүүхдийн ордны тайзнаа "Түмэн эх" чуулгын уран бүтээлчидтэй тайзаа "хувааж"  тоглож байв. Зуны улиралд жуулчдад зориулан тоглодог үндэсний урлагийн тоглолтын хуваарь нь алдагдаж, асар их жуулчны тоогоо алдсан байна. Энэ жилийн хувьд гэхэд гадаад жуулчдад зориулсан тоглолтоо зургадугаар сарын 1-нээс эхлэх хуваарьтай байсан ч зургадугаар сарын 9-нийг хүртэл хойшлуулжээ. Учир нь Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавдугаар сарын 25-наас эхлэн зургадугаар сарын 6-ныг хүртэл "Монгол хаан" жүжгийг тоглох гэнэ.

Археологийн олдворуудаас сэдэвлэсэн хувцас өмсгөлтэй, хоёр цаг гаруй  үргэлжлэх энэ жүжгийг зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан “Тамгагүй төр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

teneg yum bitgii hii 42 минутын өмнө 103.168.34.172

iim teneg yumiig hen uzeh ve kkk uzsen humuus ni bugd muu helj bsan.nairuulagch ni hurtel muu zohiolch ni jenkogiin gar hul tenwg yum bsan daa.odoo iim teneg yum hiihee boli

Avatar

🥳 2025-05-26 66.181.187.79

сүүлчийн, чөмөг алцгар наадам наргиа

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.187.79

бүжгийн цаг их байна гэснээр бүжгийн хугацааг багасгаж бүжигчдийн бүрэлдэхүүнийг солино гэсэн. прожектээсээ л хассан бх. манын төв хорооны байранд байрлаж тоглоо.

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.187.79

хүүхэд залуучуудын соёлын төв бна. мэдээллийн төв. офицерын ордон, варьетэ. өчнөөнөөрөө. мүэсто. соёлын төв.

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.187.79

соёлын төв өргөө. дуурийн театр

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.187.79

болохгүй бол циркд тоглохгүй юу доо. менежтентийн нь өгсөн.

Avatar

Зочин 2025-05-26 14.1.81.86

Тер челеет зах зээлд ерселдех чадваргуй, монопол байх л санаатай,

Avatar

- dyyriamlaas ylcuun cpok 2025-05-26 71.24.146.145

2sar ajlaad naadryy chini, zeregtsen sadaani,y/b/n,zabsartai tsem

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.187.79

болцыму? 🙀

Avatar

трл рлжх 2025-05-26 66.181.187.79

амьгаа авах зай гарахгүй юу? 🥵🥶😱

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.187.79

🫣😵‍💫 амьсгаа 😶

Avatar

Irgen 2025-05-26 59.153.113.156

сэдэвлэсэн гэж юугаан хуцаад байгаан. тэр хүний зохиол

Avatar

Үзэгч 2025-05-26 66.181.181.10

юугаа хуцаад байдаг юм
ярьж тохироод ,түрээс мөнгөс төлөөд уран бүтээлээ тавьж байгаа юм байгаа биз дээ
юм юм руу үсчиж харлуулах гээд ядчих юмаа
цаана нь хэдэн зуун уран бүтээлч,ажиллагсдын хөлс,хүч,хөдөлмөр ,амьдрал байдаг юм

Avatar

Нэргүй 2025-05-26 103.57.95.52

мөнгө илүү өгч байгаад нь очих нь зах зээлийн хууль. улстөржүүлэх гэж а**х юмаа

Avatar

Хорде 2025-05-26 103.57.94.196

Наад жүжиг чинь одоогийн Оросыг санагдуулах гүй байна уу?

Avatar

Бодлын хулгайч 2025-05-26 103.57.95.226

ард түмэн хэрсүү…….оюунэрдэнэ, баатар хоёроос бүгд салж эхэллээ

Avatar

Зөв 2025-05-26 202.126.90.8

Зөв шүү. Зах зээлийн хууль шүү дээ. Хэн илүү цалин, боломж олгож байгаа руу жүжигчид явна

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.188.94

ЭНЭ МОНГОЛ ТЕАТР ГЭСЭН ҮҮ ЭНЭ НЬ УЛСЫН ДРАМЫН ТЕАТРААС ГАРЧ ТАЙЗЫГ НЬ ЧӨЛӨӨЛМӨӨР ЮМАА. ЖҮЖИГЧДИЙГ НЬ ЭЛСҮҮЛСЭН ЮМ БОЛ НЭГ МӨСӨН БАРИЛГА БАЙШИНГАА БАРИАД ЖҮЖИГЧДЭЭ АВААД ГАРМААР ЮМАА. ДРАМЫН ТЕАТР ӨӨРСДӨӨ ХҮНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЭЭД ҮНДСЭН АЖЛАА ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. БАЛАЙ ГАНЦ ЖҮЖГЭЭС БОЛЖ ХАМАГ АЖЛАА БАРЖ СУУЖ БАЙНА ДАА ЭНЭ ТЁАТР.

Avatar

Tulga 2025-05-26 185.177.124.201

Ene neg balai yumiig odoo uzehee bolisoi, teatriin jujig yostoi hetsuu yum bilee, hudlaa orilood l erguuteed bdag gej neg gadaadiin hun helj bsan…

Avatar

Иргэн 2025-05-26 66.181.189.22

Хаашаа үзэгчид явж байна ,тэнд нь жүжигчид тоглох нь зөв шүү дээ. Урнаа нь уурлана уу , уйдна уу хамаа алга , өөригөө хэт дөвийлгөсөн авгай хэнд хэрэгтэй вэ

Avatar

Bold o 2025-05-26 116.120.126.36

энэ жүжгийг анх тайзнаа тоглож байхдаа хэн хэн үзсэн тэр ирж үзсэнгүй гэж троллдоод бараг хүчээр үзүүлж байсан шүү хүмүүс мартаагүй..зарим бө,г,с долоогчид нь 2,3 үзсэн байх,,,хэрээ Баатар, Данхан толгойт ах дүү хоёр их л өлөн муу аргатай хүмүүс дээ…

Avatar

зочин 2025-05-26 66.181.161.60

өнгөрсөн хэдэн жилээрээ жүжиг шаагаач төмөр зам барисан.нянгар 5 жил төр барисан гээд оскар шаагаач.

Avatar

жүжигчид зөв 2025-05-26 202.179.22.28

жүжигчдээ бодитоор үнэлдэггүй хувийн эрх ашгаа эхэнд тавьсан хөрөнгө мөнгө завшсан удирдлагатай байгаа бол жүжигчид тоглохгүй нь зөв.Херо Баатар ,Оюун-Эрдэнэ гэсэн ах дүү хоёр улс орныг минь цөмлөх нь ээ.ХОЛ БАЙХ НЬ ЗӨВ.

Avatar

Данх 2025-05-26 103.212.118.81

Энэ балай жүжгийг битгий үзээчээ.Мөнгө нь Дөллгөөний салтаанд орж бга штэ

Avatar

Айгаад шаасан 2025-05-26 103.242.47.54

Унаж яваад морио гэдэг шиг Урнаа бол жоохон онцгүй хүн байх хувсал гээд төвчигнөөд ихэнх бүсгүйчүүд нь зунбал

Avatar

мЭДЭЭ УГААХ 2025-05-26 66.181.184.252

Археологийн олдворуудаас сэдэвлэсэн хувцас өмсгөлтэй,хоёр цаг гаруй үргэлжлэх энэ жүжгийг зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан “Тамгагүй төр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм.

Жүжигт 2000 орчим жилийн өмнө төв азийн нэгэн хаан эзэнт гүрнийхээ төлөө хэрхэн золиос гаргаж буй тухай өгүүлдэг.

ai АШИГЛАХДАА УХААЛАГ БАЙМААР БНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж