Путины нисдэг тэрэг агаарын тулаанд оролцжээ

Путины нисдэг тэрэг агаарын тулаанд оролцжээ

Путины нисдэг тэрэг агаарын тулаанд оролцжээ

Владимир Путины Курск дахь айлчлалын үеэр түүний нисдэг тэрэг нисгэгчгүй нисэх онгоцны халдлагатай таарчээ. Ерөнхийлөгч дотор нь байхад тус нисгэгчгүй нисэх онгоцыг буудаж унагаасан гэж Оросын албан тушаалтан хэлэв.

Агаарын довтолгооноос хамгаалах хүчний командлагч, хошууч генерал Юрий Дашкин төрийн мэдлийн "Rossiya-24" телевизэд мэдээлэл өгөхдөө "Путины онгоц Украины нисгэгчгүй нисэх онгоцны дайралтын дунд орсон тул агаарын тулаанд оролцсон. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Курск мужид айлчлах үеэр энэ хэрэг болсон. Бид агаарын довтолгооноос хамгаалах тулаан хийж, ерөнхийлөгчийн нисдэг тэрэгний нислэгийн аюулгүй байдлыг хангасан. Ажиллагааны үеэр Украины өөр хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан. Даалгавар биелсэн. Дайсны нисгэгчгүй онгоцнуудын довтолгоог няцааж, агаарын бүх байг оносон" гэжээ.

Путиныг Зөвлөлтийн үеийн Ми-8 онгоцны сайжруулсан хувилбар болох Ми-17 нисдэг тэргээр зорчиж явсан гэж таамаглаж байна. Ми-17 нь ойролцоогоор 25 метр урт бөгөөд 30 зорчигч юм уу дөрвөн тонн ачаа тээвэрлэх чадалтай. Мөн хэт ягаан туяа саатуулагч, галт төөрүүлэгч төхөөрөмж, хуягт бүрхүүл зэргээр тоноглогджээ. Гэсэн хэдий ч зохион байгуулалттай нисгэгчгүй онгоцны халдлагын үеэр нисдэг тэрэгний хамгаалалтын систем төдийлөн хүчтэй байдаггүй тул дагалдан яваа бусад онгоц болон газрын хамгаалалт шаардлагатай байдаг.

Украины талаас энэ тухай мэдэгдэл хийгээгүй байна. Хэрвээ халдлага үнэхээр Путины айлчлалтай давхацсан бол Украины тал ерөнхийлөгчийн маршрутын талаар нарийн мэдээлэлтэй байсан гэж үзэв. Цаашилбал, дайн эхэлснээс хойш Путины аминд халдахыг завдсан шууд оролдлогуудын нэг болох юм. Фронтын шугамд үе үе айлчилдаг Зеленскийтэй харьцуулахад Путин дайны бүсэд ховорхон очдог.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-26 103.168.34.199

huvilbar putin. orig puten hezee ch punkeree garahgui

Avatar

Нэргүй 2025-05-26 49.13.145.107

ХАХАХАХА

Avatar

Нэргүй 2025-05-26 202.131.238.26

үлгэр

Avatar

Нэргүй 2025-05-26 202.179.25.231

Оросын тагнуулын алба Алиалагчийг гардаж чаддаггүй муу жиллаж байна

Avatar

зочин 2025-05-26 66.181.160.98

Яг Путинийг доторнь байна гэж мэдсэн болч Украйнууд гаргаахгүй л дээээ

Avatar

Нэргүй 2025-05-26 202.21.115.186

ОРОСУУДЫН ЗОХИОСОН ЭЭЛЖИТ НЭГЭН ҮЛГЭР. ОДОО ТҮҮХЭНД БИЧИГДЭЖ СУРАХ БИЧГЭЭР ХҮҮХДҮҮДДЭЭ ЗААНА. КОММУНИСТУУДЫН ГАРАМГАЙ ХИЙДЭГ БАЙСАН СУРТАЛ УХААЛГЫН АЖИЛ.

Avatar

Нэргүй 2025-05-26 43.228.131.224

Путин тэр үед хаанаас ч юм гар б** олоод авчихсан тулалдахад бэлэн байсан гээд манай босоогоор нь хөхдөгүүд мандуулах хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2025-05-26 192.82.92.204

Украйн путины онгоц гэдгийг мэдээгүй юм байна даа, мэдсэн бол жинэхэн үхэх сэхэхдээ тулсан ширүүн тулаан шийдвэрлэх дайн болох байждээ, тоогүй юм болж дээ, харамсалтай бна.

Avatar

Нэргүй 2025-05-26 78.246.5.39

Хамгийн сайн орос бол үхсэн орос.

Avatar

Нэргүй 2025-05-26 202.126.89.14

Гях,,,гяхх,,гяхх,,,бөгспутин “””””алив,,,,чи,,,,холд ,,,би өөрөө”””””гэж хэлээд нисэгчийн суудалд суун,,,баатарлагаар байлдсан гэсэн шүү,,,,

Avatar

хөх 2025-05-26 66.181.164.23

Монголд Оросууд Халх голын тулаан эхорноо хамгаалсан гэж гоё үлгэр зохиож шааангуутаа, Хянганы нуруу баянцагааны нуруу дагуур хаалган гээд хамаг газар нутгийг нь Хятадад өгөөшшшссссан хахахах хохохох хэхэхэхэ тэгснээ өөрсдөө увсаас тагна уул давст уул гээд баахан урианхайн газарыг бас авааашшсссан хахахах хэхэхэ хихих

Avatar

Нэргүй 2025-05-26 78.246.5.39

үнэн хэллээ Хөх өө

Avatar

Иргэн 2025-05-26 66.181.180.94

бөөсөн чинээ ноход хөрш их гүрний эсрэг амны хаа хэрээр улих юм аа ккк нөгөө их америк нь хүртэл яажич чадахгүй байхад шүү

Avatar

Нэргүй 2025-05-26 103.57.95.95

пропаганда. удахгүй путин английн сторм шадов пуужинг жавхаар харваж унагаасан гэж ш*** юм байна л дээ.

Avatar

Нэргүй 2025-05-26 66.181.189.63

ЕР НЬ АУГАА ИХ ОРОС УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЧДАВАР НЭН СУЛ БАЙГАА НЬ Л ХАРАГДААД БАЙНА Л ДАА. ХЯТАДУУД ДЭМЖЭЭГҮЙ БОЛ ЕР НЬ НИЛЭЭН ХЭЦҮҮДЭХ ТАЛ РУУГАА ЯВЧИХСАН

Avatar

Мөнхжаргал 2025-05-26 66.181.187.62

Курскийг бүрэн чөлөөлсөн гэх үлгэр энд хүрээд зогслоо доо. Ха ха ха хи хи хи хо хо хо ккк

Avatar

зочин 2025-05-26 66.181.166.196

Хаха, Путин өөрөө нисдэг тэргээ жолоодож, байг биечлэн устгасан энэ тэр гэж шаагаагүй нь их юм, оросууд ч худлаа баатарлаг түүх зохиохдоо гарамгай улс даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж