Улаанбаатар өмнө нь ямар байв. Иргэд нь суурьшдаг нэртэй, дарга нар ханцуйндаа наймаалцдаг хот байв. Мега хотын асуудал нь ч нэмэгдэхийн хэрээр түүгээр нь мөнгө саадаг дарга ангитай хот байв. Гаднынхны байгуулсан энэ хотыг дотоодын бид нар л энүүхэндээ холгосоор цаашид замнаж чадахааргүй болсон тийм хот байв. Байв гээд байгаагийн учир нь ийм болгохгүйн тулд менежментийн салхи оруулж, тав хүрэхгүй жилийн дотор 24 мега төсөл тодорхойлоод эхнээсээ хэрэгжүүлээд эхэллээ. 70 жилийн асуудал, 30 жилийн бодлогогүй байдлыг тав хүрэхгүй жилийн дотор засна гэдэг бэрх.
ӨМЧӨӨ МЭДЬЕ
Сонгууль дөхөх бүрд хотоос дэвшиж буй улстөрчид “Мегаполис” гэж чамирхдаг байв даа. Гэтэл мега хот өмчөө мэддэггүй байсан гэвэл итгэх үү. Нийслэл хотод жил бүр төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт өрнөдөг ч өмчийн менежмент нь “эксел” программ дээр л төвлөрчихсөн байж. Программ нь орчин цагийнх биш учраас өмч хөрөнгө завшиж таараа. Завшаан байгаа учраас авлига, хүнд суртал газар авч таараа. Чухамдаа дарга нарын ханцуйнд хот тонгочиж байсан нь өмчөө мэддэггүйтэй холбоотой байж. Ганцхан жишээ хэлье. Төв цэнгэлдэх хүрээлэнд анх 1993 онд өмч хувьчлал орж 30 хувь, 2001 онд дахин хувьчлал орж 19 хувийг нь нэмж авсан байгаа юм. Гэвч бүртгэлийн тогтолцоо муу байснаас хойш Хотын мэдлийн хоёр хувь нь хаа ч юм алга болчхож. Нийслэл хот 30 жилийн хугацаанд 34-хөн саяыг л ногдол ашиг гэж авч. Хувийн хэвшил нь ойр орчмын 20 га талбайг зараад 12.7 га газар үлдсэн нь өдгөө та бидний харж байгаа талбай. Шунахайн сэдэлтнүүдийн дургүйг хүргэн байж яг нэг жилийн өмнө Нийслэлийн өмчид шилжүүлсэн.
Өнгөрсөн онд зохион байгуулсан тоглолтуудаас 3.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Сайхан биш гэж үү.
Хот одоо урт цагааныг, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиникийг өөрийн мэдэлд авсан. Аваад олсон орлогоор нь сургууль цэцэрлэг барих гэж байна. Өмчийг хотод ажилладаг хэн нэгэн даргын мафиозийн шинжтэй бүлэглэл биш олон нийт мэдээд ирэхээр үр шим нь ингэж гарч буй хэрэг.
ТЭЭВРЭЭ ТОРДЪЁ
Хотын удирдлага солигдохоос өмнө “ногоон автобус” гэдэг хараал шүгэлчихсэн байлаа. Чухамдаа нийтийн тээврийн парк шинэчлэл нь хэн нэгэн даргын шуналын тулам болчхоод байсны илрэл нь “ногоон автобус”. Өдгөө дунд шатны удирдлагууд нь ял сонссон болоод өнгөрсөн энэ асуудал бүрэн шийдэгдээгүй. Гэхдээ байна аа, одоо үр дүн гарчээ. Одоо мөрдөгдөж буй Тендерийн хуулийн үйлчлэх хүрээнд, асар богино хугацаанд энэ асуудлыг шийдэх шаардлага тулгарсан. Тулсан асуудлыг туулаад гарсныг автобусаар зорчигч та харж байгаа шүү дээ.
“Юутонг”-ийн саарал автобусыг ердөө хоёр сарын хугацаанд 600 ширхгийг авчирч нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн.
Үр дүнгүй маршрут, чиглэл давхардал, хувийн байгууллагуудад чиглэл оноодог байсныг таслан зогсоож чаджээ. 2023 онд 900 автобус үйлчилгээнд гарч байсан бол 2024 оны намар 1200 автобус үйлчилгээнд гарч байна. Үр дүнд нь нийтийн тээврийн машин цагийн зардлыг 20 тэрбум төгрөгөөр хэмнэжээ. Нийтийн тээврийн жолоочдын цалин нэмэгдэж 1000 ам.долларт хүрсэн. Ачаалал, гүйцэтгэлээсээ шалтгаалаад 5-6 сая төгрөг авч байгаа жолооч нар ч бий. Энэ бол зөвхөн механик парк шинэчлэл бус тогтолцоо углуургаар нь харсны гавьяа.
УТААНААСАА САЛЪЯ
Бас л нэг хүслийн жагсаалтын сэдэв байлаа. Угаасаа тэгж ч уншигдаж байгаа биз. Гэхдээ байна аа утаанаас сална гэдэг нь яндангаасаа л сална гэдгийг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй. Тэгэхээр гэр хорооллыг орон сууцжуулж таарна. Өмнө нь орон сууцжуулах нэрээр тендерийн цохио, иргэдийн нулимс байсан болохоор иргэд тийм ч итгэлтэй байгаагүй. Төр шууд л хувийн хэвшилд газар олгоод зогсох бус өөрсдөө тодорхой хэсгийг нь орон сууцжуулах ёстой аж. Үүнийг Өмнөд Солонгос, Сингапурын жишээ харуулна. Чухамдаа тэд төрийн дэмжлэгтэйгээр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтын хүчээр хөгжилд хүрч чаджээ. Ганц л жишээ дурдъя. Сэлбэ дэд төвийн төсөл байна. Нийт талбайн хэмжээ нь 158 га. Төлөвлөж буй хүн амын тоо 43.2 мянга, орон сууцны тоо 12 мянга. Нөлөөлөлд өртсөн өрхийн тоо 546 бөгөөд бүгд нөхөн олговор авчээ.
Нөхөн олговорт 18.8 тэрбум төгрөг зарцуулсан бол барилга угсралтын ажилд 106.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.
Үүгээр юу хийж, ямар үр дүнд хүрснийг хамтдаа зураглая. Нийгмийн барилга, байгууламж 35-г, 50 айлын орон сууцыг төвлөрсөн дулаанд холбожээ. Арай өөрөөр хэлбэл 7500 тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан гэсэн үг. Авто замын сүлжээ барьсан нь долоон буудлын уулзварын ачааллыг 30 хувь бууруулжээ. Нийт 25 мянган хүнийг цэвэр усны найдвартай эх үүсвэрт холбосон цэвэр усны шугам сүлжээ бий болжээ. Гарсан үр дүн нь ийм. Дараа сард эхний ээлжний орон сууцнууд ашиглалтад орно. Төр тухайн төслийг үр дүнтэй зохицуулж, төсөл хэрэгжүүлэгчтэй, газрын эзэн болсон иргэдийн бүлгүүдийг зөв уялдуулснаар асар богино хугацаанд ч үр дүнд хүрдэг аж.
БҮСЧИЛЖ ХӨГЖЬЕ
Бүсчилсэн хөгжил гэдэг томъёолол нь сонгууль бүрээр гаргаад харуулдаг даллагын уутны чихэр байлаа. Аль нэг намын нам хөгжүүлэх амлалт байлаа. Анх УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоол гарч, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж байв. Тэртээ 1938 оноос төлөвлөлт гээч зүйлийг тусгаж ирсэн манай хот сүүлийн 30 жилд бодолд орж, мөнгөнд багтсан зургийг хөрсөн дээр зурсаар өнөө хэр нь бидний маргааны гол сэдэв болоод байна. Бүсчилж хөгжихийн чухлыг, 14 хоттой болохын цаад санаа нь түгжрэлгүй бухимдалгүй нийслэлийг л бий болгох гээд байгаа юм шүү дээ. Яахав 14 хотын цаад санааг нийгэмд тодорхой таниулаагүй нь асуудал болчихсон л болохоос стресстэй Улаанбаатарын хөгжлийг нэмэх том агуулгатай, санаа. Улаанбаатар хот өдгөө Монгол Улсын нийт хүн амын 49% буюу 1 сая 730 мянган иргэн аж төрдөг их айл. Тэр ч утгаараа бид улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь буюу 43.3 их наяд төгрөгийг хамтдаа үйлдвэрлэдэг. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн орлогын 13 хувь буюу 2.1 наяд төгрөгийг бүрдүүлдэг гээд бид чамлахааргүй хөдөлмөрлөж байгаа. Гэсэн хэдий ч манай хотод хөдөлмөрийн насны 1.046.298 иргэн байгаагийн 51.4 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь нэг талдаа ажлын байр хомс, хөдөлмөрийн үнэлэмж тааруу зэрэг сөрөг зүйл рүү хөтөлнө.
Эдгээрийг өөрчлөхийн тулд Улаанбаатар хот засаг захиргааны шинэчлэл хийн, 42 нэгж байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хот төвийн 6, захын 3 дүүрэг, нийт Улаанбаатар хотын 200 гаруй хороогоор дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа. Өнөөдөр нэг хороонд дунджаар 14 албан хаагч ажиллаж, өдөрт дунджаар 15-25 иргэнд нийт 15 төрлийн төрийн үйлчилгээ үзүүлдэг гэжээ. Харин дээрх дүүрэг, хорооны тогтолцоог өөрчилж, 42 нэгжид шилжүүлснээр иргэдэд ээлтэй “20 минутын хот”-ыг цогцлоохоор төлөвлөж.
“20 минутын хот” гэдэг ойлголтын тухайд хотын иргэн хаана оршин сууж байгаагаасаа хамаараад гэрээсээ гараад 20 минут алхах зайд өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээгээ төвөггүй авах боломжтой хот төлөвлөлт гэж энгийнээр ойлгож болох юм байна. Хүн 5 минутад дунджаар 400 метр зам туулдаг. Тэгвэл уг зайнд эмийн сан, хүүхдийн тоглоомын талбай, төрийн үйлчилгээний цахим төв, бичил цэцэрлэгт хүрээлэн байх ёстой гэжээ. Үүний нэгээхэн санаачилга нь нийтлэлд дурдсан “Сэлбэ” дэд төв.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Нийслэл хотын хөгжлийн тушаа нь юу байв аа, гэж уншигч та бодож байж болох. Тэр нь хүн байж. Хүн, хүндээ дарга байж. Дарга, дарга даа дарга нарын бүтэн анги байж. Чухам иймээс бодлогын гацаа, асуудлын түгжээ үүсээд байж. Чухам үүнийг хэн сэтэлж чадах вэ, муу хэлдэг дарга нар л шийдэж чадна. Сүүлийн гурав хүрэхгүй жилийн дотор хот яаж менежментээ өөрчилж болдог гэдгийг, нийтийн тээврийн асуудлаа богино хугацаанд шийдэж чадахыг, орон сууцжуулах хөтөлбөр хэн нэгний нулимс биш, аз завшаан байдгийг харуулсан. Муу, сайнаар хэлүүлдэг ч энэ бүхний автор нь Х.Нямбаатар. Түүний өнгөн дээр хот өмчөө мэддэг боллоо, тээврээ хөгжүүлж чадлаа, гэр хорооллын янданг бууруулж чадлаа, одоо том зургаараа бүсчилж хөгжих гээд зүтгэж байна. Үүнд улс төрийн өнгө будаг наах нь утгагүй…
Зочин 2025-05-26 139.5.219.254
Гүйцтгэж байгаа арчаагүй гүйцэтгэлийн компани ажлаа олигтой хийгээч. Явган хүний зам зам засвар хийж байгаа санаатай ажиллаж байгаа хүн нь харагдахгүй дэндүү . Нямбаатар ч шинэчлэн хөгжье гээд ажиллах. Гүйцэтгэгчид орлогч дарга нар Засаг дарга нар гөлийгээд цалин аваад үхмэл суух
Нэргүй 2025-05-26 66.181.188.153
ха ха энэ мэт дүр эсгэсэн луйварчид л даам болчих гэж
Зочин 2025-05-26 139.5.219.133
татвар нэмчээд олноороо зугаалах гүй шүү бордюр солихгүй гэсэн яасан бэ
И 2025-05-26 66.181.161.60
Дуусдаггүй хиймэл чулуун бродюр, 14 хотын дарга, Утаанд хордсон, түгжрэлд бухимдсан 1.5 сая иргэн
Улсаа Хорлогчид 2025-05-26 14.1.81.65
Өнгөрсөн 35 шахам жилд аль ч Засаглагч Нам Эвсэлүүд Аль ч Улс төрчид Улсаа Хорлох Уралдааны "Сайн" оролцогчид байж ирсэндээ хөөрхийс….Үнэн голоосоо Ажлаа хийе, Улсаа өөд татая, хөгжүүлье гэж хэн нь ч бодохгүй, улс төрчид дээр нэмээд Хувийхан бас Хорлогчидын тоон дээр нэмэгдэнэ.
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-05-26 66.181.178.132
Нямбаатар тэмцэж байна.Үр дүн гарна.
Орос Хятад хоёр.УБ ыг.барьсан.???
Одоо.өөрсдөө УБаа.барьцгаая!!!
Нэргүй 2025-05-26 203.91.115.47
Хуцдын. Нямбаатарын зарчим ердөө л цавчаа. Хулгайн нөү хау. Боржуур, Сэлбэ төсөл, Хурдны зам. Аль болох бөөнд нь нэг дор ихээр цавчих. Нөү хау.
Нэргүй 2025-05-26 66.181.191.127
Төлгөн коммунист аа аваад зайлаад далд ороорой Данх аа
Ноохойрсон УБ 2025-05-26 192.82.66.243
УБ хотод Нэгж талбайд ногдох Хүн Амын Нягтшил-аа гаргаж мөрдмөөр бнааа … Ингээд Шамбааралдуулаа д цемент цутгасаар, хаа сайгүй муухай хашаанууд , алхах газаргүй амьсгалах агааргүй, Утаа, Тоос, Шорооо Хогондоо дарагдсан Ноохойрсон УБ
Нэргүй 2025-05-26 103.168.34.101
Танай том ах нар чинь л УЛААНБААТАР хотыг сүйрч буй гамшигийн хот болгосон гэдэгийг ард иргэд 100 хувь хүлээн зөвшөөрөх байх .Чи бол тэдний баасыг цэвэрлээд дуусгаж чадахгүй ….энэ хотоор бүр тоглож дуусгаж байна даа
Нэргүй 2025-05-26 103.57.95.95
нянбактерийн франчайз бол хаана бооно хөөнө. тэр ч татварын нэмнэ энэ ч хураамжийг өсгөнө. тэнд ч боржур солино энэд хана босгон. тэр ч голыг устгана энэ ч горихыг самрана. тэр ч будаатай хуургыг иднэ энэ ч шөлийг ууна. Нянбактерийн ноу хау бол нийслэлийн хөрөнгийг бэрд шиг гудар, иргэдийг нь ким жо ун шиг дарамтал.
Нэргүй 2025-05-26 43.242.242.59
Нямбаатар сайн ажиллаж байгаа. Ганцхан АН-ын зарим хүмүүс болон MCS-ийнхэн МАН-ын хүн гэдгээр нь гадуурхаж харлуулж ирсэн. Ямар ч сайн зүйл хийсэн тэд муулж огцор гэж шаардсаар байна. Тэглээ гээд Засгийн газар шиг огцорч болохгүй. ноход хуцаж байсан ч жингийн цуваа явж байдгийг санах хэрэгтэй.