6 жилийн дараа япон бөх ёкозүна цол хүртэхээр боллоо

6 жилийн дараа япон бөх ёкозүна цол хүртэхээр боллоо

6 жилийн дараа япон бөх ёкозүна цол хүртэхээр боллоо

Мэргэжлийн сүмогийн Нацү башё өчигдөр/2025.05.25/ Токио хотноо өндөрлөлөө. Энэ удаагийн башёгийн түрүү бөхөөр япон сүмоч озэки Оносато 14 даваа, ганцхан унаатай тодорч, ёкозүна цолны болзол хангалаа. Өдгөө 24 настай түүний хувьд башёгийн сүүлийн өдөр буюу өчигдөр ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнд өвдөг шороодож, анхны ялагдлаа амссан аж.

Харин ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн Нацү башёгийн эхлэлд тааруу барилдсаныг эс тооцвол аварга цолондоо дүүрэн барилдаж, 12 даваа, гурван унаатай үзүүрлэлээ.

Нэг ч унаагүй түрүүлэхийг хүсч байсан Оносато ярихдаа "Хамгийн сүүлийн барилдаандаа ялагдлаа. Гэхдээ баяртай байна. Уг нь төгс түрүү хүссэн юм. Болсонгүй. Дараагийн удаа чадах байх. Улам илүү хичээнэ" гэв. Түүнд ёкозүна цол олгох тухай уулзалтыг өнөөдөр Сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөл хийнэ.

Оносато жилд зургаан башётой болсноос хойш хамгийн хурдан ёкозүна цолонд хүрсэн бөх болох гэнэ. Тэрбээр 2024 онд л дээд зиндаанд дэвшиж, ердөө есөн башёгийн дараа аварга цолыг хүртэж байна. Эдгээр есөн башёгийнхоо дөрөвт нь түрүүлжээ. Түүний дэвжээний багш нь ёкозүна асан Кисэносато билээ.

Хамгийн сонирхолтой нь хамгийн сүүлийн ёкозүна цолтой япон бөх Кисэносато байв. Тэрбээр 2017 онд уг цолыг хүртэж, 2019 онд зодог тайлж байсан. Тэгвэл дараагийн ёкозүна цолтой япон сүмоч нь түүний шавь болж байна. Өөрөөр хэлбэл, япончууд зургаан жилийн дараа японд төрсөн, япон гаралтай ёкозүнатай боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-05-26 124.158.108.239

баяр хүргэе ээ, мундаг залуу гарч ирлээ, улам л сонирхолтой барилдаан гарах байхаа

Avatar

Нэргүй 2025-05-26 203.169.50.224

archaagui byambaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж