Үдээс хойших чуулганы хуралдаан эхэллээ

“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хавсралтуудыг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал хурааж байна.
Зармын зөрүүтэй санал хурааж дууссан тул “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
"2025 оны хөгжлийн хөтөлбөр дээр байсан ажлууд 2026 оных дээр байхгүй байна"

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-Монгол Улсаа хөгжүүлэх бүтэн нэг жилийн төлөвлөгөөг ярьж байгаа энэ үед, энэ төлөвлөгөөг боловсруулсан, биелүүлэх ёстой яамнуудын сайд нар байхгүй байгаад харамсаж байна. Б.Чойжилсүрэн сайд алга байна. Л.Гантөмөр сайд алга байна. 2026 оны хөгжлийн хөтөлбөр чинь 2025 оны хөгжлийн хөтөлбөр дээр тулгуурлаж хийгддэггүй юм уу. 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд эрчим хүчний салбарт нийт 35 төсөл байсан. Энэ ажлуудыг 2025 онд хэрэгжүүлж амжаагүй бол 2026 оны төлөвлөгөөнд автоматаар орж ирэх ёстой биш юм уу. Тухайлбал, дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил, Налайхын дулааны цахилгаан станцыг өргөтгөх, Говьсүмбэр, Дорноговь аймагт дулааны цахилгаан станц барина гэх мэт ажлууд бүгд 2025 оны хөгжлийн хөтөлбөр дээр байсан 2026 оных дээр байхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ? Мөн 2026 оны хөгжлийн хөтөлбөр чинь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр тулгуурладаггүй юм уу?. Үйл ажиллагааны хөтөлбөр дээр маш олон ажлуудыг хийнэ гэж ард түмэндээ бид амласан. Энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд жил болгоны хөгжлийн хөтөлбөр дээрээ тусгаж байж, энэ амлалт чинь биелнэ шүү дээ.
Эрчим хүчний яамны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ерөн-Өлзий:
-Эрчим хүчний салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ маш өндөр байгаа. Тухайлбал, яамнаас 22 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрийг тусгасан. Үүнээс 2025 онд 13 их наяд төгрөгийн нийлбэр санхүүжилт бүхий төсөл хөтөлбөр, 2026 онд 4.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг төлөвлөгөөнд туссан байгаа.
Манай салбарын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд үнийн дүн өндөр ихэвчлэн гаднын зээл, хөрөнгө оруулалтаар хэрэгжих боломжтой төслүүд байгаа. Зээлээр хэрэгжих төслүүд нөхцөл байдлаас шалтгаалан хүлээгдэх гэх мэт хүндрэлүүд гарч байна.
Зээлийн хүүг бууруулахын тулд инфляцыг бууруулах шаардлагатай
УИХ-ын гишүүн Н.Эрдэнэбат:
-2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нэлээд олон зүйл тусгагдсан байна. Төрийн албан хаагчийг цомхотгох ажлыг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг болчихсон төрийн байгууллагууд зөндөө байна. Зарим агентлагууд дээр дарга нарын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Үеийн үед цомхотгол хийхдээ ардаа хамгаалалтгүй хэдэн хүмүүсийг хөөгөөд явуулчихдаг тал бий. Тиймээс цомхотгол хийх гэж байгаа бол тухайн байгууллагын ажилчдын саналыг харгалздаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт 2026 онд жирийн иргэд, бизнес эрхлэгчдийн орлого хэрхэн нэмэгдэх вэ? Ард иргэд үүнийг л хүсэж байна. Гуравдугаарт зээлийн хүү хэдэн хувиар буурах вэ гэдэгт хариулт авмаар байна.
Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Төрийн албыг цомхотгоход УИХ оролцоотой баймаар байна. Иргэдийн орлого хэрхэн нэмэгдэх вэ гэвэл үндсэндээ манай хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа сайжирч байж, баялаг бүтээж байгаа хүмүүсийн орлого сайжирч байж л бид нарын орлого, цалин хөлс нэмэгдэнэ. Энэ бол хууль. Тийм учраас хувийн хэвшилдээ татварын таатай нөхцөл бий болгохоор Засгийн газар тодорхой шийдэлд хүрсэн. Энэ шийдлээ өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн хурал дээр танилцуулсан байх гэж бодож байна. Тиймээс үүн рүүгээ эргэлзээгүй алхах хэрэгтэй.
Гаднын банк байгуулах ажил бол төв банкны эрх мэдлийн хүрээнд байгаа. Үүнийг УИХ шахах ёстой. Зээлийн хүү буурах ганцхан нөхцөл байгаа тэр бол инфляци буурах. Инфляцыг бууруулахын тулд төр өөрөө худалдан авалт дээрээ дамын наймаанаас салах хэрэгтэй. Үүнээс салаад хиймэл оюун ухаанд өгчих юм бол яваандаа үнэ буурна.Эрэлт нь буурахаар хувийн хэвшил буюу иргэд дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой. Нөгөө талдаа боловсролын үнэ төрийн мэдэлд байна. Жишээлбэл, Засгийн газар их сургуулийн үнийг яаж тогтоох вэ гэдгээ гаргачих хэрэгтэй. Ингэж Засгийн газар хийж чадах зүйлээ хийгээд явбал инфляци буурна. Тэгвэл яваандаа зээлийн хүүг бууруулах боломжтой.
Үндсэн цалинг нэмэхгүйгээр чадварлаг багш нарыг ажиллуулах боломжгүй

УИХ-ын гигүүн Д.Бум-Очир:
-Ирэх жилүүдэд олон сургууль барих гэж байгаа нь сайн хэрэг. Гэвч багш алга. Манай багш нар БНСУ-д ажиллаж байна. Тэднийг эх оронд нь авчрахын тулд цалинг нь нэмэх хэрэгтэй байна. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Багшийн үндсэн цалин 1.1 сая төгрөг байна. Тэтгэвэртээ суусан хүмүүсийг эргүүлэн урьсан, багшийн нэр хүндийг өсгөх ажил хийж байна. Цаашид багш нар гэр бүлээ бүрэн тэжээх чадвартай байх ёстой. Эрэгтэй багш нар цөөрсөн нь цалин бага байгаатай шууд холбоотой. Иймд УИХ энэ асуудлыг дорвитой шийдэх хэрэгтэй. Багшийн хомстолыг шийдэхээр 6 багц ажил төлөвлөн хийж байна. Үндсэн цалинг нэмэхгүйгээр чадварлаг багш нарыг ажиллуулах боломжгүй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Засгийн газар 2026 оны боловсролын жил болгосон бол эхлээд багшийн цалинг ядаж хоёр сая төгрөг болгох хэрэгтэй. Багштай төрийн албан хаагчид барьцмааргүй байна.
Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Багшийн цалинг нэмэхийн тулд төрийн албан хаагчаа цомхтгон, эдийн засаг тэлэх ёстой. Үүний тулд татварыг бууруулан, хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Ингэснээр иргэдийн орлого нийтээрээ өснө.
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн танилцуулав.
Монгол Улсын парламент анх удаа 126 гишүүнтэй өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. Байнгын хорооноос 141 зарчмын зөрүүтэй санал гарчээ. Иймд гишүүдийг өнөөдрийн чуулганд тогтвор, суурьшилтай, идэвхтэй оролцохыг уриаллаа.
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Боомтийн сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, А.Эрдэнэбүрэн, Б.Батцэцэг, О.Алтангэрэл, С.Бямбацогт, С.Одонтуяа, П.Наранбаяр, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Ж.Батсуурь, Ц.Баатархүү, Б.Чойжилсүрэн нарын сайд нар болон төрийн нарын бичгийн дарга нар багтаж байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч эхлэв.
Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсож байна
-Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн найруулга
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн найруулга
-Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонссонд тооцов.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ
Дараагийн хэлэлцэх асуудлаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, санал хураалаа. Санал хураалтын үр дүнгээр 1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх өөрчлөлт бүхий Зөвшөөрлийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар,
-Энэ чиглэлийн платформууд хориглогдож, зар сурталчилгаа, агентуудын үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно
-Цахим мөрийтэй тоглоом тоглох залуусын тоо 65 хувиар буурна
-Гадагш хяналтгүй гарч буй 500 сая ам.долларт санхүү, хуулийн байгууллагаас хяналт тавих боломж бүрдэнэ
-Хүүхэд, залуучуудын мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтох, эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлнэ,
-Мөрийтэй тоглоомыг сурталчлах нь хэвийн мэтээр хэвшсэн ойлголтыг өөрчилж, хүүхэд, залуучуудыг бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомд уриалан дуудаж байгаа хууль бус сурталчилгаануудыг хязгаарлаж, таслан зогсооно хэмээн үзэж буй.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай тогтоолыг баталлаа
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, Монгол Улсын Дэгийн тухай хуульд заасны дагуу нууц санал хураалт явууллаа.
Байнгын хорооны дүнгэлтийн дагуу Д.Дэлгэрцогтийн өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцов.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхлэв. Байнгын хорооноос анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгт батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалт явуулав.
Санал хураалтаар гишүүдийн 80.4 хувийн саналаар горимын санал дэмжигдлээ.
Горимын санал гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн тул Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж байна.
Санал хураалтаар 78 гишүүн буюу 76.5 хувийн саналаар хууль эцэслэн батлагдлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон, тогтоолд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн баталлаа.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
Тус хуулийн төслийг санаачлагчдын зүгээс "Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, мөн өдрийн "Хот байгуулах тухай" Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулсан.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл харьяалах хотын Зөвлөл, Захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.
Мөн "Хот байгуулах тухай" Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолын 11 дэх заалтад хот шинээр байгуулсантай холбогдуулан улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог чиг үүрэг нь шилжиж байгаа хотод хууль тогтоомжийн дагуу шилжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон боловч эдгээр ажил нь орон нутагтай зөвшилцөх зэргээр тодорхой болоогүй, энэ ажлыг зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль / шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай байна" хэмээн дурдсан байна.
УИХ-ын чуулган эхэллээ
УИХ-ын Даваа гаригын ээлжит бус чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэх тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Үүнд:
1.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
2.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай асуудал /үргэлжилнэ/;
3.Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
4.Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно;
5.“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.
Зочин 2025-05-26 103.145.234.48
АН төр барьж байх хугацааны 4 жилд эрх мэдэлд шунасан АН-ынханы этгээдүүд засгийн газрыг 3 удаа сольж эдийн засаг сөхөрч ард иргэдийн амьдрал доройтож байсан цаг. АН гашуун түүхээ давтах санаатай зүтгэж байна.
Нэргүй 2025-05-26 59.153.115.104
гудамжны цэвэрлэгч 3 саяын цалинтай, багшийн цалин 1,1 сая төг -энэ зүгээр үү
Зочин 2025-05-26 66.181.177.106
14 хот гээд хүүхэд нохойн доог болох юм хиймээргүй байна. Нямбаатарын тэнэглэл дуусахгүй байсаар дараагийн сонгуультай золгохнээ.
Нямаа 2025-05-26 202.126.90.70
Өнөөх данх яасан бэ хурдан зайлаачээ
Б Б 2025-05-26 202.21.126.178
ая холбогдол багатай 3 сайдыг ажлын албатай цөөлөх, ТӨҮГ-т тавьсан менежерүүдийг болих, зарим агентлегийн нэгтгэх
Нэргүй 2025-05-26 66.181.188.153
зарим төрийн албан хаагч нэртэй цайрсан өлөн суганы үснүүд арай л байна. ийм новшнуудыг
zochin 2025-05-26 202.9.41.121
Ер чадварлаг багш гэж ямар багшийг хэлээд бнаа. Ажлаа хаяад Солонгос явсан багшийг хэлээд бна уу. Үгүй ээ. Харин одоо ажлаа хийж байгаа, ажилдаа сэтгэл зүрхээрээ, сэтгэлтэй хандаж байгаа хүнийг л хэлэх ёстой. Цалинг нэмэх нь зөв гэхдээ ажлын үр дүн, сурагчдын сурлагын үзүүлэлтийг харгалзах хэрэгтэй.
судлаач 2025-05-26 202.131.251.130
Манай маанаг сайд Наранбаяр бүтэн жилийн дараа багшийн цалинг нэмэхээс өөр аргагүй болохыг ойлголоо. Ийм л сайдтай салбар яаж хөгжих вэ? Их, дээд сургуульд эрдэмтэн, судлаач нэртэй эргүү багш нар дүүрсэн.Тэнд чанарын асуудал ярих ямарч боломжгүй. маш бага цалинтай багш нараар чанартай чанартай сургалт явуулах боломжгүй. төрөөс дээд боловсролд анхаарах цаг аль хэдийн болсон. боловсролын яаманд бодлого ойлгодог хүн байхгүй болжээ.
Хөөрхийс 2025-05-26 14.1.81.65
Өнгөрсөн 35 гаруй жилд аль ч үеийн Эрх Баригч Нам эвсэлүүд, Эрх баригчид Улс Орноо Хорлогчид байж ирсэн. Хэн нь хэнээсээ түрүүлж улсаа хорлохуу, унагахуу гэдгийн төлөө л явж ирсэн дээ хөөрхийс…………
Нэргүй 2025-05-26 14.1.81.65
Монгол улсад Бүх Шатны БОловсролын олголтод БОДЛОГО хэрэгтэй гэж үнэн. Нийтээрээ Хууль, Эдийн засагч буюу Цагаан Захтнууд болоод байдаг, нарийн мэргэжлийн буюу Цэнхэр Захтнууд нь байдаггүй. Тэнцвэргүй Боловсролтой улс вэ …
Нэргүй 2025-05-26 203.91.115.47
Энэ төлөвлөгөө, төсөв хоёр бол огт биш шүү. Дахиад нэг жил дамнасан хэрүүл болно. Одоо 2025 оны төсвийг батлаагүй байхад 26 оны 30 гаруй их наядын төсвийг хэлэлцэх боломжгүй. Хувхайрсан люмпэнгүүд төслөө буцаа. Муу хулгайчууд. 26 оны нийт төсвийг 26 их наядаас хэтрүүлж болохгүй.
Нэргүй 2025-05-26 202.9.40.252
Энэ пиздагуулыр юугийн ингээд суулгаад бга юм зайлуулаач 35 жил хулгай хийсэн чин хэр-с хэтэрсэн хулгайч х***а манж шаарууд одоо бас болоогүй юу даврцн
Зочин 2025-05-26 202.179.18.210
Энэ нөхөр том авлигачдын уяаны нохой байх. Хэдэн үг зөв холбож бичиж чадахгүй байхыг бодоход хөлсний өчүүхэн ………………..