Б.Бат-Өлзий заан хоёр өдөр дараалан түрүүлжээ

Б.Бат-Өлзий заан хоёр өдөр дараалан түрүүлжээ

Б.Бат-Өлзий заан хоёр өдөр дараалан түрүүлжээ
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2025.05.25/ Бөхийн өргөөнд боллоо.
Тус барилдаан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв. Харин дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан Б.Серик нар шалгарлаа.
Бямба гаригт болсон Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит барилдаанд мөн улсын заан Б.Бат-Өлзий түрүүлсэн билээ.
Тэгвэл наймд улсын харцага Г.Бадрах, улсын харцага Э.Даш, улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Энэ долоо хоногт дараах барилдаанууд болно.
  • 05.27-ны мягмар гарагт 09:00 цагаас "ИРЭЭДҮЙН АВАРГУУД" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан,
  • 05.30-ны баасан гарагт 14:00 цагаас Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан /шигшээ/
  • 05.31-ний бямба гарагт 14:00 цагаас Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан /шигшээ/ тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-26 202.9.47.62

Заан минь наадам дөхөж байна. Бэлтгэл чинь цөмөрчих вий, болгоомжтой…бай. Тэр өдрүүдэд л онцгой байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-05-26 202.126.89.43

махан барилдаантай бөх, уран мэхийг уралдуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2025-05-26 66.181.166.196

Хаха, допингных нь дозны тохиргоо ид сайхан таарчихсан яваа юм байна даа, наадам гэхэд бас нэг янз болчихгүй бол яах вэ дээ, арслан болчих санаатай янз бүрээр л үзэж байна даа энэ, зөвхөн өөртөө зориулж хууль хүргэл санаачлуулж байна ш дээ, бас л том гар байна шүү, кк

Avatar

Зочин 2025-05-26 202.131.230.163

Баяр хүргэе. Мундаг шүү. Улсын арслан цол авварай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж