Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Тус төсөл батлагдвал 2021 оны 08 дугаар сарын 17-нд зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны үр дүнг албан ёсоор тооцон, тухайн барилдаанд амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол нөхөж олгох нөхцөл бүрдэх юм. Үүний үр дүнд улсын заан Б.Бат-Өлзий “улсын арслан” цол хүртэх болно.
Хэрэв энэхүү хууль батлагдвал зөвхөн нэг биш, нийтдээ арван нэгэн бөхөд улсын цол, чимэг олгоно. Үүнд:
- Улсын заан Б.Бат-Өлзий – Улсын арслан
- Улсын харцага Э.Ууганбаяр – Улсын гарьд
- Улсын начин Ч.Батчулуун, улсын начин Т.Довчинсэмбээ – Улсын заан
- Улсын начин Э.Энх-Амгалан, аймгийн арслан Ц.Адъяа – Улсын харцага
- Улсын начин Э.Мөнхжаргал, улсын начин Д.Төрболд, улсын начин Э.Нямаа – Чимэг
- Аймгийн арслан Э.Мөнхбаатар – Улсын начин
Ийнхүү зөвхөн нэг наадмын үр дүнгээр нийт 11 бөхөд улсын цол, чимэг олгох нөхцөл үүсэж байгаа нь цол, хэргэмийн үнэлэмжийг сулруулах, иргэдийн итгэлийг алдагдуулах эрсдэл дагуулж байна. Ялангуяа өмнөх ижил оролдлого нь УИХ-аар дэмжигдээгүй байхад, яг ижил агуулгатай хуулийн төсөл дахин өргөн баригдаж буй нь хууль тогтоох байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Зарим гишүүдийн зүгээс Гиннесийн номонд бүртгүүлсэн 6002 бөхийн барилдаанд ч цол олго гэх саналтай байдаг.
Төсөлд мөн гадаад оронд зохион байгуулагдсан бөхийн барилдааныг Монголын сумын наадамтай адилтган үзэх санал орсон нь улам бүр маргаантай нөхцөл үүсгэж байна. Монгол Улсын Үндэсний их баяр наадам нь тусгай журмаар зохицуулагддаг, түүхэн уламжлал бүхий төрийн ёслолын арга хэмжээ. Тиймээс наадмын барилдааныг буцааж цол олгох зорилгоор хуульд ухарч өөрчлөлт оруулах нь хуулийн тогтвортой байдал, шударга ёсны зарчимтай зөрчилдөж мэдэх юм.
Хамгийн анхаарал татаж буй асуудал бол хуулийн төсөл нь хараахан батлагдаагүй, дөнгөж хэлэлцүүлгийн шатандаа яваа атал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарим сошиал хуудаснууд дээр “цол нөхөж олгохоор болсон”, “арслан цол хүртээнэ” гэхчлэн ташаа, түргэн шуурхай мэдээлэл цацагдаж байгаад оршино. Энэ нь ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж, нийгмийг хуваах, бөхчүүдийг талцуулах аюултай.
2022 онд дээрх асуудлаар бөхчүүд байр сууриа илэрхийлж байлаа. Уншихыг хүсвэл энд дарна уу.
НИЙГЭМД ЯМАР ДОХИО ӨГӨХ ВЭ?
Хууль бол тогтвортой, нийтэд хамаарах, ирээдүйд чиглэсэн баримт бичиг байх ёстой. Гэтэл улс төрийн богино хугацааны ашиг сонирхолд нийцүүлэн хуулийг “ухарч” өөрчлөх оролдлого нь хууль тогтоох байгууллагын нэр хүнд, иргэдийн хуульд итгэх итгэлийг сулруулах аюултай. Өнгөрсөн наадмын дүнг засахын тулд хуульд зориулалтын бус өөрчлөлт оруулах нь ирээдүйд өөр олон салбар, шийдвэрүүд дээр ч шударга бус жишиг тогтоох эрсдэл дагуулна.
Нөгөө талаараа, энэхүү асуудал нь одоо ид сайн барилдаж буй улсын заан Б.Бат-Өлзийгийн сэтгэл зүйд ч сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Түүнийг энэ жилийн үндэсний их баяр наадамд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх хэмээн олон хүн нэрлэж байгаа. Гэтэл наадмын өмнөхөн ийнхүү талцал дагуулсан, үл ойлголцол төрүүлсэн хуулийн төсөл, явган яриа гарч байгаа нь Б.Бат-Өлзий зааны бэлтгэл, сэтгэл санаанд чухал нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Бөх хүн тайван, итгэл төгс, төвлөрсөн үедээ дээд амжилтаа гаргадаг. Харин ийм маргаантай, тодорхой бус нөхцөл байдал түүний барилдаанд нөлөөлөх нь дамжиггүй.
Хуулийн төсөл нь эцэслэн хэлэлцэгдээгүй, олон шат дамжлагаар орох ёстой ч аль хэдийн “батлагдах гэж байна” гэх мэт мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж буй нь анхаарал татахуйц асуудал юм. Улсын их баяр наадмын уламжлал, нэр хүнд, хууль тогтоох зарчим хоёрыг улс төрийн оноо авах хэрэгсэл болгох нь нийгэмд хор хөнөөлтэй. Иймд энэхүү хуулийн төслийг олон нийтийн дэмжлэг, хууль зүйн зарчим, урт хугацааны үр дагаврыг харгалзан үзэж, мэргэжлийн түвшинд, үндэслэлтэй шийдвэрлэх шаардлагатай байна.
Засуул 2025-05-26 103.212.119.114
Бөхийн бөгсөнд хүрэх нь над шиг гоомоо хүний хувьд яг тохирсон ажил. Харин аваргын бөгсөнд хүрч нэг хийморио сэргээх юмсан.
Нэргүй 2025-05-26 66.181.176.52
Нэг байгууллалын ойн барилдаанд улсын цол олгуулна ч гэх юу байхуу дээ. Амгаланбаатар гэж ирваа пздаа мөрөөрөө сууж байсан дээр байхаа.
зочин 2025-05-26 192.82.66.30
яасан судалгаагүй бичдэг сэтгүүлч вэээ 1 наадмын үр дүн гэдэг нь тамирчин хүний хувьд том амжилтыг нь хаасан гэсэн үг шүү
Нэргүй 2025-05-26 203.23.199.2
Ажилгүй гар уу даа!
Зочин 2025-05-26 202.9.47.62
Эхнээсээ л цол чимэг өгөхгүй гэсэн учираас тэр барилдаанд аварга, арслан заанууд оролцоогүй шүү дээ. Хэрвээ эргэж хөрвөх юм бол монгол бөх бантан болно. Р, Гончигдорж гээд нэг тэнэг хууль санаачлаад байсан тэрэн шиг юм болох нь шив дээ.
Нэргүй 2025-05-26 203.91.115.47
Битгий х**. Боль наадахаа.
irgen 2025-05-26 202.126.88.215
Samraad l bna
Нэргүй 2025-05-26 103.26.95.170
ЭНЭ НЭГ ЭРГҮҮ БОЛОВСРОЛГҮЙ ХАРХ ЗАЙЛААЧЭЭ. НАРАНСЭВСТЭЙ БООМТ ГЭГЧИЙГ НЭЭЖ ГОВИЙН ИХ ДАРХАН ГАЗРЫГ ХЯТАДАД ТАЛХЛУУЛАХ БУЗАР ХОРТ ЮМ САНААЧЛААД ГҮЙГЭЭД ЯВСАН ЭТГЭЭД. ОДОО ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ БУЗАРЛАХ НЬ. МОНГОЛЫН ЭСРЭГ БАЙГАА ЭНЭ МЭТ Л А Л РУУДЫГ ЗАЙЛУУЛМААР БАЙНА. 76 УХНА 126 ЭРГҮҮ УХНА БОЛООД УЛАМ ДОРДЛОО. АМГАЛАНБААТАР Л А Л А Р МИНЬ ЧИ МОНГОЛЫН ГАЗАР ШОРОО УУЛ УС, ЁС УЛАМЖЛАЛ НААДМААР ОРОЛДООД ҮЗЭЭРЭЙ. АМЬТАЙ ЧИНЬ ЯРИНА ШҮҮ.
Засуул 2025-05-26 202.179.8.118
Монгол наадмаар бөх, харваач, уяадчдад ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохыг болих хэрэгтэй. Яг үнэндээ УИХ гишүүн уяач бөхчүүдийн санаачилсан хууль. бас нэг найрааны үндэс болсон. Зүгээрэл тэр бөх, сур, уяачдын холббо нь цолоо өгөөд яваг цаашаа.
Нэргүй 2025-05-26 59.153.114.84
Зөвөө. Сумо гэхэд л холбоо нь цол олгох, хураах асуудлыг шийддэг. Бусад орнууд ч мөн адил. Манайхан л сүржин загнаж ерөнхийлөгч энэ тэр гэх болохоос
Нэргүй 2025-05-26 157.15.7.113
Маш зөв. Монгол бөхийн улс төртэй хутгаж ерөнхийлөгч цол өгөх нь маш буруу. Хэрэгтэй бол Ерөнхийлөгчийн шилжин явах цом байж болно. ер нь насаар нь өгдөг цол биш, тухайн үеийн амжилтаар нь эрэмблээд дээш доош хөдөлдөг нэг ёсны банцүке баймаар юм
Нэргүй 2025-05-26 202.126.89.198
Залуучуудын эвлэлийн ойгоор цол өгөх утгагүй Аварга арслан байхгүй чанаргүй барилдаан шүү дээ
Лосол 2025-05-26 202.126.89.141
Өөр хийх юм алга уу эрхэм гишүүнээ.Улс орон хөгжиж цэцэглэмээр бнаа
Нэргүй 2025-05-26 66.181.183.88
Дэндүү утгагүй санаархал. Ийм барилдаан улс, аймагт хэдэн мянгаараа бий. Нэр төр хөөцөлдөж маргаан тарих гэсэн оролдлого байх юм
зочин 2025-05-26 66.181.166.196
Говь-Алтайнхан энэ чоно нохой, бөххөнөөс хэтрэхгүй ядуу сэтгэхүйтэй тэнэг бөхөө эргүүлэн татаж авмаар юм даа, ийм амьтад удах тусмаа гай л болно, бас амьтаны гар хөл болоод тусгай хамгаалалттай газраар зам тавьж алт ухна, боомт нээнэ энэ тэр гээд явлуу юу билээ, ер нь төрөлхийн ёоёотой гар юм биш үү, энэ хүнээ аваачээ алтайчуудаа
ИРГЭН 2025-05-26 66.181.185.73
ГЕГ- газраас шилдэг хахуулчинаар шалгарч байсан МАН-АН-Н сөлөр хахуулчин бацаан аятайхан байгаарай!!! Чиний тоглолт хийдэг МАН-АН-Н улс төрчдийн бузар дэвжээ биш шүү андуураад байгаарай!!! Говь-Алтайг самарсан шигээ Монгол бөхийг самрана гэвэл дудана шүү хахуулчин минь!!!
Т1т 2025-05-26 202.9.46.191
одоо наад найр наадам, бөх, морь гэх солиорлоо боль, ажил төрөл, ахуй амьдралаа бодоцгоо, дэлхийгээс хоцрогдож адгийн байдалд хүрлээ.
Иргэн 2025-05-26 202.126.90.187
Энэнээс өөр санаачлах хуулийн төсөл мэджхгүй хоосон толгой өөр юу хийхэв дээ
Нэргүй 2025-05-26 103.242.47.254
гөлөгнүүд юу хийх гэж сонгогдсоноо мартаж үгүй бол угаасаа УИХ н гишүүн юу хийх ёстой амьсгаа гэдгийг огт мэдэхгүй зүгээр л татвар төлөгчдийн мөнгөөр 4 жил хариуцлагаас нуугддаг хулшгайч нарын хугацаа гэдэг нь үнэн байх
Солиорол 2025-05-26 157.15.7.113
Энэ отог жинс, залаа цацаг, цол хэргэм…гэсэн Манжаас уламжлуулсан феодализмийн үеийн юмаа бүр хаяж байж л Монгол орон урагшлана. Энэ Амгаланбаатар гэгч яасан ухна ишиг ухаанд нь уначихсан амьтан бэ? Түүний оронд Монгол орныг яаж авлига хээл хахууль, хоосон цол хэргэм, гуншингаас салгаж, хийж бүтээдэг хэсгээ дэмжиж урамшуулах тухай бодмоор юм.
Зочин 2025-05-26 64.119.29.46
Энэ хуулийг батлуулан улсын баяр наадамаар олон хоног амраах нь зөв харин улсын цол олгохыг тухайн үед нь өгөөгүй тэрийг яриад хэрэггүй дээ гадаад улсад бсон тэмцээн сум аймгийн цол олгоно гэдгийг болих хэрэгтэй шүү дээ энэ бол Монгол наадмын үнэ цэнийг буулгах аюултай шүү дээ цом чимэхг авах гээд бгаа бол эндээ ирээд наадамд оролцох хэрэгтэй шүү дээхуулиа бол гаргах өөрчлөх хэрэгтэй шүү
зочин 2025-05-26 66.181.176.19
Өөр хийх юмгүй тэнэгүүд
Нэргүй 2025-05-26 202.9.40.104
МУ-ЫН ХУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ГУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛИЛНЭ. ӨӨР УЛСАД МАНАЙ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ. ТИЙМЭЭС ГАДААДАД БАРИЛДСАН БӨХӨД МОНГОЛ БӨХИЙН ЦОЛ ОЛГОХ ЭРХЗҮЙН БОЛОМЖ ХЭЗЭЭ Ч ҮҮСЭХГҮЙ
иргэн 2025-05-26 103.212.118.39
Амгаланбаатар гэгч УИХ-ын гишүүн хууль санаачлаад авдаг 30 саяыг голоод 100 сая болгоё гээд байсан нөгөө 100 саяын хууль нь энэ болж байна уу, яасан ичих нүүрэндээ илэг наасан ОРК луйварчин бэ?
Нэргүй 2025-05-26 66.181.160.95
О.АМГАЛАНБААТАР ШИГ ИНГЭЖ ДУР ДУРААРАА УТГАГҮЙ ХУУЛЬ САНААЧИЛЖ БОЛОХГҮЙ. АЙМШГИЙН ПОПУЛИЗМ МӨН. ИЙМ УЧИР 126 ГИЙН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХИЙГ БОЛИУУЛАХ ХЭРЭГТЭЙ УТГАА АЛДЛАА.
Нэргүй 2025-05-26 122.201.31.49
Энэ нэг юм бүүр хийх юмаа олж ядах юмаа. Олны амьдралыг өөд татах тухай бол яахав гэхсэн. Чи үндэсний бөхөөр хүүхнүүдийг барилдуулах тухай юм санаачилаач.
н**ш вэ 2025-05-26 203.91.116.130
олныг талцуулсан эргүү юм хийх юм олдохгүй байгаа юм байхдаа, амьсгаа минь ядахдаа Говь Алтайнхаа цэвэр усны асуудлыг шийдээч. Говийн эзэнгүй талд талд чинь эрэл хайгуул нэрээр хятадууд дураараа самарч байгааг шийдээч мал аа.
Зочин 2025-05-26 122.201.31.35
одоо барилдаад авдаг цолоо нөхөн авдаг тэнэг тогтолцоо гарах нээ тэгвэл наадам хийж яадаг юм бээ утга. алга дах
з 2025-05-26 202.126.90.133
хоцрогдсон дундад зууны сэтгэхүйтэй хар массын төлөөлөл
Нэргүй 2025-05-26 172.58.160.159
Эргүү шаар
Batulzii 2025-05-26 192.82.64.155
Харуулах боломжгүй.
И 2025-05-26 139.5.217.37
Амгаланбаатар гэж хаанаас сонгогдсон, аль намын маанаг вэ ? Бөх юмуу хаашаа юм ?
2589 2025-05-26 66.181.166.134
За энэ ч яахав ээ. Нөгөө Энх-Амгалан сайд наадмын өмнө амжиж, Цагаан сараар ер нь хэд хоног амардаг, наадмаар хэд хоног амардаг болохыг шийдсэн хууль батлуулж нэг мөр болгоно гээд байсан яасан бэ. Наадам болоход сар гаруйхан хугацаа үлдсэн байна. Нойрноосоо сэрээч ээ.
Зочин 2025-05-26 59.153.114.242
Тэнэгт.