78 дахь удаагийн Каннын кино наадмын дээд шагналыг Ираны найруулагч Жафар Панахигийн уран бүтээл хүртлээ. Тус наадмын уралдааны төрөлд 22 кино нэр дэвшсэнээс Панахигийн "It Was Just an Accident" кино шалгарч, Бямба гаригт (2025.05.24) болсон ёслолын ажиллагааны үеэр "Алтан далдуу модны бут" шагналыг авсан байна. Панахи Ираны засгийн газрыг шүүмжилсэн бүтээлүүдээрээ алдартай бөгөөд хэд хэдэн удаа баривчлагдаж байжээ.
Тэрбээр шагналаа авсны дараа үг хэлэхдээ, "Одоо хамгийн чухал зүйл бол манай улсын эрх чөлөө юм. Хүмүүст юу өмсөх, юу хэлэхгүй байхыг хэн ч зааж болохгүй" гэсэн байна.
Японы найруулагч Хаякава Чиегийн "Renoir" кино нэр дэвшсэн ч нэр хүндтэй шагналыг авч чадаагүй юм. Канн бол Венец, Берлинд зохиогддог дэлхийн гурван том кино наадмын нэг билээ.
Оноч 2025-05-25 183.177.105.156
Мэдээж үзэл суртлын талыг нь бодно л доо…Албаар тэгдэг юм шиг байгаам… 1990-ээд онд Михалков-ын кинонууд Оскар аваад л шуугиулаад л байсан…Орос орноо муулсан кинонууд баахныг хийгээд тэгээд таг болсон. Манайхны нохойн орон маягийн концепци одоо явахгүй. Баруун тоохгүй