АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн өндөр татвар хураамж тус улсын иргэдийг бухимдуулж байна. Учир нь зарим компаниуд албан ёсоор тарифаас болж үнэ өртгөө нэмэх болсноо зарлажээ. Тухайлбал, АНУ-ын татварын шинэ журмын дагуу импортын бараанд 10 хувийн суурь хураамж ногдуулсан бол Хятадын ихэнх бараанд 30 хувийн татвар ногдуулсан юм. Ган, хөнгөн цагаан зэрэг зарим дэд бүтэц, технологийн нэн шаардлагатай импортод илүү өндөр татвар ногдуулсан байдаг.
"Walmart" сүлжээ дэлгүүрийн зүгээс Трампийн тариф хэт өндөр байгаа тул удахгүй үнээ нэмж зарна гэж мэдэгдсэн байна. Мөн тун удахгүй үнээ өсгөж магадгүй гэж "Ford", "Best Buy"зэрэг зарим жижиглэнгийн худалдааны компанийн албаныхан мэдээлсэн байна.
Трампийн тарифыг эдгээр компаниуд шууд буруутгаж байгаа эсэхээс үл хамааран өдөр тутмын хэрэглээний барааны үнийг мөн адил өсгөх компани, дэлгүүрт "Walmart", "Mattel", "Best Buy", "Shein", "Temu", "Ford", "Subaru", "Procter & Gamble", "Stanley Black & Decker" болон "Adidas" орж байна.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.151
Сүхббаатарын талбайд жагсагчдын гайгаар бензиний үнэ нэмэгдлээ. хамтарсан засгийн газар зүгээр ажлаа хийж байсан бол ийм юм болохгүй байх байлаа. Одоо цаашдаа бүх зүйлийн үнэ нэмэгдэнэ. засгийн газар огцорволбү зүйл сайхан болно гээд байсан нь энэ юм байхдаа. Иргэдийн амьдрал улам л хэцүү болно. Лодойсамбуу, Баярмаа Тэмүүжин Оджаргал нар их гай тарьж байна даа
Нэргүй 4 цагийн өмнө 203.91.115.45
Манай цемент, гурилын импортын татвар тэглэсэн нь хэдийгээр сонгуулийн шоу боловч Трампын шийдвэртэй харьцуулахад маш амьдралтай, иргэдэд ээлтэй болсон нь үүгээр батлагдаж байна. Цемент 2022 онд 650,000₮/тн, 23 онд 450,000₮/тн, 24 онд 340,000₮/тн, 2025 онд одоо 300,000₮/тн байна. Дотоодын гулир 2022 онд 38,000₮/25кг, 2023 онд 54,000₮/25кг, 2024 онд 46,000₮/25кг, 2025 онд одоо 41,000₮/25кг байна. Бүгд импортын татвар тэглэсний буян.
зочин 6 цагийн өмнө 66.181.180.209
Тариф нэмэх нь иргэдэд очих бараа бүтээгдэхүүний үнийг л өсгөнө, Гадаадаас орж ирэх бараа таваарын хэмжээг багасгана, Дэлгүүрийн барааны үнэ нэмэгдэнэ, Энэ бол гайхаад байх зүйл биш, Худалдааны найдваргүй түнщ гэдгээ л харуулна, Гэхдээ худалдааныхаа алдагдлыг багасгахад үүнийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд орсон гэдэг, АНУ бусдад шулуулаад байх нь зохисгүй гэж үзсэн, Биднээс арай илүү мэрэгжлийн том нөхдын зөвлөгөөнөөр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм гэсэн,