Brollan: Цэнгэлдэхэд "MongolZ"-ийг дэмжиж, биднийг "бүүлсэн" нь хачин байлаа

Brollan: Цэнгэлдэхэд "MongolZ"-ийг дэмжиж, биднийг "бүүлсэн" нь хачин байлаа

Brollan: Цэнгэлдэхэд "MongolZ"-ийг дэмжиж, биднийг "бүүлсэн" нь хачин байлаа

"CS"-ийн "IEM Dallas" тэмцээний аварга өнөөдөр/2025.05.25/ шөнө тодорно. Мэйжорын өмнө болж буйгаараа онцлог энэхүү тэмцээний шагналын сан 300 мянган ам.доллар бөгөөд дэлхийн шилдэг 16 багтай эхэлсэн аяллын төгсгөлд Германы "MOUZ" болон Францын "Vitality" багууд тунав.

Өчигдөр Монголын "The MongolZ" баг хагас шигшээ шатанд "MOUZ"-тай тоглож, маш өрсөлдөөнтэй тоглолтын эцэст 0-2 гэсэн харьцаатай хожигдсон билээ. Тус тоглолтын дараа "MOUZ"-ийн ахлагч "Brollan" буюу Лудвиг Бролин дараах зүйлсийг ярьжээ.

"The MongolZ" болон "MOUZ" багуудын тоглолтын үеэр цэнгэлдэх даяараа Монголын багийг дэмжиж, "MOUZ"-ийг "бүүлж" байсан юм.

-Хүнд тоглолтын эцэст "The MongolZ"-ийг хожлоо. Энэ жилийн дөрөв дэх гранд финалдаа тоглох эрхээ авлаа. Ямар санагдаж байна. 

-Мэдээж сайхан байна. Хүндхэн тоглолт боллоо. Би тоглолтыг бүрэн хянаж чадсангүй. Гэхдээ хянахыг хичээлээ. Хүнд тоглолтын эцэст хожсондоо баяртай байна.

-"Inferno" дээр бараг л хожигдох дөхсөн. Ямар асуудал гарсан бэ?

-Бид хоёр удаа хожих ёстой эко раундад ялагдсан. Мэдээж зарим чухал раундуудад сайн тоглоогүй. Эхний хагасын төгсгөлд муу хувилбар дуудчихлаа. Гэхдээ алдаагаа засч, хожсондоо баяртай байна.

-Цэнгэлдэхэд цугласан үзэгчид танай талд байсангүй. Үүнийг тоглож байхдаа анзаарав уу?

-Яагаад гэдгийг мэдэхгүй юм. Үнэндээ ийм зүйл төсөөлж байсангүй. Тэдэнд "The MongolZ" илүү таалагддаг юм шиг байна. Магадгүй тэд биднийг үзэн яддаг байх. Мэдэхгүй юм. Тоглолтод ирэхэд л, цэнгэлдэхэд орж ирэхэд л тэд биднийг бүүлж эхэлсэн. Хачин байсан шүү. Гэхдээ зүгээр ээ.

-Тоглолтын үеэр мэдэрсэн үү?

-Тийм ч их биш ээ. "The MongolZ"-ийг хожиж байхад тэд их орилж байсан. Бүүлэх нь бага зэрэг байсан. Жаахан гунигтай л юм. Гэхдээ зүгээр ээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ХахаХаха
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GO MONGOLZ 2025-05-25 103.168.34.26

Багт 2 еврей байдаг болохоор бүүлж байгаа биз. Дэлхий нийтээрээ Орос, еврей нарт таагүй хандаж байгаа

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-05-25 202.21.105.18

ДҮРПАДУУД КЭРЭГГҮЙ ШӨӨ……БАРУУН КАЛКААС ГОВЬ -АЛТАЙН КУЛКАЙЧУУД ГАЙГҮЙ ШӨӨ…………..

Avatar

Нэргүй 2025-05-25 202.9.40.68

Нам төрийг С.Амарсайхан дарга удирднаа хүссэн ч эс хүссэн ч удирднаа нүүдэлчдын удам дөрөвдүүд өөрсдөө нам төрөө удирднаа дөрөвдүүд өөрсдөө улс орноо удирдаж улс орноо хөгжүүлж ирсэн.

Avatar

Нэргүй 2025-05-25 66.181.182.173

горьд, урвагч нар

Avatar

Нэргүй 2025-05-25 202.55.188.108

temee yarij bhad ymaa yriad daliigaad orood irdeg ovoo dongio s** yuma haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж